К.АНУ
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрийн валютын нөөц дэх долларын хэмжээг бууруулсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Түүний хэлснээр, зарим улс орон долларын нөөцөөс татгалзаж байгаа ч доллар нь дэлхийн гүйлгээнд хэвээрээ давамгайлж байна. Бусад улс орон долларын нөөцийг идэвхтэй ашиглаж байгааг тэрээр онцолсон байна.
Скотт Бессент мөн одоогийн засаг захиргааны зохицуулалт, татвар, худалдаа, эрчим хүчний бодлогын тодорхой байдал нь ам.долларыг бэхжүүлж, их хэмжээний хөрөнгийг АНУ руу татаж байгааг тэмдэглэжээ.
Эх сурвалж: polit.mn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0