БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

2026-08-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын төрийн өмчит Хятадын Үндэсний газрын тосны корпорацийн харьяа "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн Ерөнхий захирал Жан Гуан Яныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд БНХАУ-аас энэ оны наймдугаар сард 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлэхээр болсонд талархал илэрхийлэв. Мөн цаашид нийлүүлэлтийн хэмжээг сар бүр 12-15 мянган тоннд хүргэж, тогтвортой байлгах хүсэлт тавилаа.Түүнчлэн энэ сард нийлүүлэх автобензиний үнийг олон улсын зах зээлийн ханшаас өндөр, үнийг бууруулах боломжийг судлахыг хүслээ. Тэрбээр Монгол Улсад үүсээд буй шатахууны нөхцөл байдлыг шийдвэрлэхэд Иж бүрэн стратегийн түншлэл бүхий БНХАУ-ын тал дэмжлэг үзүүлэх талаар БНХАУ-ын Бүх Хятадын Ардын их хурлын дарга Жао Лөжи, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян болон Гадаад хэргийн сайд Ван И нартай уулзах үеэр ярилцсан тул "Петрочайна Дачин Тамсаг" ХХК оролцоогоо улам идэвхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.Тухайлбал, Монголоос БНХАУ-д экспортолж буй газрын тосоор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Монгол Улсад өрсөлдөхүйц үнээр нийлүүлэх, олборлолт, нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр бодит ахиц гаргахыг хүсэв.Энэ асуудлаар хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямыг ирэх долоо хоногт БНХАУ-д албан томилолтоор ажиллуулахаар болсныг мөн уулзалтын үеэр мэдэгдлээ."Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн Ерөнхий захирал Жан Гуан Ян 2012 оноос хойш шийдвэрлэгдээгүй байсан татварын маргааныг шийдвэрлэж өгсөн Ерөнхий сайд Н.Учрал болон Засгийн газарт талархал илэрхийлээд дэлхий дахинд газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт хумигдаж, үнийн өсөлт үргэлжилж буй энэ үед Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахад анхаарахаа мэдэгдэв. Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын БНХАУ-д хийх албан томилолтыг үр дүнтэй болоход бүх талаар дэмжин ажиллана гэв."Петрочайна Дачин Тамсаг" ХХК нь Монгол Улсын газрын тосны салбарт 20 жилийн турш үйл ажиллагаа явуулж байна. Тус компани цаашид Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа өргөжүүлж, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр мөн илэрхийллээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
1
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21