Тойм: Украйн, Польшийн харилцааны хямрал гүнзгийрч байна

2026-06-27
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Д.АРИУН 

 

Польшийн Ерөнхийлөгч Карол Навроцки өнгөрсөн долоо хоногт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг Польшийн төрийн дээд шагналыг хүчингүй болгож байгааг зарласан. Украйны Ерөнхийлөгч ч чимээгүй суусангүй, хураалгасан одонгоо шуудангаар Польш руу илгээсэн тухай хэвлэлүүд мэдээлжээ.

Оростой дайтаж байгаа Украйны хамгийн ойрын түнш дэмжигч байсан Польшид украйныг дэмжихийг эсэргүүцсэн жагсаал цуглаан болж байгаа талаар оросын хэвлэлүүд идэвхтэй мэдээлж байна. 

Хамгийн ойрын холбоотон хоёр улсын хооронд үүссэн харилцааны хямрал нь түүхэн улбаатай аж. Тодруулбал, Волыний аллага /Волынская резня/ гэж нэрлэгдсэн олон хүний амь насанд хүрсэн үйл явдалтай холбогдож байна. Дэлхийн II дайны үеэр буюу 1943-1945 оны хооронд Украины баруун нутгийн Волынь мужид Украины үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллага болон түүний зэвсэгт жигүүр болох Украины босогчдын арми /УПА/-аас тус бүс нутагт амьдарч байсан Польш үндэстнүүдийг үй олноор нь  хөнөөсөн эмгэнэлт үйл явдал юм. Волыний аллагын талаар судалсан Польшийн түүхчдийн тооцоолсноор энэхүү цуст хядлагад 50,000-100,000 орчим энгийн польш иргэд өртсөн гэж үздэг. Хохирогчид нь ихэвчлэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнууд байсан ба Польшийн парламент үүнийг "Геноцид" буюу аймаглан устгах гэмт хэрэг гэж албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байдаг. 

Энэхүү түүхийн хар толбоноос үүдэж өнөөдөр Украин, Польш улсуудын хооронд дипломат харилцааны томоохон хямрал үүсээд байна. Оросын түрэмгийллийн эсрэг хамгийн ойр холбоотон байсан хоёр орны харилцаа түүхийн маргаанаас болж хурцдаад байгаа нь байр суурийн үлэмж зөрүүтэй байдлаас шалтгаалж байгаа юм. 

Польш улс Украины босогчдын армийг энгийн иргэдийг зэрлэгээр хөнөөсөн, геноцид үйлдсэн гэмт хэргийн бүлэглэл гэж үздэг. Тэд Украинаас энэ хэргийг геноцидгэж хүлээн зөвшөөрч, уучлалт гуйхыг, мөн амь үрэгдсэн польшуудын шарилыг илрүүлэн гаргах (эксгумаци) ажлыг саадгүй үргэлжлүүлэхийг шаардсаар ирсэн. Дэлхийн хоёрдугаар дайны үед хүүхэд эмэгтэйчүүд, хөгшид зэрэг өөрийгөө хамгаалах чадалгүй хүмүүсийг олноор нь хөнөөсөн, бас тэдний үндэс угсаа ямар байсан нь аллагад өртөхөд нөлөөлсөн гэдэг талаасаа Польш улсын хувьд энэ бол түүхэн эмзэг сэдэв билээ. 

Харин Украин улс тэс өөр байр суурьтай байдаг.Украины босогчдын арми тэдний удирдагч Степан Бандераг Зөвлөлтийн Улаан арми болон Нацист Германы эсрэг тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн "Үндэсний баатрууд" гэж үздэг. Волыний үйл явдлыг хоёр тал бие биээ хөнөөсөн үйл явдал болсон гэж үздэг. 

Германы хэвлэлүүдийн мэдээлснээр энэ оны зургаадугаар сард хоёр улсын дипломат сөргөлдөөн, хямрал улам гүнзгийрч байна. Энэ бол дөрвөн жилийн өмнө Орос улс Украинд довтолсноос хойш Варшав, Киевийн хооронд гарсан хамгийн ноцтой маргаан юм.“Энэ нь тавдугаар сарын сүүлээр Зеленский Украины армийн тусгай хүчний ангиас "UPA-ийн баатрууд" гэсэн хүндэт нэрийг ашиглах хүсэлтийг баталсан зарлиг гаргаснаар эхэлсэн юм” DW-ийн нийтлэлд тэмдэглэжээ. Дараа нь “Одонгийн дайн” болсон. Улмаар В.Зеленский Польшид болох байсан Украйныг дэмжих хуралд оролцохоос татгалзсан. Хариуд нь Польшийн Ерөнхийлөгч К.Навроцкий хэрэв Украин улс хүчирхийллийг шүтэж, түүхийн үнэнийг хүлээн зөвшөөрөхгүй бол Украиныг Европын Холбоо  болон НАТО-д элсэхийг Польш улс лавтайяа хориглох болно гэж албан ёсоор мэдэгдээд байна.

Томоохон хэвлэлүүдийн тоймчид болон түүхчдийн дүгнэж буйгаар энэхүү сөргөлдөөн нь Оросын эсрэг тэмцэж буй Украины фронтын ар талыг сулруулж, хоёр холбоотны дунд гүн ангал үүсгэж байна. 

Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

13 цаг 13 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

13 цаг 18 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

23 цаг 59 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

23 цаг 59 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

23 цаг 59 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

23 цаг 59 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18