Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

2026-08-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулаад байна. Тус сумын “Хөнгөн цагааны үйлдвэр баригдсанаар байгаль орчин бохирдож, мал бэлчээр болон усны нөөцөд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Үйлдвэр дагаж гадаад ажиллах хүч, олон тооны хятад иргэд орон нутагт суурьших болно гэсэн болгоомжлол байна. Төрийн өндөрлөгүүд болон шийдвэр гаргагчид орон нутгийн иргэд, малчдын эрх ашгийг нэгдүгээрт тавьж, газар нутгаа хамгаал” гэсэн гурван шаардлагыг тавьж байгаа юм. Үнэхээр ч олон улсад “Хөнгөн цагааны үйлдвэрлэл нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг дэлхийн хамгийн их бохирдолтой аж үйлдвэрүүдийн нэг” гэж үздэг тал бий. Тухайлбал, хөнгөн цагаан нь нарны хавтан, цахилгаан машин мэтийн орчин үеийн ногоон эрчим хүчний чухал металл боловч түүнийг үйлдвэрлэх процесс нь байгаль орчны хамгийн том бохирдуулагч гэгддэг парадокс шинжтэй. Тиймээс маш өндөр технологийн шүүлтүүр, хаягдлын далангийн аюулгүй байдлыг шаарддаг байна. Харин уг “Ногоон хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк” байгуулах төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газартай яриа хэлэлцээ хийж яваа Хятадын “Ханжөү Жиньжин” групп болон “Монголиа Алюминум” ХХК-ийн зүгээс “Үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор 8000 орчим байнгын ажлын байр бий болно. Улсын төсвийн татварт 436 сая ам.доллар төвлөрүүлж, Монгол Улсын ДНБ-ийг 17 хувиар нэмэгдүүлнэ. Төслийн хүрээнд таван ГВт дулааны, есөн ГВт салхин, хоёр ГВт нарны цахилгаан станц бүхий нийт 16 ГВт-ын эрчим хүчний эх үүсвэр барихаар төлөвлөсөн. Мөн, жилд 30 сая тонн нүүрс хэрэглэж өөрсдөө эрчим хүчээ үйлдвэрлэнэ. Ингэснээр дэлхийн хөнгөн цагааны үйлдвэрлэлийн таван хувийг дангаар гаргана” гэж байгаа юм. Түүнчлэн, энэ төслийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Оюутолгойгоос том хэмжээний төсөлд тооцогдоно” гэдгийг онцолсон байна.

Тэгэхээр төслийг хэрэгжүүлэгч “Ханжөү Жиньжин” групп, “Монголиа Алюминум” ХХК болон төслийн байршил Сүхбаатарын Эрдэнэцагаан сумын иргэд хоорондоо ойлголтоо нэгтгэх учиртай болж байгаа юм.

“Ханжөү Жиньжин” групп бол нь Хятадын Жөжян мужийн Ханжөү хотод төвтэй, байгаль орчинд ээлтэй эрчим хүч, өнгөт металл болон химийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус улсын хувийн хэвшлийн томоохон конгломерат компани юм байна. Тиймээс монголчуудтай, тэр дундаа Эрдэнэцагаан сумын иргэдтэй хэл амаа ололцох хүндрэлтэй. Харин хамтарч төслийг хэрэгжүүлэх “Монголиа алюминум” нь Монгол Улсад бүртгэлтэй ХХК /ГХО/ юм байна. Тус компани “Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа”-ны чиглэлээр ажиллахаар 2026 оны хоёрдугаар сарын 13-нд байгуулагдсан. Гүйцэтгэх захирал нь Хятадын иргэн Gao Zhiyong, эцсийн өмчлөгч нь мөн Хятадын иргэн Dou Zenggang юм байна. Түүнчлэн “Монголиа алюминум” ХХК /ГХО/-ийг “Зэнца” ХХК болон Mongolia jin an xin cai liao компани эзэмшдэг. Mongolia jin an xin cai liao нь Хятадын компани, харин “Зэнца” ХХК нь Монгол Улсад бүртгэлтэй бөгөөд 2025 оны аравдугаар сарын 7-нд “Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа”-ны үйл ажиллагаа явуулахаар байгуулагджээ. “Зэнца” ХХК-ийг “Заг Шанд” ХХК болон Монгол Улсын иргэн Б.Батнягт, Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн нар эзэмшдэг. Гүйцэтгэх захирал бөгөөд эцсийн өмчлөгч нь Х.Бүрэн-Эрдэнэ юм байна. Тиймээс Х.Бүрэн-Эрдэнэ болон хувь эзэмшигч Б.Батнягт, М.Чингүн нар Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Эрдэнэцагаан сумынхантай учраа олох үүрэг хүлээх бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 147 (7889)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Ард нь Голомт Баясаа байгаа шүү
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21