Н.Алтанхуяг: Ашигт малтмалын тухай хуулийг Засгийн газар гэхээс илүүтэй Г.Дамдинням сайд хүчилж оруулж ирсэн

2026-06-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

АН-ын 4/11 мэдээллийн цагаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг оролцож, Ашигт малтмалын тухай хуулийн төслийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.Тэрээр "Үндэсний их баяр наадам болох гээд хөл хөдөлгөөнтэй үед баахан олон хууль хэлэлцэхээр сунаж хуралдах гэж байна. Би Оюутолгой төсөлтэй холбоотой асуудал ярих гэж байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг баталж байхад тэргүүн шадар сайдаар ажиллаж дэмжиж ирсэн. Хамгийн анхны ногдол ашгийг 2019, 2020 онд авна гэж байсан. Гэтэл өнөөдөр маргалдсаар байна, ногдол ашиг ирдэггүй. Зургаан жил өнгөрчихсөн байхад ногдол ашиг авахгүй сууж байна гэдэг хэцүү. Иргэдийн тэмцэж байгаа зүйл зөв зүйтэй. Үүний Засгийн газар үгүйсгэх бус иргэдийн дэмжлэгтэйгээр Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулах замаар зээлийн хүү, хуримтлагдсан хүүг нэг мөр шийдвэл бид өнөөдөр ногдол ашиг авах боломжтой болно.  Оюутолгой энэ жилийн урьдчилсан дүнгээр таван тэрбум ам.долларын ашигтай ажиллана. Ингээд 34 хувьд ногдох ашгаа авбал 1.5 тэрбум ам.доллар болно. Оюутолгой бол Эрдэнэтээс дөрөв дахин том орд. Эрдэнэт 120 мянган тонн цэвэр зэс гаргадаг, Оюутолгой бол 500 орчим мянган тонн цэвэр зэс гаргана. Айлтай хамтарч юм хийчхээд нөгөө айл нь мөнгөө аваад байдаг, манайх болохоор хэдэн цаастай. Ашигт малтмалын тухай хуулийг Засгийн газар өргөн барьсан. Засгийн газар гэхээс илүүтэй Г.Дамдинням сайд хүчилж оруулсан. Энэ хууль Монгол Улсын эрх ашигт нийцсэн байх ёстой. Гэтэл "Онтрэ гоулд" ХХК-тай гэрээ хэлцэл хийж буй цаг үед АМНАТ-ийг гурав дахин бууруулна гэж орж ирлээ. Энэ хэний эрх ашигт үйлчилж байгаа вэ. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсөөд 10 гаруй мянга болчихсон явж байхад айлын талд үйлчлээд гурав дахин бага болгоод өгье гэдэг бол Монголын ард түмний эсрэг үйлдэл. Энэ хуулиа татаж авахгүйгээр наадмын үеэр батлах гэж байгаа бол намар өөр асуудлууд үүснэ. МАН-ын бүлэг дээр АМНАТ-ийг өөрчлөхгүйгээр бусдыг нь яръя гэсэн байсан. Гэтэл яг тэр хэсгийг татаж аваагүй тохиолдолд хөл хөдөлгөөнтэй үед батлаад хаячихна. Туулын хурдны замыг баяр наадмын үеэр УИХ баталсан гэж буруутгаж байгаа" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

23 цаг 45 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

23 цаг 58 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин