З.Цэцэг
Францын Рене Лаликийн музейгээс дөрвөн сая еврогийн үнэтэй үнэт эдлэл хулгайлагдсан тухай Le Parisien мэдээлэв. Энэ үйл явдал орон нутгийн цагаар 05:30 цагийн орчимд болсон байна. Малгайтай гэмт этгээдүүд хаалгыг хүчээр онгойлгож, зургаан үнэт эдлэлийн үзмэрийн хайрцгийг эвдэлжээ. Нийт 20 ширхэг болор үнэт эдлэл хулгайлагдсан байна. Тайланд дурдсанаар, хулгайчид аль эд зүйлс хамгийн үнэтэй болохыг сайн мэдэж байжээ.
Эх сурвалж:www.polit.mn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1