Ж.Өсөхбаяр: Марш тактикийн тэмцээний үеэр гарсан осолд хариуцлага алдсан найманд хүнд арга хэмжээ авсан

2026-07-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 Ч.Бямбаа 

Төрийн цэргийн байгууллагуудын аварга шалгаруулах марш тактикийн ээлжит тэмцээн энэ оны зургаадугаар сарын 9-нд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болжээ.

Тэмцээний үзүүлэх тоглолтын үеэр хугацаар цэргийн хоёр алба хаагч гэмтсэн осол гарсан байна.

Энэ талаар өнөөдөр Зэвсэгт Хүчний Жанжин Штаб(ЗХЖШ)-аас мэдээлэл өгөв.​​​​​​

ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч, хошууч генерал Ж.Өсөхбаяр "Марш тактикийн тэмцээн 2007 оноос хойш марш тактикийн тэмцээн болж буй бөгөөд үүнд төрийн цэргийн байгууллагуудын шилдэг баг тамирчид оролцдог уламжлалтай.

Гэвч энэхүү тэмцээний үеэр ... дугаар ангийн хоёр байлдагч харамсалтайгаар гэмтлээ. Тухайн үед эмнэлгийн тусламжийг шуурхай үзүүлсний үр дүнд нэг байлдагч жагсаалдаа орсон. Нөгөө байлдагчийн биеийн байдал харьцангуй сайжирч байна. Өнөөдрийн байдлаар Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.

Бид тэр даруйд албаны шалгалт зохион байгуулсан. Ингээд албаны хариуцлага алдсан, санамсар болгоомжгүйгээс осол гаргасан гэсэн дүгнэлт гарсан. Мөн Төв аймгийн Цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж байна" гэлээ.

Марш тактикийн тэмцээнийг төрөл төрлийн цэгт зохион байгуулдаг аж. ЗХЖШ-аас өгч буй мэдээллээр гардан тулааны үзүүлэх тоглолт болох үеэр уг осол гарчээ. Тухайн цэргийн алба хаагчид эзлэгдсэн объектыг чөлөөлөх, хууль бус террористуудтай тэмцэх ажиллагааг тэрхүү цэгт үзүүлэх үедээ машинд дайруулсан байна.

Хариуцлага алдсан хүмүүст ямар арга хэмжээ авч буй талаар ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч, хошууч генерал Ж.Өсөхбаяр "Жолооч болон зарим бие бүрэлдэхүүнтэй холбоотой асуудал цагдаагийн байгууллагад мөрдөн шалгагдаж байгаа. 

Тэмцээн удирдсан, шүүж байсан, цэг дээр ажилласан зэрэг найман хүнд албан тушаалаас чөлөөлөхөөс эхлээд шат шатны арга хэмжээ авсан" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

23 цаг 44 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

23 цаг 57 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

23 цаг 59 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин