Төв Азийн хамгийн анхны төр улсын Хүннү цогцолборыг цогцоор нь Дэлхийн өвд бүртгэжээ

2026-07-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

М.Түшиг

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган долдугаар сарын 19–29-нд БНСУ-ын Пусан хотноо болсон. Чуулганы үеэр Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэжээ.
 
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан: 
-Хүннүгийн эзэнт гүрний талаар зуун жилийн турш судлан шинжилж, үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гадаад, дотоодын үе үеийн археологич, түүхч, эрдэмтэн судлаачдын нөр их хөдөлмөрийн үр дүнд Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлээ. Хүннүгийн эзэнт гүрний үед бүрэлдэн тогтсон төрт ёс, цэрэг улс төр, эдийн засаг, худалдаа, харилцаа, соёлын систем нь хожмын нүүдэлчдэд тэр хэвээр уламжлагдаж нүүдлийн сонгодог хэлбэрийн соёл иргэншлийн үндсийг тавьсан билээ.

 


Археологийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Г.Эрэгзэн: 
-Хүннүгийн эзэнт гүрэн бол өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төвлөрөн оршин тогтнож, Төв Азийн түүхэнд төдийгүй дэлхийн түүхэнд ул мөрөө үлдээсэн, нүүдэлчин ард түмний хамгийн анхны төр улсын язгууртнуудын цогцолбор дурсгалыг цогцоор нь ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ. Энэхүү хосгүй, гайхалтай өвийг олон улсын түвшинд сурталчлан таниулах, хамгаалах үйл ажиллагааг улам өргөжүүлэх нь чухал ач холбогдолтой юм.
Түүхч, академич, шинжлэх ухааны доктор С.Чулуун: 
-Хүннүгийн язгууртны булш, оршуулгын дурсгалт газрыг олон жил хийсэн нарийн судалгааны үр дүнд Дэлхийн өвийн хорооны судлаачдын шалгуур үзүүлэлтийг давж, олон улсад хүлээн зөвшөөрөгдлөө. Одоогийн байдлаар 25 мянга орчим Хүннүгийн үеийн булш, оршуулгын дурсгал бүртгэгдсэн ба үүнээс арван дурсгалт газраас 2000 жилийн өмнөх Хүннүгийн язгууртны булш, оршуулгын дурсгал олдсон.  

 

 

 “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвд:
 
•Төв аймгийн Батсүмбэр сумын Ноён уул,

•Архангай аймгийн Хайрхан, Эрдэнэмандал сумын нутагт байрлах Гол мод-1,

•Архангай аймгийн Өндөр-Улаан суманд орших Гол мод-2,

•Хэнтий аймгийн Баян-Адрага сум орших Дуурлиг нарс,

•Ховд аймгийн Манхан сумын Тахилтын хотгор, 

•Төв аймгийн Баянцагаан сумын нутагт орших Чихэртийн зоо гэсэн зургаан дурсгалт газарт орших хүннүгийн язгууртны оршуулгын газрыг төлөөлөл болгон хамруулсан. Энэхүү бүртгэгдсэн зургаан дурсгалт газарт хоёр мянга орчим Хүннүгийн язгууртны оршуулгын зан үйлийг бүрэн төлөөлж чадхуйц дурсгалууд багтсан.

Монгол Улс ЮНЕСКО-ийн "Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенц"-д 1990 онд нэгдэн орсон. Түүнээс хойш соёлын ангиллаар 2004 онд Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, 2011 онд Монгол Алтайн хадны зургийн цогцолбор, 2015 онд Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, 2023 онд Буган чулуун хөшөө бүхий хүрлийн үеийн цогцолбор дурсгал, байгалийн ангиллаар 2003 онд Увс нуурын ай сав, 2017 онд Монгол дагуурын ландшафтыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад тус тус бүртгүүлжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 140 (7882)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Модун шанью гэдэг нь Монголд дээр үед нэг мод ургажээ гэсэн утгатай юм. Хүннү гүрэн гэж байгаагүй юм. Зүүн Европынхон ба Оросууд Хятадтай нийлж байгаад Монголчуудад хуурамч түүхийг бичиж буюу "вешать лапшу на уши" болсон юм
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

22 цаг 32 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

22 цаг 45 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

22 цаг 47 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин