Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

1 цаг 14 мин
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн жилийн өмнөөс хохирсон иргэд төрийн захиргаа, хууль хяналтын байгууллагад хандсаар байсан ч олигтой үр дүнгүй байсаар ирсэн. Эцэстээ энэ асуудал “орон сууцны залилан” хэмээх нэр томьёотой хүртэл болж нийгмийн үзэгдэл болтлоо газар авсан. Тиймээс, төр оролцож зохицуулалт хийхээс аргагүйд хүрсэн юм. УИХ дээр л гэхэд Өргөдлийн байнгын хорооноос 2026 оны гуравдугаар сарын 13-нд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн орон сууцны бодлогын газар, Хот байгуулалт, хот стандартын газар, Нийслэлийн хяналт шалгалтын газар зэргийг оролцуулж “Орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн биелэлт”-ийн талаар мэдээлэл сонссон.

Өргөдлийн байнгын хороонд ирсэн гомдол санал хүсэлтэд дүн шинжилгээ хийхэд дийлэнх хувийг орон сууцны захиалгын залилангийн асуудал эзэлж байжээ. Тиймээс, орон сууцны захиалгатай холбоотой луйвар, залилангийн асуудлыг дахин гарахаас сэргийлэх, эрх зүйн хүрээнд шийдэх, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж хяналт, хариуцлагыг чангатгах, нээлттэй мэдээллийн тогтолцоог төгөлдөржүүлэх зэрэг зохицуулалтыг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг гишүүд хэлж байсан. Уулзалтаар “Барилга эхлэх үеэс орон сууц, талбай бүр тодорхой дугаар, байршилтай байх, хаягжилтыг тодорхой болгож, улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэх, хөндлөнгийн хяналтын этгээдийн үүрэг оролцоо, дуусаагүй барилгын бүртгэл үнэн зөв нийтэд ил тод байх, орон сууц худалдан авагч иргэдийн өмчлөх эрхийн баталгаа бодитоор хангагдах эрх зүйн орчин бүрдүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах зохицуулалт, төрийн байгууллагуудын тус тусдаа байгаа мэдээллийн санг нэгтгэх, олон улсад туршигдаж үр дүнгээ өгч байгаа аргачлалыг хэрэгжүүлэх нь зүйтэй” гэх санал, санаачилга гаргасан байдаг. Тус Байнгын хорооны 2026 оны тавдугаар сарын 20-ны хуралдаанаар орон сууц захиалах, худалдан авахтай холбоотой захиалгын гэрээ байгуулан хохирсон иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын хүрээнд хохирсон иргэдийн төлөөллийн санал, хүсэлт, холбогдох байгууллагын тайлбар, мэдээллийг нээлттэй сонсож, хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн үеэр орон сууцны залилангийн хэргийг мөрдөн шалгаж байгаа талаар Мөрдөн шалгах албаны дэд дарга, Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батдэлгэр “Сүүлийн гурван жилийн байдлаар Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн 39 665 тохиолдол бүртгэгдэн шалгагдсанаас “Орон сууцны захиалга” авч бусдыг залилсан 1167 хэргийг бүртгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан” хэмээн танилцуулсан. Ингээд орон сууц захиалах, худалдан авахтай холбоотой захиалгын гэрээ байгуулж хохирсон иргэн, хуулийн этгээд санал, хүсэлт, тайлбар, мэдээллийг сонсож, УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хянан шалгалтын цаглаварт тусгагдсан орон сууц захиалах худалдан авах харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн биелэлтийн талаарх мэдээллийг хэлэлцсэнтэй холбогдуулан Байнгын хорооны тогтоол гаргаж, уг асуудлыг шалган судалж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Улмаар энэхүү орон сууцны захиалгын луйвар, залиланг таслан зогсоох хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг 2026 оны гуравдугаар сарын 19-нд ХЗДХЯ-нд болсон. Тухайн үед сайд Б.Энхбаяр “Орон сууцны залилан, луйвраас сэргийлэх хүрээнд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын Хаврын чуулганаар өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Дээрх хуулийн төсөл батлагдсанаар барьж дуусаагүй орон сууцны нэгж бүрийг хаягжилттайгаар бүртгэж, тус бүрээр хувийн хэрэг нээн бүртгэдэг болох бөгөөд иргэд тухайн сууц, талбайн мэдээллийг урьдчилан нягтлах боломж бүрдэнэ. Мөн барилгын бүртгэл, газрын мэдээлэл, хаягжилтын системийн уялдаа сайжирч, өмчлөх эрхийн баталгаа бэхжих, зах зээлийн ил тод байдал нэмэгдэх, маргаан буурах, барилгын компаниудын хариуцлага дээшлэх эрх зүйн орчин бүрдэнэ” гэж байв. Мөн энэ сарын 6-нд орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах Засгийн газрын ажлын хэсэг хуралдсан юм. Хуралдаанаар хэрэгт холбогдсон этгээдийн нуугдмал хөрөнгийг олж тогтоон нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэргийн замаар олсон хөрөнгүүдийг олж тогтоох, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, битүүмжлэх ажиллагааг хийх, ажлын хэсэгт хохирогчдын төлөөллийг оруулах, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа этгээдүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар таслан сэргийлэх арга хэмжээг оновчтой авах, Шүүх шинжилгээний ерөнхий газар, аудитын компаниуд, хөрөнгийн үнэлгээний компаниудтай хамтран ажиллаж шинжээчийн дүгнэлтийг шуурхай гаргуулах арга хэмжээ авах, Шүүхийн шийдвэр дээр байгаа 60 гаруй тэрбум төгрөгийн гүйцэтгэлийн ажлыг эрчимжүүлэх, дуусаагүй барилгад урьдчилсан байдлаар зөвшөөрөл гэрчилгээ олгохгүй байхыг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан үүрэг болгосон байна.

Эндээс үзэхэд, орон сууцны залиланд өртөж хохирохгүй байх хамгийн наад захын болгоомжлол нь сонирхсон орон сууцаа хуулийн дагуу баригдаж байна уу үгүй юу гэдэг нягтлах хэрэгтэй юм. Тэгээгүйгээс төр анхаараад эхэлсэн ч иргэд өөрсдөө сэрэмж алдав ийм хэргийн тоог нэмэх эрсдэл байгаа юм. Тиймээс бид ийм эрсдэл үүсгэж болзошгүй тодорхой нэгэн кэйсийг хүргэж сэрэмжлүүлж байна. Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-р баг, 1А хороолол хаяг дээр “Дизель прогресс” ХХК-ийн захиалгаар үйлчилгээ бүхий А, В блоктой орон сууцны барилга баригджээ. Тус компани “Будда вилла” орон сууцны хоёр блок барилгаа босгож хэдийнэ худалдаад эхэлжээ. Өдгөө “Манай орон сууцнаас цөөхөн байр үлдлээ шүү” гэх сурталчилгаа цахим сүлжээгээр явсаар байгаа юм. Гэтэл уг орон сууцны барилгатай холбоотой газрын маргаан гараад байна. Учир нь, тус “Будда вилла” орон сууцны барилга нь баригдаж эхлээд байсан “Ай ти жи эм” ХХК-ийн “Парк вью” хэмээх томоохон хотхоны дунд баригджээ. Хамгийн асуудалтай нь “Дизель прогресс” ХХК нь эзэмшиж байгаа газраа дүүргэж барилгаа барьсан байна. Нэгэнт өөрийн эзэмшлийн газар дээр барилгаа дүүртэл барьсан учраас ногоон байгууламж, явган хүний зам, тоглоомын талбай, оршин суугчдын автомашины зогсоолыг барих газар байхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, орон сууцны хотхон, хорооллын нийт газрын 60 хувьд барилга байгууламж, 40 хувьд ногоон байгууламж болон явган хүний зам, тоглоомын талбай төлөвлөх хуулийг “Дизель прогресс” ХХК зөрчсөн. Харин тус компанийнхан энэ байдлаас гарахын тулд тус газарт өмнө баригдаж эхэлсэн “Ай ти жи эм” ХХК-ийн “Парк вью” хотхоны эзэмшлийн газрыг хашаалж байгаад автомашины зогсоол, ногоон байгууламж зэргээ хүчээр барьжээ. Хуулийн дагуу эзэмшиж байгаа компани хамгаалалтын хашаа барьсан ч “Дизель прогресс” ХХК-ийнхан хашааг нь эвдэн нурааж хууль бус үйлдлээ үргэлжлүүлсэн байна. Тиймээс тус газрыг эзэмшигч “Ай ти жи эм” ХХК-иас энэ асуудлыг шалгуулахаар Орхон аймгийн Цагдаагийн газарт хандсан байгаа юм. Гэтэл цагдаагийн дэслэгч А нь ажиллагаа хийгээгүй, мэдүүлэг нөгөө газраас аваагүй байж хэрэг үүсгэхээс татгалжээ. Ингэхдээ хэргийг хааснаа “Ай ти жи эм” ХХК-д мэдэгдэлгүй гомдол гаргах хугацааг тулгасан зэрэг ноцтой үйлдлүүд ч гараад байна. Энэ нь ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газар, цаашлаад АТГ ч шалгах хэмжээний ноцтой асуудал болж буй бололтой.

Өөрөөр хэлбэл, “Дизель прогресс” ХХК-ийн “Будда вилла” орон сууцны захиалагчид хоёр зүйлээс болгоомжлох тодорхой нөхцөл үүсээд байна. Нэгдүгээрт, тус компани Монгол Улсын барилгын стандант, норм хууль Уг нь Монгол Улсын барилгын нормоор орон сууцны хорооллын задгай талбайн тодорхой хувийг заавал ногоон байгууламж байхаар хуульчилсныг зөрчсөн. Гэтэл энэ нь хот байгуулалтын стандарт, эрүүл амьдрах орчныг бүрдүүлэхэд маш чухал харьцаа байдаг. Үүнийг шийдэхдээ бусдын эзэмшил газарт ногоон байгууламж, автомашины зогсоол зэргийг шийдсэнээр хууль эрх зүйн маргаан үүсгэсэн. Нөгөөтэйгүүр, “Дизель прогресс” ХХК тус газрыг хууль зөрчсөн, тодорхойгүй байдлаар эзэмшсэн байж болзошгүй асуудал ч хөндөгдөж эхэлжээ. Ер нь бол, ийм асуудалтай орон сууцыг Улсын комисс хүлээж авах хуулийн ямар ч гарцгүй, боломжгүй юм. Тиймээс, “Дизель прогресс” ХХК-ийн “Будда вилла”-гаас орон сууц захиалж, худалдан авсан хүмүүс орон сууц эзэмших эрхийн бичиг буюу ордероо авч чадахгүйд хүрэх вий. Ийм наад захын эрсдэл үүсээд байна.

 

Үргэлжлэл бий.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ НЭГДЭЛ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

1 цаг 14 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

1 цаг 14 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

1 цаг 14 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

19 цаг 17 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

2026-08-06
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

2026-08-06
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

2026-08-06