"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

2026-09-03
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.САЙХАН

АН-аас өнөөдөр /09.03/ “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал хийж, 2027 оны төсвийн хуулийн талаар байр сууриа илэрхийллээ.

ТӨК-иудын мөнгийг төсөв дээр авчирч байгаа бол зарлагаа нэмэгдүүлэх шаардлагагүй гэсэн байр суурийг АН-ынхан илэрхийллээ. Мөн Ерөнхий сайд 34 сургууль барина гэж хэлсэн ч 2027 оны төсөвт 10 сургууль барихаар тусгасан гэлээ. Түүнчлэн Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчнө. Иргэдийн нэрийн дансанд энэ мөнгө хуримтлагдах ёстой гэв.Ардчилсан намын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: -2027 оны улсын төсөв бол цэвэр сонгуульд зориулсан төсөв гэдэг нь харагдаж байна. Энэ төсөв иргэдийн халаасыг тэмтэрсэн төсөв болно.Ардчилсан намаас үнийн өсөлтөд нэрвэгдээд байгаа иргэдийнхээ амьдрал, ахуйг бодитоор шийдвэрлэхэд анхаарсан төсөв оруулж ирээч ээ, бодлого гаргаач ээ гэсэн ганцхан шаардлага тавьсан. Гэтэл өнөөдөр иргэдийнхээ амьдралыг улам хүндрүүлэхээр төсөв оруулж ирэх гэж байна.2016 онд буюу 10 жилийн өмнө 24000 төгрөгөөр авч байсан өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүнийг өнөөдөр 81410 төгрөгөөр авч байна. Энэ бол төгрөгийн үнэ цэнэ хэр хэмжээгээр унасныг харуулж байгаа бодит жишээ.Төгрөгийг хэн, яаж үнэгүйдүүлдэг вэн Дарга нар ийм хэмжээний төсөв баталж, үр ашиггүй зарцуулалт хийж, төсвийн сахилга батыг алдагдуулснаараа төгрөгийг үнэгүйдүүлдэг.Гуравдугаарт, Баялгийн сангийн тухай хуулийг ноцтой зөрчих гэж байна. “Оюу толгой" компаниас орж ирээгүй байгаа 3 их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой мөнгө. Энэ мөнгийг ямар нэгэн дарга урдуур нь орж, төсөвт оруулж ирээд, түүгээрээ станц, дэд бүтцийн төсөл барих ямар ч боломжгүй. Хуримтлалын сангийн тухайд тусгай заалт нь өөрөө тодорхой байгаа. Энэ мөнгө иргэн бүрийн нэрийн дансанд орох ёстой.Станц барьж болно. Дэд бүтэц барьж болно. Гэхдээ Баялгийн сангийн мөнгөөр болохгүй. Энэ бол Баялгийн санг балгийн сан болгож байгаа үйлдэл. МАН “ард түмэндээ ирлээ” гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр МАН ард түмнээсээ хулгайлах гэж байна. Үүнийг бид анхаарах хэрэгтэй байна. ДЦС-5 барина гэж хэдэн жил ярьж байна. Эхлээд энэ станцаа барь.

 

УИХ-ын гишүүн Ө.Шижир:  -Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв боллоо. Улсын төсөв, төрийн өмчит компаниудын төсвийг харвал Монгол Улс сүүлийн 10 жилд мөнгөгүйдээ биш, мөнгөтэйдээ зовж ирсэн. Гэвч байгаа мөнгөө зөв зарцуулж чадсангүй. Төслүүдийнхээ эрэмбэ, дарааллыг бүгдийг нь буруу өрсөн. Төсөл, хөтөлбөрүүдийнхээ тооцооллыг буруу хийсэн.2024 онд Засгийн газар 14 мега төсөл, нийслэл 24 мега төсөл хэрэгжүүлнэ гэж ярьж байсан. Гэтэл өнөөдөр ярьж байгаа мега төслүүдийн тоо хэдэн зуу давсан. 2020 оны сонгуулиар МАН 21 аймагт 100 үйлдвэр буюу 2100 үйлдвэр барина гэсэн. Сүүлийн 3 удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдийг эргээд харвал биелсэн зүйл байхгүй. Үе үеийн Засгийн газрууд ажлаа бодит үр дүнгээр бус, дандаа пи-ар-аар хийдэг болсон. Ажлаа урьдчилж зарладаг, тооцоогоо буруу хийдэг болсон. Үүний үр дүнд иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт муудаж байна. Иргэдийн амьдрал сайжрахгүй байна. Зөвхөн 2020 оноос хойш 2027 оны төсвийг нэмээд 208 их наяд 839 тэрбум төгрөг байна. Засгийн газрынхан тэрбумаар ярихаа больсон. Дандаа их наядаар ярьдаг болсон. Үүнийг дагаад улсын төсөв тэлж байна. 2015 оноос хойших 12 жилийн хугацаанд улсын төсвийн зарлага 10 дахин өссөн. Энэ нь 10 дахин данхайсан гэсэн үг. Иргэдийн худалдан авах чадвар 10 дахин нэмэгдээгүй. Энэ нь Засгийн газар төсвийг дандаа буруу тооцдог гэсэн үг. 2024 оны сонгуулиас хойш УИХ 7 дахь төсвөө хэлэлцэж байна. Хоёрхон жилийн дотор 7 удаагийн төсөв хэлэлцэж байна гэдэг бол Засгийн газар улсын төсвийг дандаа буруу тооцоолж байна гэсэн үг.Төрийн өмчит компаниудын орлогыг татаж авна гэж байгаа нь зөв. Гэхдээ сүүлийн 10 жил улсын хэн удирдсан бэ. Одоогийн Засгийн газрын сайд нар бүгд дарга, сайд байсан. "Эрдэнэс Монгол" нэгдэл 42 компанийхаа зөвхөн ашигтай ажиллаж байгаа 3-тай нь менежментийн гэрээ хийсэн. Удирдлагын зардал нь гэхэд 500 тэрбум төгрөг байна.Орлогоо 10 их наядаар нэмж, ТӨК-иудын ашгийг татаж авч байгаа бол зардлаа боль. 2024 оны төсөв дээр хориг тавьж байхад алдагдалгүй төсөв баталж байсан. Гэтэл одоо яагаад хоёр их наядын алдагдалтай төсөв оруулж ирж байгаа юм бэ. Манай намын гишүүд улсын төсвийн зардал дээр хяналттай орно. Зардлаа хасах ёстой. Улсын төсвийн 70 хувь нь зарлага байгаа. 2028 онд орлого орж ирэхгүй бол яах вэ" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21