Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

2026-07-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тухайн иргэнийг Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасагт тусгаарлан эмчилж байна. Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн лабораторид хийсэн PCR шинжилгээгээр эерэг хариу гарсан бөгөөд улсын хэмжээнд баталгаажуулах шинжилгээ үргэлжилж байна.Урьдчилсан тандалт, судалгаагаар тухайн иргэн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумаас тарвага агнаж, хүнсэнд хэрэглэсний дараа халдвар авсан байх магадлалтай байна. Уг бүс нутаг нь тарваган тахлын байгалийн голомтын өндөр идэвхжилтэй бүс бөгөөд Алтай Таван Богдын аялал жуулчлалын чиглэлд хамаардаг юм.Эрүүл мэндийн байгууллагууд сэжигтэй тохиолдолд шуурхай хариу арга хэмжээ авч, нэгдүгээр хавьтлын 12 хүнийг тогтоон өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад авч, урьдчилан сэргийлэх эмчилгээ хийж байна. Мөн тандалт, хавьтлын судалгаа хийгдэж байна.Иймд иргэд тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эд, махыг худалдаалах, худалдан авах, тээвэрлэх, хэрэглэхээс татгалзах, тарвага болон бусад мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэхийг зөвлөж байна.Мөн тарвагатай харьцсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн, идсэн, эсвэл бөөс, бүүрэгт хазуулсны дараа өндөр халуурах, толгой өвдөх, нүүр нүд улайх, булчингаар өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад утсаар яаралтай хандаж, дуудлага өгөх шаардлагатайг Эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

23 цаг 41 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

23 цаг 54 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

23 цаг 56 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин