Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

2026-08-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯР

 

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ёсоор биш, амьдралаар тогтоогдсон. Зуны нууц уулзалтуудаар юу ярина, намрын улс төр түүгээр өрнөдөг. Ер нь бол, энэ зуны нууц уулзалтууд жил хүрэхгүйн дараа болох Ерөнхийлөгчийн сонгууль, жил гаруй үргэлжилж байгаа улс төрийн зөрчилтэй холбоотой “сэдэв”-үүдийн дор үргэлжилж байна.

Тодруулбал, Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль албан ёсоор эхлэхэд хэдхэн сар үлдлээ. Жилийн дараах өдийд Монгол Улсын долоо дахь Ерөнхийлөгч тодорчихсон, тангаргаа өргөж, анхныхаа наадмыг нээсэн байх ёстой. УИХ таван намтай. Таван нэр дэвшигч өрсөлдөнө гэсэн үг. МАН, АН-ын тухайд нэр дэвших хүсэлтэй улстөрчид цөөнгүй байгаа нь хотоос гадагш, энд тэнд, орон нутагт болж буй улс төрийн зуны нууц уулзалтуудаас харагдаж байна. Түүнчлэн жил гаруйн өмнөөс зарим улс төрийн нам, тухайлбал эрх баригч МАН-д эхэлсэн дотоодынх нь үл ойлголцол, зөрчил “түр намдалт”-ын байдалд байна. Сөрөг хүчин АН ч дотооддоо зөрчил ихтэй. Саяхан С.Зориг агсны хөшөөг нүүлгэсэнтэй холбоотой АН-ын дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийгээд л хэрэлдээд эхэлсэн. АН-ын гурван байр хаашаа хаашаа алга болсныг ярьцгааж, эзэн холбогдогчийг нь тогтоох эрэл сурал болцгоогоод унасан. Тэр зуурт, ужиг болсон үл ойлголцол нь дэлбэ үсэрч харагдана лээ. Эндээс харвал тус намын доторх үл ойлголцол бугшаатай хэвээр байгаа нь тодорхой байна.

Энэ зуны улс төрийн нууц уулзалтын хамгийн том нь баяр наадмын дараахан Хөвсгөл далайн тахилга тааруулж, түүнтэй давхцаж Хэнтийн Дадалд болсон. Өөрөөр хэлбэл, МАН-ын голдуу 70-аад оны Ерөнхийлөгчид өрсөлдөх насныхан, нөгөөтэйгүүр жил гаруйн өмнө МАН хоёр тасрахад 38-ын бүлгийг бараадсан улстөрчид Хөвсгөлд уулзалджээ. Хөвсгөлийн уулзалтад Ерөнхийлөгч оролцсон. Харин Хэнтийн Дадалд МАН-ын УИХ дахь талцлын 30-ын бүлэгт харьяалагддаг залуучуудын бүлэг гэгддэг улстөрчид цугласан байна. Тэнд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар очсон гэдэг. Тэдгээр уулзалтаар Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд хэн үзэх вэ, намрын улс төрийг хааш нь яаж чиглүүлэх вэ гэдэг дээр эцэслэн шийдээгүй ч дор бүрнээ талуудын байр суурийг тандах, тестлэх маягийн зүйлүүд болжээ. Аль аль бүлэг фракцыг чиглүүлдэг улстөрчид нь байр сууриа ойлгуулж, нөгөөдүүл нь зүг чигээ олж авчээ. Эх сурвалжуудын мэдээллээр Хөвсгөлийн уулзалт Ерөнхийлөгчийн сонгуулийн МАН-ын албан бус сунгаа хэдийнэ эхэлснийг харуулжээ. Уг сонгуулийг сонирхсон “Тулах цэг өгвөл...” гэх маягтай МАН-ын Г.Занданшатар, С.Бямбацогт, Я.Содбаатар, Б.Жавхлан, Ж.Энхбаяр нараас эхлээд 10 шахам улстөрч байгаа юм байна. Хэнтийн Дадалын уулзалтаар “Д.Сумьяабазар, С.Емарсайхан хоёрын нэгийг нэр дэвшүүлэх гээд үзвэл ямар вэ гэж ярьсан” гэх мэдээлэл бий. Уулзалтуудын нөгөө “сэдэв” болох намрын улс төрийн тухайд ах нар нь хамгаалж, дүү нар нь довтлох тухай ярьсан байна. Ийм уулзалт өнгөрсөн амралтын өдрүүдээр Сутай хайрханы бэл, Хэрлэн голын хөвөө хавиар үргэлжилжээ. Учир нь Сутай хайрханы тахилга болж, түүгээр далимдуулан тус нутаг оронтой хамаатай, хамааралгүй УИХ-ын гишүүн голдуу улстөрчид очиж “үндсэн болон дэд” түвшний уулзалтуудад оролцсон байна. Мөн Хэнтий аймгийн төвд Морин спортын холбооны ой, Монгол Улсын заан цолны мялаалга наадам болж, түүнтэй давхцуулан улстөрчид Хэнтий рүү давхиж уулзалтуудад “суугаад” иржээ. Сутай хайрханы тахилгын үеэрх уулзалтын “босс” нь УИХ-ын дарга С.Бямбацогт байсан бол Хэрлэн голын хөвөөнд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар хамтдаа очсон байв. Тэдний уулзалтын сонин сайхан улс төрийн хүрээнд өнөөдрөөс яригдаж эхлэх биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 147 (7889)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
1
0
3
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21