Н.Алтанхуяг: Монголын баялгийг гадныханд  өгөх хуулийн орчин бүрдүүлж байна

2026-06-26
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

 

-Парламент өнөөдөр гэхэд 28 хуулийн төсөл хэлэлцэх гэж байна.  Эдгээр хуулийн төсөл дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд ноцтой хүндрэл үүссэн нөхцөлд тухайн асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор зарим хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцдэг. Гэвч сүүлийн үед Үндэсний их баяр наадам дөхөхийн хэрээр яаралтай горимоор хэлэлцэх хуулийн төслийн тоо эрс нэмэгдэж байна. Яаралтай горимоор хэлэлцэх үед хуулийн төслүүдийг нухацтай, өргөн хүрээнд хэлэлцэх боломж хумигдаж, олон нийтийн анхаарал ч сарнисан байдаг. Тухайлбал, Нийгмийн даатгалын тухай хуульд оруулах зарим өөрчлөлт нь зайлшгүй яаралтай горимоор шийдвэрлэх шаардлагатай асуудал биш гэж үзэж байна. Иймээс бэлтгэл ажлыг сайтар хангаж, олон талын санал дүгнэлтийг тусгасны үндсэн дээр намрын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх нь зөв.Ардчилсан намын бүлгийн гишүүдээс санаачлан өргөн барьсан олон хуулийн төсөл удаан хугацаанд хэлэлцэгдэхгүй хүлээгдэж байна.

-Тухайлбал, ямар хуулийн төслүүд байна вэ?

- УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийн санаачилсан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Б.Түвшингийн санаачилсан Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн баригдаад нэг жил өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл хэлэлцэгдээгүй. Үүний үр дүнд Ардчилсан намын гишүүдийн санаачилсан хуулийн төслүүдийг хэлэлцэхгүй удаашруулж, улмаар Засгийн газрын хууль болгон хувиргах гээд хав дарчихдаг байдал ажиглагдах боллоо.

-Оюутолгойн төсөлтэй холбоотой асуудал яригдаж байна.  Ашигт малтмалын тухай хуулийн төсөл дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

- Үндэсний их баяр наадам дөхсөн энэ үед Засгийн газар Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа. Гэвч энэ нь Засгийн газрын нэгдсэн байр сууриас илүүтэй салбарын сайд Г.Дамдиннямын санаачилга байсан болов уу. Мэдээж сайд хууль санаачилж, бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө ажиллах эрхтэй. Харин тэрхүү бодлого нь Монгол Улсын үндэсний эрх ашигт бүрэн нийцсэн байх ёстой. Би Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг анх батлах үед Тэргүүн шадар сайдын албыг хашиж байсан бөгөөд тухайн гэрээг дэмжиж саналаа өгч байлаа. Тэр үед танилцуулж байсан тооцоо, судалгаагаар Монгол Улс анхны ногдол ашгаа 2019-2020 оноос эхлэн хүртэнэ гэж мэдээлж байсан. Гэтэл өнөөдөр 2026 он болсон ч бид ногдол ашгийн асуудлаар маргалдсаар байна. Зургаан жил өнгөрсөн ч Монголын ард иргэд ногдол ашгаа авч чадсангүй. Энэ асуудлыг Засгийн газар үгүйсгэж, тайлбар хийхээс илүүтэйгээр хувь нийлүүлэгчдийн хооронд байгуулсан гэрээнд шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулж, хуримтлагдсан зээл, зээлийн хүү болон хүүгийн өр төлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд анхаарах хэрэгтэй. Хэрэв эдгээр асуудлыг бодитойгоор шийдэж чадвал Монголын ард иргэд ногдол ашгаа авах бүрэн боломжтой болно.  Оюутолгой компани энэ оны урьдчилсан гүйцэтгэлээр ойролцоогоор таван тэрбум ам.долларын ашигтай ажилласан гэх мэдээлэл бий. Үүнээс Монгол Улсын эзэмшдэг 34 хувьд ногдох ашгийг тооцвол 1.5-1.6 тэрбум ам.долларын өгөөж хүртэх боломжтой гэсэн үг. Иймээс ногдол ашиг олгох боломж бодитоор байгаа нөхцөлд Засгийн газар иргэдтэй маргалдах бус, асуудлыг шийдвэрлэх бодит алхмуудыг хийж, ногдол ашгийг иргэдэд хүртээх чиглэлд ажил хэрэгч шийдэл гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнийг ажил хэрэг болгоосой.

-Засгийн газраас баялгийн сантай холбоотой зохицуулалтуудыг шинээр хийж байгаа.  Энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Ер нь Оюутолгойн бүлэг ордын тодорхой хэсгийг эзэмшиж буй компанитай хэлэлцээ, гэрээний асуудал үргэлжилж байгаа үед ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг гурав дахин бууруулах агуулгатай хуулийн төсөл өргөн барьж буй нь ноцтой асуудал. Үүнээс нэг асуулт урган гарч байна. Энэ хууль яг хэний эрх ашигт үйлчилж байна вэ. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсөж, нэг тонн нь 10 мянган ам.долларыг давсан байна. Ийм таатай нөхцөл бүрдсэн үед Монгол Улс байгалийн баялгаасаа хүртэх өгөөжөө нэмэгдүүлэх талаар ярьж, ажиллах учиртай. Гэтэл эсрэгээрээ улсын төсөвт төвлөрөх орлогыг бууруулах, баялгийн үр өгөөжийг багасгах шийдвэр санал болгож байгаа нь үндэсний эрх ашигт харш алхам гэж үзэхээс өөр аргагүй. Монголын ард түмэн байгалийн баялгийнхаа жинхэнэ эзэн байх ёстой гэж МАН олон жилийн турш ярьж ирсэн. Гэвч бодит байдал дээр гадаадын хөрөнгө оруулагчдын ашиг сонирхолд илүү нийцсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар Монголын баялгийн эзэн нь гадаадууд болох нөхцөлийг бүрдүүлж байна. Тиймээс энэхүү хуулийн төслийг татан авахыг Ерөнхий сайд Н.Учрал болон салбарын сайд Г.Дамдинням нараас шаардаж байна. Үгүй бол намар өөр асуудлууд үүснэ гэдгийг анхааруулж хэлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 121 (7863)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

23 цаг 44 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

23 цаг 56 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

23 цаг 59 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин