Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

2026-09-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор "Esan - Үндэсний цахим сан"-гийн санаачилгаар түүхэн сонины үзэсгэлэнг зохион байгуулж байна. 

Энэхүү үзэсгэлэнд Монголын нийгэм, улс төр, эдийн засаг, соёл урлагийн онцлох түүхэн үйл явдлуудыг өгүүлэх архивын сангаас тусгайлан сонгосон 30 гаруй сонины дугаарыг дэлгэн үзүүлж байгаагаараа онцлог юм. 

Үзэсгэлэнгийн нээлтэд “И эс эй эн” компани болон “Үнэн” сонины удирдлага, төлөөллүүд оролцож, түүхэн сонины дугаарууд нь тухайн цаг үе, нийгэм соёлын өөрчлөлтийг хэрхэн баримтжуулж ирсэн тухай түүнчлэн тэдгээрийг цахимжуулан хадгалахын ач холбогдлыг танилцуулахдаа, "Техник технологийн давуу талыг дан ганц хялбар, шуурхай байдлаар дүгнэхээс илүүтэй хадгалан хамгаалах, соёл туршлагыг бүхэлд нь шинэчлэх байдлаар ашиглах нь жинхэнэ цахим шилжилт мөн" тухай онцлон тэмдэглэв.

Esan.mn нь 2014 оноос хойш ном, сурах бичиг, эрдэм шинжилгээний бүтээл болон судалгааны материалыг цахимжуулж, хүн бүрд хүртээмжтэй, нээлттэй сан болгон төвлөрүүлсэн Монголын хамгийн том цахим сан юм. Улмаар 2025 онд Монголын түүхэн хэвлэл мэдээллийн нэгдсэн цахим архив болох News.esan.mn-ийг хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд одоогоор 11 редакцын 30,000 гаруй бүтээлийг сандаа нэгтгээд байна. 

Хэрэглэгч тус сайтаар зочлон, ухаалаг хайлтын системийн тусламжтайгаар хүссэн сонины дугаараа хайж унших боломжтой. Түүнчлэн сонины аль нэг хуудсыг хэвлэн, жаазлуулж дурсгал болгон хадгалах эсвэл бусдад бэлэглэх боломжтойг энэ үеэр танилцууллаа.

 Тус үзэсгэлэн нь түүхийн эх сурвалжийн үнэ цэнийг олон нийтэд таниулахын зэрэгцээ, цаасан архивыг цахим орчинд хадгалах, хамгаалах, судалгаа шинжилгээ, боловсролын салбарт ашиглах болон хүн бүр өөрсдийн бүтээсэн түүх, үлдээсэн дурсамжаа хадгалах боломжийг танилцуулснаараа онцлог болж байна.  

 Үзэсгэлэн энэ сарын 17-ноос 21-ний өдрүүдэд Монголын Уран Зургийн Галерейд олон нийтэд нээлттэй үргэлжилнэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

20 цаг 25 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

20 цаг 38 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

20 цаг 40 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин