У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

2026-09-15
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж, аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө. Тэрээр

-Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдэлд хохирол учруулах аливаа ёс бус үг, үйлдлийг энэ цаг мөчөөс эхлэн таслан зогсоох ёстой.

-Эх хэлээ мэддэг байх нь эх орондоо эрхээ эдэлж, үүргээ биелүүлж, эх орныхоо иргэн байхын баталгаа мөн. Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол эх хэлээ сурч эзэмших үүрэгтэй. Монгол хэлээ хүүхэд бүрд багаас нь зааж сургахад төр засаг, аймаг, орон нутаг, боловсролын салбар онцгой анхаарч ажиллах ёстой.

-Монгол Улсын газар нутаг бол хэн дуртай нь дураараа эзэмшиж, хүссэн газраа хөшөө дурсгал, бунхан бий болгодог газар биш. Мэдээж, бид өвөг дээдсийнхээ зан үйлийг хүндэлж, өтгөс буурлаа хүндэтгэн үдэх нь хүний ёс. Гэхдээ өвөлжөө, хаваржаа, бэлчээр, түүх, соёлын дурсгалт газар, байгаль орчны онцгой бүсэд оршуулгын зан үйл хийх нь хуулиар хориотой. Энэ хууль эрх зүйн орчныг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтад оруулж, ард иргэдэд ойлгомжтой, тодорхой болгох ёстой. Үүнд төрийн тэргүүн онцгой анхаарах болно.

-Уул ус, газар нутаг, засаг захиргааны нэр бол хэн нэгний дур зоргоор өөрчилдөг зүйл биш. Энэ бол өвөг дээдсээс уламжлагдан ирсэн түүх, соёл, газар нутгийн дархлаа юм. Тиймээс төрийн хууль тогтоомжийг ягштал биелүүлж, иргэдэд сурталчлан таниулж, аливаа хууль зөрчсөн үйлдлээс ард иргэдийг урьдчилан сэргийлж, хамгаалж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгож байна.

- Улс орны эв нэгдэлд төрийн түшээдээс эхлээд иргэн бүрийн хүлээх үүрэг, хариуцлага маш чухал. Төрийн түшээд нь үг, үйлдлээрээ ард иргэдээ талцуулах бус, нэгтгэх ёстой. Иргэн бүр ч мөн адил хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрээрээ улс орныхоо эв нэгдэлд хувь нэмэр оруулах учиртай.

-Төрийн албанд хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах ёстой. Түүнээс биш нутаг ус, гарал үүсэл, танил талаараа төрийн албыг хашиж, намын харьяаллаар гадуурхаж болохгүй. Тиймээс төрийн албанд ажиллах хүсэл, сонирхолтой иргэдэд хуулийн хүрээнд ажиллах нөхцөлийг бүрдүүлж, төрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ёстой.

-Эцэст нь хэлэхэд, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдэлд хохирол учруулах аливаа ёс бус үг, үйлдлийг энэ цаг мөчөөс эхлэн таслан зогсоох ёстой. Үүнийг төрийн тэргүүн хатуу анхааруулж байна. Эс тэгвээс төрийн хууль таныг дуудах болно гэдгийг онцлов.  Өгсөн үүрэг, даалгаврын хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд холбогдох ажлыг уялдуулан зохион байгуулж, аймаг, орон нутгийн удирдлага, холбогдох газруудтай хамтран ажиллахыг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргалд үүрэг болголоо.

Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг залах ёслолд оролцлоо.“Их Эзэн Чингис хаан бол Монгол Улсын оршин тогтнохуйн баталгаа, үндэстний эв нэгдлийн бэлгэдэл, монголчуудын эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн оюун санааны алтан хэлхээ юм. Монголчууд бидний эрхэм дээд үнэт зүйл, эрхэмлэн дээдлэх оройн дээд шүтээн бол Их Эзэн Чингис хаан” гэж Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв. Ерөнхийлөгч мөн Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг бүтээн байгуулах тухай гаргасан зарлигийг Баян-Өлгий аймагт үүрд хадгалуулахаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Бегарыст гардууллаа. Шүтээн хөргийг Ерөнхийлөгчийн санаачилгаар Зэвсэгт хүчний дугаар ангиудын алба хаагчид бүтээсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 173 (7915)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

44 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

44 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

44 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

14 цаг 36 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

15 цаг 7 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

15 цаг 12 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

17 цаг 55 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

18 цаг 50 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

Уржигдар 16 цаг 57 мин