Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

51 мин
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

БНХАУ-ын Сычуань их сургуулийн Хуаши амны хөндийн эмнэлэг нь Хятадын орчин үеийн амны хөндийн анагаах ухааны үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой, тус салбарын тэргүүлэх төвүүдийн нэг бөгөөд "Хятадын амны хөндийн анагаах ухааны өлгий" хэмээн нэрлэгддэг байна. Тус байгууллага амны хөндийн анагаах ухааны чиглэлээр дэлхийн хэмжээний судалгаа, сургалт, эмнэлзүйн үйл ажиллагааг хөгжүүлж, олон улсын их, дээд сургууль болон шинжлэх ухааны салбарын үнэлгээ, зэрэглэлүүдэд өндөр байр суурь эзэлж байна. Хуаши амны хөндийн эмнэлэг нь Хятадын тэргүүлэх эрүүл мэнд, шинжлэх ухааны нөөцөд түшиглэн амны хөндийн дижитал анагаах ухааны судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэл, сургалт болон эмнэлзүйн хэрэглээг нэгтгэсэн цогц платформ байгуулжээ. Энэхүү платформын хүрээнд технологийн судалгаа, хөгжүүлэлтээс эхлээд үйлдвэрлэл, мэргэжилтэн бэлтгэх, шинэ технологийг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх хүртэлх иж бүрэн тогтолцоог хөгжүүлж байгаа аж. Түүнчлэн олон улсын стандарт боловсруулах ажилд оролцож, амны хөндийн дижитал анагаах ухааны хөгжлийн чиг хандлагад хувь нэмрээ оруулж байна. Энэ хүрээнд дэлхийн амны хөндийн дижитал анагаах ухааны салбарт өөрийн гэсэн "Хуаши шийдэл"-ийг санал болгож, технологи, судалгаа, эмнэлзүйн практикийг уялдуулсан хөгжлийн загварыг бүрдүүлжээ. Ийнхүү Сычуань их сургуулийн Хуаши амны хөндийн эмнэлэг нь зөвхөн Хятадад төдийгүй дэлхийн амны хөндийн анагаах ухаан, тэр дундаа дижитал технологид суурилсан оношилгоо, эмчилгээний хөгжлийн чухал төвүүдийн нэг болж байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

51 мин
Түүхийн хөтөч: 1300 жилийн өмнөх шүдний сойз

1300 жилийн өмнөх шүдний сойз

2 цаг 5 мин
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

Эх сурвалжуудын мэдээллээр, намрын улс төр хараахан эхлээгүй байгаа гэнэ. УИХ-ын 2026 оны намрын ээ

6 цаг 21 мин
Н.Мандуул: Шинэ шийдлүүдийг дүүрэгтээ туршиж, улсад хэрэгжүүлэх загвар бий болгоно

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуултай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

6 цаг 21 мин
“Итгэл найдварын ой” аяны хүрээнд Дэндийн амыг цэвэрлэлээ

Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ч. Мэндсайханы санаачилгаар тус дүүргийн 20-р хорооны нута

18 цаг 30 мин
Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

Өчигдөр 09 цаг 31 мин
Гэгээн нуурын хөвөөнд

Улиастайгаас Алтайг зорих алтан шар зам товолзонхон, торолзоно.  Цагаанчулуутаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслөө танилцуулах

Өчигдөр 06 цаг 00 мин
"Өнөөдөр" сонины сүлд дууг хэн сайн дуулах вэ?

Хэвлэл мэдээллийн “МОНГОЛ НЬЮС” групп, Монголын үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “ӨНӨӨ

Уржигдар 15 цаг 27 мин
334 мал хулгайлж, 113 сая төгрөгийн хохирол учруулсан 27 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

334 мал хулгайлж, 113 сая төгрөгийн хохирол учруулсан 27 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 14 цаг 42 мин