ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, өөрийгөө болон бусдын амь нас, аюулгүй байдлыг хамгаалахыг уриаллаа

2026-07-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан 2026 оны долоодугаар сарын 25-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтэст ажиллаж, замын хөдөлгөөний хяналт, зохицуулалтын үйл ажиллагаа, теле хяналтын нэгдсэн системийн ашиглалт, хиймэл оюун ухаанд суурилсан камерын үйл ажиллагаатай танилцлаа.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх зориулалттай хиймэл оюун ухаанд (AI) суурилсан 2,606 камер 176 уулзвар, гарцад суурилуулан ашиглаж байгаа бөгөөд нэгдсэн хяналтын системд холбогдон ажиллаж байна. Мөн нийслэлийн хэмжээнд нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглагдаж буй теле хяналтын системийн нийт 6377 камер ажиллагаанд байгаа бөгөөд үүнээс 4113 камер нь нэгдсэн болон дэд төвүүдэд холбогдсон байна.   Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан “Амралт зугаалга, аялал жуулчлалын улирал дуусах болоогүй орон нутгийн замын ачаалал их хэвээр байна. Сүүлийн таван жилд 20 мянга гаруй авто тээврийн осол гарч 2000 гаруй хүн амь насаа алдсанаас 270 орчим нь бага насны хүүхэд байгаа юм. ХЗДХЯ-аас Тээврийн цагдаагийн газар, Орон нутгийн засаг захиргаанд Монгол Улсын босоо, хэвтээ тэнхлэгийн авто замын камерийн хяналтыг сайжруулж тоог нэмэгдүүлэх, Нийслэл, Аймаг орон нутгийн камерийн хяналтыг нэгдсэн удирдлагад оруулах бодлого баримтлан ажиллаж байна. Жил бүр 50-60 мянган жолооч шинээр хөдөлгөөнд  оролцохоор жолооны курс төгсөж өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,7 сая орчим жолооч бүртгэлтэй байна” гэлээ.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан авто тээврийн хэрэгсэл жолоодох замын хөдөлгөөнд оролцоно гэдэг асар их үүрэг хариуцлага гэдгийг онцолж, иргэдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийгөө болон бусдын амь нас, аюулгүй байдлыг хамгаалахыг уриаллаа.

Мөн согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлтэй бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон аливаа үйлдэлд хатуу хариуцлага тооцдог байх эрх зүйн зохицуулалтыг ХЗДХЯ-наас боловсруулж байгааг анхааруулав.

Эх сурвалж:www.polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

22 цаг 32 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

22 цаг 44 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

22 цаг 47 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин