Нэг өдөр төрсөн хоёр Шерлок: Бенедикт Камбербэтч, Василий Ливанов

1 цаг 12 мин
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Д.АРИУН 


Өөр өөр цаг үед, өөр улс оронд Шерлок Холмсын дүрийг дэлгэцнээ амилуулсан хоёр жүжигчин долдугаар сарын 19-нд  төржээ. Тодруулбал, Оросын жүжигчин Василий Ливанов, холливудын нэрт жүжигчин  Бенедикт Камбербэтч нар. Артур Конан Дойлын алдартай бүтээлээс сэдэвлэсэн киноны  гол дүрд тоглосон хоёр жүжигчинд төрсөн өдрөөс өөр нийтлэг зүйл юу байгааг  polit.mn сайтын “Төрсөн өдөр” булан уншигчдадаа сонирхуулж байна. 


Тэд удам дамжсан жүжигчид 


Бенедикт Тимоти Карлтон Камбербэтч 1976 оны долдугаар сарын 19-нд жүжигчний гэр бүлд төржээ. Түүний аав Тимоти Карлтон Их Британийн театр кинонд нэрд гарсан жүжигчин байсан. Ялангуяа 1970-аад онд “Гэр бүл дэх дайн” гэдэг олон ангит кинонд тоглож алдаршсан нэгэн. Улс орон даяар алдар нэрээ гаргасан жүжигчин анхны эхнэрээсээ удалгүй салж, харин хоёр дахь удаагаа мэргэжил нэгтэй Ванда Вентемтэй гэрлэжээ. Ванда Вентем бол “Доктор Хэн”-д өнгөрсөн зууны 60, 70, 80-аад онд тоглосон Британийн гайхалтай жүжигчин эмэгтэй. Ийм гэр бүлд төрсөн Бенедикт жүжигчин болсонд гайхах зүйл байхгүй гэсэн үг. Холливудын одын аав, ээж хоёрыг олон улсын үзэгчид Шерлок Холмс кинонд түүний аав, ээжийн дүрд тоглосон гэдгээр нь сайн мэддэг аж. 

 


“Орос Зөвлөлтийн Шерлок” Василий Ливановын өвөө нь хөдөө мужийн театрт тоглодог жүжигчин байсан. Харин эцэг Борис Ливанов нь мөн жүжигчин, ээж Евгении Правдзиц-Филипович нь нэртэй зураач. Тэд 1935 оны долдугаар сарын 19-нд хүүтэй болжээ. Ийм гэр бүлд төрсөн хүүгийн жүжигчний авьяас билэг хаанаас гаралтай талаар ярих илүүц. Гэхдээ бяцхан Вася далайчин, эсвэл адал явдалт аялагч болох хүсэлтэй байсан гэдэг. 
 

 

Хоёулаа өвөрмөц дуу хоолойтой 


Бенедикт Камбербэтчийн тоглосон киног орчуулгатай бус, төрөлх хэлээр нь үзвэл түүний дахин давтагдашгүй өвөрмөц сэтгэл татам дуу хоолойг сонсох болно. Энэ онцлог бол түүний дүрийн бараг тэн хагас нь. Үүнийг “Хоббит”-д тоглосноос илүү сайн мэдэрч болно. Сонирхолтой нь жүжигчин энэ ур чадвараа хүүхэлдэйн кинонд харьцангуй цөөн гаргасан, харин ВВС-д дуу оруулалтын чиглэлээрээ илүү ажилласан байна. Бенедикт Камбербэтч BBC Radio 4-өөс бэлтгэсэн Жон Мортимерийн "Рампол" зохиолын радио жүжгийн дуу оруулалтад Залуу Хорас Рампол ын  дүрийг бүтээсэн юм. Үргэлжлүүлэн радио жүжигт өөр цувралд мөн дүр бүтээсэн. 
Василий Ливановын өвөрмөц дуу хоолой төрөлхийнх биш гэнэ. Энэ талаар “Илгээгээгүй захидал” гэдэг киноны зураг авалтын үеэр болсон явдлын тухай түүх байдаг.  Найруулагч Михаил Калатозов үзэгдэл бүрийг бодит мэт харуулахын тулд зарим хэсгийн зураг авалтыг гадаа хүйтэн шуургатайд хийжээ. Хүчтэй цасан шуурганд жүжигчин Ливанов шуурганы чимээг давж гарч ярих гэж хашхирсаар байгаад хоолой нь сөөж, улмаар ангинаар өвджээ. Ингэснээр Оросын “38 тоть” хүүхэлдэйн киноны цувралыг гайхамшиг болгосон сөөнгөдүү атлаа зөөлөн хоолой гарч иржээ. 


Хоёулаа онцгой амжилт гаргасан

 
 “Хокинг” киноны хэсгээс 

 


 Василий Ливанов, Борис Ливанов нар. “Хараагүй хөгжимчин” кинонд 


Бенедикт Камбербэтч жүжигчний гараагаа театраас эхэлж, дөрвөн жилийн дотор гурван театрт хоёр гол дүр бүтээж ачаалалтай ажилласан. Улмаар телевизийн цувралд тоглож эхэлсэн ба 2004 нь Стивен Хокингийн дүрээр нэр хүндтэй шагнал хүртэж, мөн театрт бүтээсэн дүрээрээ шагналд нэр дэвшиж гээд амжилтын замнал нь улам тодорч, дараа дараагийн бүтээлүүд нь улам амжилттай болсон. 
Василий Ливанов жүжигчний замналаасаа гадна найруулах ажилд хүч сорьж, мөн зохиол бичихэд ч бас цаг гаргаж чаджээ. Түүний намтрын талаар оросын хэвлэлүүдэд Василий Ливановын хувьд хамгийн чухал дүр нь “Хараагүй хөгжимчин” кино байсан гэж бичдэг. Учир нь уг кинонд тэрээр аавтайгаа хамтран тогложээ. 
Шерлок Холмсын дүр тэдний амьдралыг өөрчилсөн 


 
Фото: ВВС-гийн “Шерлок” цувралын хэсгээс


Бенедикт Камбербэтч театрын тайзнаа амжилттай тоглож, бас кинонд зарим нэг жижиг гэж хэлж болох дүр бүтээсэн байсан нь түүнийг “Шерлок” цувралд тоглох урилга авахад нөлөөлжээ. Тэгээд дээрээс нь түүний өвөрмөц дуу хоолой. “Шерлок” цувралын кино зохиолыг бичсэн кино зохиолч, продюсер Стивен Моффат түүнд Шерлокийн дүрийг санал болгожээ. Хуучинсаг байдал болон орчин үеийг хослуулсан дүр нь Бенедиктэд яг тохирсон бөгөөд киноны эхний анги гарахад тэрээр зөвхөн Британид төдийгүй дэлхийн хэмжээний нэр хүндтэй жүжигчин болсон. Бенедикт Камбербэтч BBC-ийн "Шерлок" дөрвөн цувралын 13 ангид тоглосон байна. 
Харин Василий Ливанов Шерлок Холмсын  зөвхөн дүрийг найруулагчийн итгэж найдаж байсан нэгэн сэтгэлийн хүчээр л олж авсан аж. Учир нь тэрээр гайхамшигтай авьяастай жүжигчин байсан ч, зөрүүд зан адайр аашнаасаа болж зураг авалтын үеэр байнгын хэрүүл маргаан дэгдээдэг тул найруулагч нараас цөөн урилга авдаг байжээ. Харин найруулагч Игорь Масленников Холмсын дүрд зөвхөн Ливанов л тохирно гэж харж байсан учраас дүрийн шалгаруулалтад өөр нэг жүжигчин болох Александр Кайдановскийг оруулсан нь ёс төдий зүйл байжээ.  Ингэснээр Зөвлөлтийн “Шерлок Холмс,  доктор Ватсон хоёрын адал явдал” киноны гол дүр Василий Ливанов дээр ирсэн түүхтэй. Хэдийгээр жүжигчний хэцүү зан авираас болж зураг авалтын үеэр олон маргаан, хэрүүл, дуулиан гарсан ч, зөвхөн эцсийн үр дүн гэдэг ганцхан зорилгодоо л захирагдаж найруулагч хүлцэн тэвчиж өнгөрүүлжээ. Энэ нь ч үр дүнгээ өгч, кино амжилттай болжээ. Мөн бас нэг “гайхамшиг” нь хүмүүстэй эвтэй найрсаг харилцаа холбоо тогтоохдоо тааруу зөрүүд Ливанов зураг авалтын үеэр доктор Ватсоны дүрд тоглосон жүжигчин Виталий Соломинтэй гайхалтай ойлголцож, сайхан харилцаа тогтоож чаджээ. Тэдний нөхөрлөл амьдрал насан туршдаа үргэлжилжээ. 
Ийм бэрхшээл, дуулиан шуугианыг даван туулж бүтсэн “Шерлок Холмс,  доктор Ватсон хоёрын адал явдал” кино ЗХУ-ын сая сая үзэгчдийн зүрх сэтгэлийг эзэмдэж, бүх цаг үеийн хамгийн хайртай бүтээл болж үлдсэн билээ.


 
“Шерлок Холмс,  доктор Ватсон хоёрын адал явдал” киноны хэсгээс

Василий Ливановын 70 насны ойгоор  2006 онд Их Британийн Элчин сайд түүнд театр урлагт оруулсан гавьяаны төлөө олгодог одонг гардуулжээ. Өөрөөр хэлбэл, Артур Конан Дойлын алдартай романыг дэлгэцийн бүтээл болгосныг үнэлж шагнасан гэсэн үг. 

 

 

Тэд зөвхөн театр, кинонд тоглодог жүжигчид биш


 “Patrick Melrose”  цувралын хэсгээс


Бенедикт Камбэрбэтч өөрийн тоглосон цувралынхаа продюссерээр ажилласан нь нэг бус удаа. Тухайлбал, "The Mauritanian" кино. Гэхдээ зарим нэг буруу ойлголт түгсэний улмаас энэ кино Оскарын шагналд нэр дэвшиж чадаагүй гэдэг. Түүнчлэн жүжигчин "Patrick Melrose" гэдэг нэртэй хүнд цувралыг продюсерлэсэн. Үүнийхээ төлөө Камбербэтч Британийн Кино, телевизийн урлагийн академиас хоёр шагнал хүртсэн.
Василий Ливанов найруулагчийн мэргэжлээр суралцаж төгсөөд нэлээд хэдэн жил “Союз мультфильм”-д ерөнхий зураачаар ажилласан. Түүний ачаар л “Союз мультфильм”-ийн “Бремен хотын хөгжимчид" болон "Санта Клаус ба зун" зэрэг алдартай бүтээлүүд төрсөн байна. Мөн тэрээр хүүхэлдэйн 300 гаруй кинонд дуу оруулжээ. Зөвлөлтийн төдийгүй өнөөгийн оросын үзэгчдийн дуртай Карлсон, Гена матар зэрэг хүүхэлдэйн киноны баатруудын өвөрмөц дуу хоолой Василий Ливановынх аж. Бас дээрээс нь нэмж хэлэхэд, Василий Ливанов “Миний дуртай алиалагч” зэрэг хүүхдэд зориулсан олон алдартай бүтээлтэй нэртэй хүүхдийн зохиолч. Түүний номоос сэдэвлэсэн тайз, дэлгэцийн бүтээлүүд ч бий. 

 


 Василий Ливанов "Сэтгэл булаам аз жаргалын од" /”Звезда пленительного счастья”/  кинонд


Эх сурвалж: Polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Нэг өдөр төрсөн хоёр Шерлок: Бенедикт Камбербэтч, Василий Ливанов

Нэг өдөр төрсөн хоёр Шерлок: Бенедикт Камбербэтч, Василий Ливанов

1 цаг 12 мин
Дүнжингаравын дэлбэрэлтийн хэргийн шүүх хурал хойшлогджээ

Дүнжингаравын дэлбэрэлтийн хэргийн шүүх хурал хойшлогдлоо

6 цаг 51 мин
ЕАЭЗ-ийн чөлөөт худалдааны хэлэлцээр нь Монголтой хийх худалдааны эргэлтээ тэнцвэржүүлэхэд тусална гэж найдаж байна

ЕАЭЗ-ийн чөлөөт худалдааны хэлэлцээр нь Монголтой хийх худалдааны эргэлтээ тэнцвэржүүлэхэд тусална гэж найдаж байна

8 цаг 49 мин
“СОР17”-д найман санаачилга дэвшүүлсний гурав нь Монгол Улсынх

“СОР17”-д найман санаачилга дэвшүүлсний гурав нь Монгол Улсынх

14 цаг 35 мин
Иргэд тэтгэврээс гадна хуримтлал үүсгэн, өгөөж хүртэх эрх зүйн орчин бүрджээ

Иргэд тэтгэврээс гадна хуримтлал үүсгэн, өгөөж хүртэх эрх зүйн орчин бүрджээ

14 цаг 55 мин
Дадал өөрчлөгдвөл хот өөрчлөгдөнө

Дадал өөрчлөгдвөл хот өөрчлөгдөнө

14 цаг 55 мин
Жуулчдыг залилах, хохироох тохиолдол нэмэгдэж байгааг НАЖГ-аас анхааруулав

Жуулчдыг залилах, хохироох тохиолдол нэмэгдэж байгааг НАЖГ-аас анхааруулав

Өчигдөр 12 цаг 49 мин
ЦЕГ:Хуучин драгоны гурван давхараас хүн унаж нас барсан хэргийг шалгаж байна

ЦЕГ:Хуучин драгоны гурван давхараас хүн унаж нас барсан хэргийг шалгаж байна

Өчигдөр 12 цаг 40 мин
ХОМ: Байгаль, орчин, уур амьсгал, өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир

ХОМ: Байгаль, орчин, уур амьсгал, өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир

Өчигдөр 07 цаг 30 мин
ХОМ: Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн

ХОМ: Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн

Өчигдөр 07 цаг 25 мин