“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

59 мин
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Г.НОМИН-ЭРДЭНЭ, Н.ТҮШИГ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Чингис хааны удмын их хүмүүн: Д.Нацагдорж” олон улсын эрдэм шинжилгээний хурал Чингис хаан Үндэсний музейн хурлын танхимд боллоо. Хурлыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Д.Алдаржавхлан нээж хэлсэн үгэндээ “Д.Нацагдорж нь Монголын шинэ үеийн уран зохиолын тулгын чулууг тавилцсан гавьяатан төдийгүй төр нийгмийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, орчуулагч, сэтгүүлч, толь бичигч гээд их ажлыг цөөхөн хэдэн жил хийж, хойч үедээ өвлүүлэн үлдээсэн монгол үндэстний томоохон сэхээтэн” гэдгийг онцлов.

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд:

• Шинэ эх сурвалж, судалгааны өв” нэртэй нэгдсэн хуралдаанд тэргүүн болон үндсэн нийт 6 илтгэл;

• Намтар судлал, соён гэгээрэл ба нийгмийн шинэчлэл” I салбар хуралдаанд 21 илтгэл;

• Намтар судлал, соён гэгээрэл ба нийгмийн шинэчлэл” II салбар хуралдаанд 19 илтгэлийг 8 улсын эрдэмтэн судлаачид тус тус хэлэлцүүллээ.

Эрдэмтэд Д.Нацагдоржийн өвийг зөвхөн утга зохиолын хүрээнд бус хэл шинжлэл, архив, орчуулга, дижитал судалгааны чиглэлээр шинэ арга зүйгээр судалж байгааг онцлов. Нацагдоржийн намтар, архив, эх бичиг, текстологи, хэл найруулга, орчуулга, яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол, жүжиг, соёлын өв, дүрслэх урлаг, харьцуулсан уран зохиол, дижитал хүмүүнлэгийн ухаан зэрэг олон чиглэлийг хамаарч байгаа нь Нацагдорж судлалын өнөөгийн хүрээ, хөгжлийн чиг хандлагыг илэрхийлж байна. Хурлын илтгэлүүд нь их зохиолчийн өвийг шинэ эх хэрэглэгдэхүүнээр баяжуулж, орчин үеийн судалгааны арга зүйгээр судалж, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд дахин үнэлж, “Д.Нацагдоржийг орчин цагийн монгол утга зохиолын хэл судлал, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд дахин үнэлж, Д.Нацагдоржийг орчин цагийн монгол утга зохиолын хэл бүрэлдэн тогтоход голлох нөлөө үзүүлсэн зохиолч” гэж үзсэнээр судалгааны олон шинэ санаа, асуудал дэвшүүлэн, салбар дундын судалгааны хүрээнд хөгжиж байна. Энэ бүхнээс үзэхэд “Нацагдорж судлал”-ыг дэвшилтэт технологид суурилан олон улсад түгээн дэлгэрүүлэх цаг болсныг илтгэж байна гэв. Бид тус эрдэм шинжилгээний хурлын талаар Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлах салбарын эрхлэгч, Доктор, зохион байгуулагч А.Алимаатай ярилцлаа.

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэх Засгийн Газрын тогтоол гарсан. Үүний дагуу эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн хийж байна. Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэх бол улс орон даяар бүтэн жил үргэлжлэх асуудал юм. Энэ хуралд гадаад дотоодын 50 гаруй илтгэлийн санал хүлээн авснаас шалгарсан 46 илтгэлийг хэлэлцэж байна.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс Доктор Д.Цэвээндорж, А.Алимаа, Д.Боролзой нарын Д.Нацагдорж судлал: Хэл зохиолын хүрээлэнгийн уламжлал, хувь нэмэр, туршлага сэдэвт илтгэлд Хэл зохиолын хүрээлэн бол Нацагдорж судлалын гол төв юм байна. Нацагдорж өөрөө Шинжлэх ухааны хүрээлэнгийн Дуун ухаан буюу Хэл зохиолын салбарын эрхлэгчээр ажиллаж байгаад сүүлд нь түүхийн салбарын эрхлэгчээр ажиллаж байсан.Тийм ч учраас гар бичмэлүүд бусад баримтууд манайд ихэнхи нь байдаг.

Нацагдорж судлалыг анх хөгжүүлсэн хүн бол манай ахмад эрдэмтэн Балданы Содном  гэдэг хүн байдаг. Нацагдоржтой өөрөө хамт германд суралцаж байсан. Нэг нутгийн, нэг уулын хоёр талд л төрсөн хоёр хүн. Содном гуай маань  ажиллаж байх хугацаандаа анхны Нацагдоржийн түүвэр зохиолыг хэвлүүлсэн. Үүний дараа манай ахмад эрдэмтэд бүгд Нацагдоржийг дурсаж бичсэн, зохиол бүтээлийг нь хэвлүүлсэн, бүтээл түүврийг нь редакторлосон байдаг. Тэдний дараа Лувсанбалдангийн Балдан гэдэг хүн бол хоёр удаа эрдэм шинжилгээний судалгааны бүтээл тавьсан. Энэ бүтээллүүд дээрээ Нацагдоржийн гар бичмэлүүд дээр маш сайн судалгаа хийсэн. Бүтээлүүд дээрээ Нацагдорж яаж бичдэг, найруулдаг, дагавар нөхцөл, гадаад үгийг хэрхэн ашигладаг байсан гээд хэл шинжлэлийн хэл зүй тал дээр өөр өнцгөөс судалсан ийм хүн. Судлаачдаас илүү нь гэвэл их тулгатай судалгаа хийж эх бичвэр, амьдрал, зохиол бүтээлийг нь гүнзгий үлдээж чадсан. Энэ хүн насаараа манай хүрээлэнд ажиллаж, “Монгол хэлний их тайлбар толь” хэмээх бүтээлээрээ олонд танигдсан. Балдан гуай бид хоёр ШУА-д хамт ажиллаж байх хугацаандаа их сайхан зүйлсүүд ярилцдаг байлаа. Надаар бичгийн машин дээр бүтээлээ бичүүлнэ. Тэр үед л хойч үедээ захиж хэлмээр байдаг зүйлс нь “Судлаач хүний ёс зүй”. Судалгаа хийж байгаа зүйлдээ хэрхэн хандах вэ? гэдгийг хэлж байсан. Хэлж байсан ганц үг нь санаанаас гардаггүй юм. Тэрээр  “Нацагдорж бол Монгол хүний эрхэмлэх ёстой дээд, суут хүмүүн юм. Энэ хүний судалгаа нь хойч үеийн залууст хэдэн зуунаар арилашгүй үр нөлөөгөө үзүүлэх юм шүү. Дараа нь бол Нацагдоржийг бид дэндүү янз бүрээр хэлж байна. Эрхэмлэх ёстой хүндээ хир халдаахгүй, нэр төрийг нь монгол хүн бүр хадгалж явах хэрэгтэй. Тэрнээс Нацагдорж ингэж амьдарсан, тэгж яваад нас барсан, үүн дээр чухалчилж ярих шаардлагагүй. Судлах зүйл бол маш их байна.” гэж хэлсэн. Би залуу байхдаа  ”Нацагдорж гуай яаж нас барсан бэ?” сонирхон асуухад “Би сайн мэднэ. Гэхдээ заавал хэлэх шаардлагагүй” гэдэг байлаа. Энэ үг тархинд үлдсэн дээ. Судалгаа бүтээлээ хийж байхдаа дандаа боддог. Одоо бол бид маш үндэслэлтэйгээр ахмад эрдэмтдийнхээ дэг сургууль, суурийг авч үлдэх ёстой. Ирээдүйд бид Нацагдоржийнхоо бүтээлүүдээс илүү нарийн судлах боломж бүрдсэн. Бид удирдамж дээрээ “Цахим, дижитал Нацагдорж” гэсэн чиглэлийг тусгаж өгсөн. Залуус маш өвөрмөцөөр харж бүтээлээ ирүүлсэн. Ингээд харахад хурлын зорилго, чиглэл үр дүнд чухал байна.

Дараачийн зүйл бол Нацагдорж гадаадад сурсан хүн учраас гадаад сонин хэллэгүүд орж ирж байна. Эдгээрийг нэгтгээд Нацагдоржийн цахим архивыг бүтээх хэрэгтэй.

Бид давхар үзэсгэлэнгээр гаргаж байгаа. Энэ дээр архивын баримтууд, хэрэглэж байсан эд зүйлс гээд Нацагдорж судлалын бүтээлүүд гарч байна. Яамнаас маань Цэдэв докторын Нацагдоржийн бүтээлийн бүрэн түүврийг дахин хэвлэж ирсэн зочдод бэлэглэж байна. Бид  залуу судлаачдаа бэлдэх хэрэгтэй. Гарын тигийг нь уншдаг, түүхийг нь мэддэг эрдэмтдийн залгамж үлдэж байж Нацагдорж судлал үргэлжлэх учиртай гэж харж байна. Олон сайхан илтгэлүүд гарлаа. Олон өнцгөөс харлаа. Нацагдорж бол дэлхийн хүн юм байна гэж ойлголоо гэв. Эрдэм шинжилгээний хурлын онцлох илтгэлээс дурдвал,

- Ц.Наранчимэг, Ж.Эрдэнэчимэг нар “Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн анхны гэргий Дамдины Пагмадулам хэвлэлийн хуудаснаа мөнхөрсөн нь” илтгэлдээ Пагмадулам нь тухайн үеийнхээ эрдэм боловсролтой, сэхээтэн эмэгтэй бөгөөд Монголын эмэгтэйчүүдийн ууган байгууллагыг санаачлагчдын нэг, анхны дарга байсан. Тэрээр эмэгтэйчүүдийн эрх чөлөө, сурч боловсрох тэгш эрхийн төлөө идэвхтэй тэмцэж байсан ч тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал, атаархал, хэлмэгдүүлэлтийн улмаас хохирсон. Түүний амьдрал, тэмцэл, үйл хэргийг өнөөдөр судлаач, зохиолчид архивын баримт, судалгаа, ном, баримтат киногоор нэхэн баримтжуулж, Монголын эмэгтэйчүүдийн түүхэнд оруулсан хувь нэмрийг нь сэргээн тодотгож байна хэмээлээ. Харин судлаач О.Мөнхнаран “Д.Нацагдоржийн яруу найргийн бүтээл дэх гадаад үгсийн хэрэглээ” бүтээлдээ Д.Нацагдорж шүлгүүддээ гадаад үгийг цөөнгүй хэрэглэсэн мэт боловч барууны үзэл санаа, тэр дундаа утга зохиолын нэр томьёог Монголын утга зохиолд анхлан нутагшуулсан хүмүүсийн нэг юм. Үүний нэг жишээ нь “Шансонет” хэмээх гар бичмэл бөгөөд үүнийг ноороглон, туршилтын дасгал хэлбэрээр бичсэн гэж үзэж байна. Иймээс тэрээр Монголын утга зохиолд сонет төрлийн шүлгийг анх нэвтрүүлсэн байх магадлалтай.Мөн Д.Нацагдорж “Хэлхээгүй сувд”зохиолынхоо тэмдэглэлд “роман” хэмээх нэр томьёог олонтаа хэрэглэсэн байдаг. Тухайлбал, “Үлгэргүй хүн байж үл болмуй, үзэлгүй роман байж үл болмуй”, “Роман бичих нь нэг сайхан байшин барих лугаа адил” хэмээн тэмдэглэсэн нь үүнийг илтгэнэ. Хэдийгээр тэрээр энэхүү “байшин”-гаа өөрийн гараар бүрэн барьж дуусгаж чадаагүй боловч “Хэлхээгүй сувд” зохиолоо туурвихын тулд боловсруулсан төлөвлөгөө, ноорог, цуглуулсан үг хэллэгийн сан нь бүрэн бус, тасархай үлдсэн ч өнөө үед хадгалагдан ирсэн нь судлаачдад үнэт эх сурвалж болж байна. Иймээс их зохиолч Монголын орчин үеийн анхны романыг туурвихаар эрэлхийлэн, боловсруулж байсан мөрийг өнөөдөр бид алсаас бараалан судалж байна гэсэн доктор Дулааны дүгнэлттэй санал нэг байна. Мөн Д.Нацагдоржийн 1931 оны тайланд дурдсан “1000 үгтэй нэр томьёоны тайлбар толь” өнөө хэр олдоогүй байна. Хэрэв уг бүтээл олдвол түүний хэл найруулга, нэр томьёоны хэрэглээг судлах судалгаа улам баяжих нь дамжиггүй хэмээн дурдсан байна. Харин хэл бичгийн ухааны доктор Н.Бизъяа Д.Нацагдоржийн зохиол дахь "Бурхны шашны чиг хандлага" сэдвээр хэлэлцүүлэгтээ “Нацагдоржийн удмыхан шарын шашинтан байсан. Түүний бичих гэж байсан ордны нууц хэмээх бүтээлээс нь харахад бурханы шашны түүхий тухай их судалдаг байжээ” гэжээ.

МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, доктор Д.Нямдорж: Алтан ургийн тайж, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд Монголын Зохиолчдын Эвлэл онцгой ач холбогдол өгч байна. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамтай хамтран нэрт зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Хүүхдийн зохиолын үндэсний уралдааныг анх удаа зохион байгуулж байна.

Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Батсайхан: Д.Нацагдоржийн бүтээлийг олон улсын түвшинд үнэлснийг энэхүү эрдэм шинжилгээний хурал батлан харууллаа. Нацагдоржийн уран бүтээл дэлхийд гарах боломжтой гэж харж байна. Эрдэмтдийн илтгэлээс харахад гадаадын орноос ирснийх нь дараа уран бүтээл өөрчлөгджээ.

Профессор Т.Хөхбаатар: Орчин цагийн Монгол хэл хөгжихөд уран зохиол асар их ач холбогдолтой байсан. Түүнийг орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн зохиолоос харж болно.

Үүнээс үзэхэд их зохиолчийн гар бичмэл, архивын баримт, бүтээлийн өвийг шинэ үеийн судалгааны арга зүйтэй холбон авч үзсэн энэ хурал Д.Нацагдоржийг зөвхөн өнгөрсөн үеийн зохиолч бус, өнөөдөр ч судлагдаж буй дэлхийн хэмжээний сэхээтэн болохыг дахин харууллаа.

Хурлын үеэр Д.Нацагдоржид холбогдох эд өлгийн зүйлс хадгалагдаж буй МҮЭ, АЕГ, МУНС, ШУА зэрэг байгууллагуудын хамтарсан үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэж нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэн нь энэ сарын 13-ны өдрийг хүртэл иргэдэд нээлттэй үйлчилнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 146 (7888)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

55 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

59 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

1 цаг 8 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

20 цаг 52 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Өчигдөр 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Өчигдөр 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Өчигдөр 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Өчигдөр 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

Уржигдар 15 цаг 13 мин