“Говийн зэрэглээ” кино багийнханд тохиолдсон явдлын учгийг тайлах нэвтрүүлэг энэ сарын 13-нд NTV телевизээр цацагдана

2026-07-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.Бямбаа

Одоогоос 40 гаруй жилийн өмнө буюу 1980 онд үзэгчдийн хүртээл болсон "Говийн зэрэглээ" кино бол монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон алтан үеийн кинонуудын нэг билээ. Сумын төвийнхний жирийн амьдрал, хөдөө орон нутагт соёл, олон түмний ажил хэрхэн явагдаж байгаа тухай өгүүлэхдээ зарчимч, шударга, хөдөлмөрч чанар, хөдөөгийн хүмүүсийн сайхан сэтгэл, хүнлэг ёс суртахууны түвшин зэргийг сургуулийн захирал Хашхүү, холбоочин бүсгүй Номин, тракторчин Арслангийн дүрээр дамжуулан харуулсан эл киног дэлгэцнээ гарснаас хойш уран бүтээлчидтэй нь холбоотой үлгэр, домог мэт хачин жигтэй ам дамжсан яриа олны дунд байсаар ирсэн.

Магадгүй уншигч та ч говийн ганц айлын талаар ам дамжсан эл яриаг сонссон байх. Энэ нь тус киноны уран бүтээлчид говьд зураг авалттай явж байгаад ганц айлд ороход айлын эзэгтэй гал дээр цай чанаж, аягалан өгөхөд нь амсахад цэв хүйтэн байсан гэх. Тус айлаас гарч машинтайгаа хэсэг газрыг туулсны дараа эргээд харахад гэр алга болсон байсан ба уран бүтээлчид хотод ирээд их удалгүй нас барсан гэх цуу яриа юм.

Тэгвэл үнэхээр ийм үйл явдал болсон эсэх, кино зураг авалт хэрхэн явагдаж байсан хийгээд тухайн уран бүтээлийн эргэн тойронд хөвөрдөг олон асуултад хариулт өгөх нэвтрүүлэг наадмын өдрүүдээр цэнхэр дэлгэцээр танд хүрэх гэж байна. Тодруулбал, NTV телевизийн бэлтгэсэн “ХОЛЫН ЗЭРЭГЛЭЭН ДУНД” нэвтрүүлэг 7-р сарын 13-ны 20:10 цагт цацагдана. Түүнчлэн мөн өдрийн 21:20 цагт “Говийн зэрэглээ” УСК үзэгчдэд хүрэх юм.

Эх сурвалж: www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

23 цаг 40 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

23 цаг 53 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

23 цаг 55 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин