Нүүрс тээврийн зогсонги байдалтай холбоотой асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хүслээ

9 мин
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.БЯМБАА

Нүүрс тээврийн жолооч нар эрх нь зөрчигдөж буй асуудлаар мэдээлэл хийлээ. Өнөөдөр Автозамын концесс замууд өндөр тарифтай хураамж авах монопол тулгалт хийж буйгаас 90 сая дах тонноо зөөсөн гэх нүүрс тээвэр зогсож, тээвэрчид талбай дээр тэмцэл эхлүүлж буй. Нүүрс тээврийн компаниудад энэ сарын 18-ны өдрөөс эхэлж тонн тутамд концессын гэрээний 1.27-д заасан дээд тариф болох 3.4 ам доллараас ихгүй байна гэсэн заалтыг тулган хурааж авахаар зарлажээ. Үүний улмаас нүүрс тээврийн компани бүр 50 сая төгрөгийг өөрийн дансанд байршуулахыг шаардсан нь санхүүгийн боломжгүй тулгалт хэмээн үзэж буйгаа тэд онцоллоо. Энэ талаар тээвэрчдийн төлөөлөл “Нүүрс экспортын тээвэр зогсонги байдалд орсон. Зам тээврийн сайдын А275 дугаар тушаал гарч Авто замын хөдөлгөөн нээх тухай гээд Тавантолгой-Гашуунсухайт хүртэлх 260 км авто замыг Тал нутгийн хөгжлийн зам гэх компанийн замыг нээх тухай шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь олон хэцүү асуудлыг бидэнд үүсгэж байна. Тухайлбал, нэг тонн нүүрсийг 3.4 ам. долларын өртөг төлөх. Одоогийн явж байгаа тээвэрлэлтээс дөрөв дахин өндөр өртөгтэй гэсэн үг. Үүнийг бид үнэхээр төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Мөн одоогийн тээвэрлэлт хийж байгаа Гашуунсухайтын авто замыг нэг тойрог хөдөлгөөнд оруулсан. Одоогоор бид 2.2 сая төгрөгийн төлбөр төлөх болчихоод байгаа. Тээвэрт явж байгаа крмпани ААН-үүд тодорхой зардлаа гаргаад 500 орчим мянган төгрөгийн л ашигтай ажилладаг. Гэтэл дээрх өндөр төлбөрийн асуудал биднийг алдагдалд оруулж байна” гэлээ. Энэ асуудлаар нийт 100 гаруй ААН, байгууллагууд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн байна. Мөн 2019 онд Замын концессын гэрээг тогтоохдоо болон өртөг төлбөрийг тогтоохдоо тээвэрчид, ААН, байгууллагуудаас санал авалгүй шийдврлэсэн гэдгийг тэд хэлсэн юм. Тиймээс нүүрс тээврийн гацаанаас гаргах асуудалд холбогдох байгууллагууд яаралтай хариу өгч, шийдвэрлэхийг хүслээ.

Эх сурвалж: zms.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Нүүрс тээврийн зогсонги байдалтай холбоотой асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хүслээ

Нүүрс тээврийн жолооч нар эрх нь зөрчигдөж буй асуудлаар мэдээлэл хийлээ.

9 мин
Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог

Голомт банк харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн олон улсын төлб

21 мин
Бие хамгаалагчдын мэргэжлийн хөгжил, эрх зүйн орчныг хэлэлцэнэ

Монголын Бие хамгаалагчдын Хүндэт академи, Монголын бие хамгаалагчдын Шадар хамгаалалтын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

56 мин
Ард нийтийн санал асуулаг хөдөлгөөнийг үүсгэн байгуулах их хурал арван нэгдүгээр сарын 26-нд  болно

Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс тавтын  зохион байгуулалт хийх,  ерөнхийлөгчийн  сонгуультай холбоотой асуудлаа

57 мин
Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусгалгүй, өөрийн хүсэлтээр Төрийн тэргүүний албан

10 цаг 37 мин
Ч.Мөнхзул: Сэргээгдэх эрчим хүчээс эдийн засгийн үр өгөөж хүртэх боломжтой

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг сана

10 цаг 37 мин
Х.Нямбаатарын хууль бус ажиллагаанд УБЕГ-ын албан тушаалтнууд оролцсон уу ?..

Хотын даргаар ажиллаж байхдаа Х.Нямбаатар нь Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг зөрчин хууль бус үйл ажиллагаа явуулж, эмнэлгийн

21 цаг 37 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтыг дэлхийн хэвлэлүүд хэрхэн дүгнэв?

Гурван их гүрний удирдагч анх удаа гурван талт уулзалт хийж, энх тайвны тухай хамтарсан тунхаглал гаргасан

2026-11-20
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

2026-11-20