Сэрэмжлүүлэг: Он гарсаар 50 хүн усны ослоор амь насаа алджээ

2026-07-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 Ч.Бямбаа 

Усны ослыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо 22 хувиар өссөн байна.

Тодруулбал 

  • 2025 оны мөн үед 65 осол
  • энэ жил 84 тохиолдол гарсан бөгөөд амь насаа алдсан хүний тоо 12 хувиар өссөнийг Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр хэллээ. 

Тэрээр дараах сэрэмжлүүлэг мэдээллийг өглөө. 

Усны ослын талаар "Улсын хэмжээнд сүүлийн таван жилд усны ослын улмаас 464 хүн (үүнээс хүүхэд 105) амь насаа алдсан байна.

Шалтгаан нөхцөлөөр авч үзвэл

  • гол усанд сэлж байгаад 31 хувь,
  • автомашин, техниктэй зорчиж яваад 15 хувь,
  • хүүхдээ хараа хяналтгүй орхисны улмаас осолдсон 11 хувь,
  • архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолдсон 11 хувь,
  • Хийлдэг гудас завинаас унаж гурван хувь нь осолдсон байна.

2026 он гарсаар долоодугаар сарын 20-ны байдлаар усны ослын 84 тохиолдол бүртгэгдэж, 50 хүн (үүнээс 31 том хүн, 19 хүүхэд) амь насаа алдлаа. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид нийт 139 хүний амь насыг авран хамгаалж тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Усны ослыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо 22 хувиар өссөн байна. 2025 оны мөн үед 65 осол бүртгэгджээ. Энэ жил 84 тохиолдол гарлаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад амь насаа алдсан хүний тоо 12 хувиар өссөн байна" гэв. 

Үргэлжлүүлэн "Усны ослын тохиолдлын тоогоор нийслэлийн дараа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Дорнод, Баян-Өлгий аймгууд хамгийн өндөр үзүүлэлттэй байна.

Онцгой байдлын байгууллагын судалгаагаар улсын хэмжээнд усны осол ихээр гардаг 399 хар цэг тэмдэглэсэн бөгөөд усны ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлүүдийн үйл ажиллагааг 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлүүлсэн. 

Өдөрт дунджаар онцгой байдлын 200 орчим, цагдаагийн байгууллагын 20 орчим, хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын 15 орчим, бусад байгууллагын 12, нийт 250  ажилтан, алба хаагч усны ослын эрсдэл бүхий томоохон гол мөрөн, нуурын дагуу үүрэг гүйцэтгэж, сэрэмжлүүлэг хүргэж ажиллаж байна. Иргэд сонор сэрэмж, сахилга баттай байх хэрэгтэй байна.

Усны ослын 30 орчим хувь нь эцэг эхийн хараа хяналт, архидан согтуурснаас үүдэлтэй.

Нуур, гол мөрөн бүр дээр хүний хараа хүрэх 200, 300 метр зайн алслалтай газарт онцгой, цагдаагийн алба хаагчид зогсож урьдчилан сэргийлэх ямар ч боломж байхгүй. Ингэж зогсвол манай улсын насанд хүрсэн иргэдийн тоо ч хүрэхгүй. Гагцхүү иргэдийн өөрсдийнх нь анхаарал сонор сэрэмж хариуцлага чухал.

Жилийн жилд уламжлал болсон юм шиг осолтойг нь мэдсээр байж хариуцлагагүйн улмаас өөрсдийгөө эрсдэлд оруулж байна.

Улсын Онцгой комисс, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран ухаалаг утасны SOS системийг ашиглалтад оруулаад байна. Иргэн өөрийн гар утасныхаа хоёр талын кнопыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломжтой. Ямар ч насны хүн утасныхаа хажуу талын хоёр кнопоо зэрэг дараад SOS руу ороход онцгойн 101, цагдаагийн 102, түргэн тусламжийн 103 шууд гарч ирнэ. Аминдаа зарлаж мэдээлсэн ч хүмүүст хүрэхгүй байгаа тул дахин мэдээлж байна" гэдгийг Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр хэллээ. 

www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
хэцүү мэдээ вэ хүүхдээ харж хандаачээ хариуцлагатай байгаачдэ дайн самуун болж байгаа биш дээ арай чдэ
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

23 цаг 40 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

23 цаг 53 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

23 цаг 55 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин