"Хонхор ус"-т өрөмдлөг хийх нь зөв үү

2026-07-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Ар агуйт 5 дугаар багийн Хонхор ус хэмээх газрын 4088.78 га талбайд "Интерконтенинталь минералс" ХХК-ийн эзэмшиж буй хайгуулийн тусгай  зөвшөөрлийн дагуу
 өрөмдлөгийн ажил  гүйцэтгэх үйл ажиллагааг эсэргүүцэн  нутгийн иргэд 20 гаруй хоногийн турш эсэргүүцэл өрнүүлж байна. Малчдын хувьд энэ нь компанийн хайгуулын асуудлаас гадна бэлчээр, усны нөөц, уламжлалт мал аж ахуй, цаашлаад амьдрах орчноо хамгаалах тэмцэл хэмээн үзэж байгаа юм.


Харин энэ асуудлаар Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж “Малчин иргэдийнхээ эрх ашгийг хамгаалан тус уурхайн үйл ажиллагааг явуулахгүй байх боломжийг судалж, асуудлыг хариуцсан дээд шатны байгууллага болон Хангайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцуулна” хэмээн байр сууриа илэрхийллээ.


Тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл 2022 онд олгогдсон бөгөөд өнгөрсөн хугацаанд геологи, археологи, палеонтологи, геофизикийн хайгуулыг хийжээ. Одоо өрөмдлөгийн хайгуул хийж, ашигт малтмалын нөөцийг тогтоох, улмаар нөөц батлагдсан тохиолдолд уурхайн үйл ажиллагаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Гэвч өрөмдлөг хийхээр төлөвлөсөн 4088.78 га талбайд Ар агуйт 5 дугаар багийн хэд хэдэн айлын өвөлжөө, хаваржаа хамарч байгаа нь маргааны гол шалтгаан болоод байна.
Нутгийн иргэдийн тайлбарласнаар Ар агуйт 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Хайрхандулаан, Баруунбаян-Улаан, Гучин-Ус сумдын малчид малаа маллан амьжиргаагаа залгуулдаг. Тиймээс тухайн бүс нутаг олон өрхийн амьдралтай салшгүй холбоотой. Үүн дээр нэмээд бэлчээрийн даац аль хэдийн тав дахин хэтэрсэн, сүүлийн жилүүдэд хур тунадас багасч, ган гачиг нэмэгдэн, ургамлын гарц муудсан нь бэлчээрийн доройтлыг улам эрчимжүүлэх эрсдэлийг бий болгожээ.
Мөн малчид усны нөөцийн асуудлыг хамгийн эмзэг сэдэв гэж үзэж байна. Тэдний ярьснаар булаг шанд ширгэж, гүний болон гар худгийн усны ундарга суларсан энэ үед уул уурхайн хайгуул, цаашдын олборлолт нь усны хомсдлыг улам даамжруулж болзошгүй аж.
Үүнээс гадна уурхайн үйл ажиллагаа эхэлбэл бэлчээрийн ургамлын бүтэц өөрчлөгдөж, хөрсний талхагдал, агаарын тоосжилт нэмэгдэх, хүн, малын амьдралын хэвийн нөхцөл алдагдах, зэрлэг ан амьтан дайжих, улмаар хөрс, ус, агаарын бохирдол хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд хүртэл сөргөөр нөлөөлнө гэж нутгийн иргэд үзэж байна.
Тиймээс тэд дээрх эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд тайван замаар эсэргүүцлийн тэмцлээ үргэлжлүүлж байгаа бөгөөд асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь Ар агуйт багийн төдийгүй уул уурхай, мал аж ахуйн ашиг сонирхлыг хэрхэн тэнцвэржүүлэхийг харуулах чухал шийдвэр болохыг онцолж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 140 (7882)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

22 цаг 33 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

22 цаг 45 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

22 цаг 48 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин