Оюу толгойн гэрээг залилангийн шинжтэй гэж үзэн, хуулийн байгууллагад хандлаа

2026-06-23
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.БАТТУЛГА
Оюу толгойн гэрээ нь Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомж, улмаар Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн, залилангийн шинжтэй гэрээ болсон гэж үзэж буй талууд  өчигдөр “Үндэсний мэдээллийн төв”- д хэвлэлийн бага хурал хийлээ. Тодруулбал, гэрээг хүчингүй болгох эрх зүйн орчныг бүрдүүлж, холбогдох харьяаллын байгууллагуудад хүргүүлэх зорилготой "Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулах, Монголын талын ашиг өгөөжийг нэмэгдүүлэх ажлын хэсэг"-ээс уг хурлыг зохион байгуулав.

Хэвлэлийн хуралд оролцсон Эрх чөлөө намын дарга, доктор Ш.Төмөрсүх

"Монголчууд бид баялгийн эзэд атлаа яагаад өнөөдрийг хүртэл Оюу толгойн гэрээнээс ногдол ашиг авахгүй явж ирэв. Гэрээнд 2035 онд ногдол ашиг олгоно гэж байгаа нь шууд луйвар юм. Оюу толгой бол нөөцийн хувьд Эрдэнэт үйлдвэрээс хэд дахин илүү. Тэгтэл Оюу толгойд Монголын талын эрх ашгийг хамгаалах ямар ч эрх зүйн орчин бүрдээгүй байна” гэсэн юм.

Түүнчлэн Оюу толгойн асуудлыг 49 болон 51 хувь хүртэл нэмэгдүүлэхийг шаардах ажээ. Хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй бол үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна гэдгээ илэрхийлсэн юм.

НҮБ-ын 1962 оны 1803 дугаар тогтоолд аливаа баялгийн эзэн нь тухайн баялгийнхаа 50-аас дээш хувийг хүртэх ёстой гэсэн заалт бий. Тэгтэл өнөөдөр манай улс ердөө 34-36 хувийг хүртэж байна гэдэг нь цэвэр залилангийн шинжтэй юм. Яагаад бид өөрсдийн баялгийн 34 хувийг эзэмшихийн тулд дахин зээл авч, өдөрт зээлийн хүүд нь 15 тэрбум төгрөг төлөх ёстой юм хэмээх байр суурийг илэрхийлэв.

“Үүнээс гадна Оюу толгойгоос гарч буй байгалийн баялагт нарийвчилсан судалгаа, шинжилгээ хийх шаардлагатай. Тэнд Монголын ард түмнийг хяналт тавихаар оруулдаггүй. Алт олборлож байгааг ч үгүйсгэх аргагүй. Бид энэ асуудлыг сөхөж гаргаж ирснээр Монгол Улсын Засгийн газарт хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Монголчууд газар шороо, эд баялгийнхаа төлөө тэмцэж чаддаг гэдгийг олон улс мэдэж авах болно. Ингэснээр цаашид гаднын улс орнуудтай харилцах шинэ жишиг тогтоно. Манай намын мөрийн хөтөлбөрт зөвхөн Оюу толгой бус, Монголын ашигт малтмалыг ард түмэнд ашигтай байлгах, үндэсний аюулгүй байдал болон эдийн засгийг гадаад, дотоодын олигархуудаас хараат бусаар хөгжүүлэхийн төлөө тууштай ажиллахаар тусгасан" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Мөн хуралд оролцсон хуульч Ж.Дугардорж гэрээний заалтууд болон хууль зөрчсөн гэж үзэж буй үндэслэлүүдээ дараах байдлаар танилцуулсан юм.

Тодруулбал, “Оюу толгой компани 17 жилийн хугацаанд гэрээний зохицуулалтаар явж иржээ. Гэвч энэ гэрээг байгуулах, хэрэгжүүлэх явцад эрүүгийн гэмт хэргийн шинжтэй олон үйлдэл гарсан гэж үзэн, Улсын ерөнхий прокурорт шалгуулахаар өгөх гэж байна.

Мөн 2009 онд гэрээ байгуулахдаа Монголын тал хувьцааны 71 хувийг, хөрөнгө оруулагч тал 29 хувийг авах мэтээр хуурч мэхэлсэн асуудал бий. Гэрээ байгуулахдаа санхүүжилтийг зээлээр бүрдүүлнэ гэдгийг огт дурдаагүй байсныг Ерөнхий сайд асан С.Баяр өөрөө хүлээн зөвшөөрсөн нь уг гэрээ залилангийн шинжтэй болсныг илтгэж байгаа юм. Үүнээс гадна Монголын талаас төлөөлөн оролцсон С.Баяр нь 'Петровис' ХХК-ийг ямар ч тендергүйгээр сонгон шалгаруулсан бөгөөд Давааням гэгч нь С.Баярт их хэмжээний авлига өгсөн нь батлагдсан” гэв.

Түүнчлэн, “УИХ-аас Оюу толгой ХХК-ийн өрийн таазыг нэмэгдүүлэхгүй, дахин зээл авахгүй байх чиглэлээр 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарын гарын үсэг бүхий 103 дугаар тогтоолыг гаргасан байдаг. Тэгтэл дахин долоон тэрбум ам.долларын зээл авсан нь зайлшгүй албан тушаалын гэмт хэрэг мөн гэж үзэж байна.

Мөн Оюу толгой компани Монгол Улсын Усны тухай хуулийг зөрчиж, уснаас ашигласны онц их хэмжээний төлбөрийг төлөөгүй, одоо ч төлөхгүй байгаагаас гадна гэрээнд заасан ашигласан усаа дахин боловсруулах үйлдвэрээ бариагүй байна. Үүнтэй зэрэгцэн Монгол Улсын Татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг зөрчиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан тул үүнийг зайлшгүй шалгаж, хохирлыг нөхөн төлүүлэх ёстой ажээ.

С.Баяр нь төрийн нууц мэдээллийг хувийн зорилгоор ашигласан төдийгүй, Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд үүнд хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Гэрээний дагуу саарал усыг дахин ашиглах станц барих үүргээ тэд биелүүлээгүй атлаа манай талаас хүлээсэн заалтуудыг ягштал биелүүлэхийг тулган шаардаж байгаа нь улсыг шулан мөлжиж буй хэлбэр юм. Цаашлаад Монгол Улсын Засгийн газар Оюу толгойн гэрээг байгуулахдаа Техник, эдийн засгийн үндэслэлийг  батлуулаагүй нь бие даасан гэмт хэрэг бөгөөд төрийн өндөр албан тушаалтнуудад авлига өгөх, түүгээрээ дамжуулан сүрдүүлэх, шантаажлах явдал удаа дараа гарч байна.

“Рио Тинто” гэх үндэстэн дамнасан компани нь Монгол Улсын байгалийн баялгийг энхийн зориулалтаар бус, дайны санхүүжилтэд ашиглаж байж болзошгүй. Манай улсад өдөрт таван тэрбум, сард 150 тэрбум төгрөг орж ирдэг гэх мэдээлэл үнэн эсэх, мөн “Рио Тинто”-д өдөрт 60 тэрбум, сард нэг их наяд 80 тэрбум төгрөгийн ашиг олж буй эсэхийг нарийвчлан шалгах шаардлагатай. Дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг Цагдаагийн ерөнхий газар болон Тагнуулын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг гарган шалгуулахаар өргөдөл гаргаж байна" гэлээ.

Эх сурвалж: zms.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Dd
Eer hiih yum alga uu!
Зочин
Компютерийн програм төхөөрөмжөөр монгол хүмүүсийн яаж садарлаж бгааг бичиж аваад гадаадийн гаж донтой баячуудад их мөнгөөр зардаг
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

1 цаг 22 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

1 цаг 29 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

2 цаг 16 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

4 цаг 1 мин
Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар т

7 цаг 44 мин
2001 оны есдүгээр сарын 11-ний Нью-Йоркийн эмгэнэл, дэлхий дахины өөрчлөлт, Монголын оролцоо

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Анализ тойм” хөтөлбөрт оролц

7 цаг 44 мин
У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж, аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө. Тэрээр

7 цаг 44 мин
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүртгэгдэж эхэлжээ 

“Зууны мэдээ” сонинд одоогоос 10 жилийн өмнөх энэ өдөр сэтгүүлч Б.Энхзаяагийн “Соном өвгөний хул

7 цаг 44 мин
SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

Есдүгээр сарын 19-ний өдөр SocialPay Park-д болох “Super Concert: Special” тоглолтод Кпоп-ийг төлөөлөх томоохо

17 цаг 22 мин
Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

Есдүгээр сарын 19-нд SocialPay Park-д SUPER CONCERT: SPECIAL тоглолт зохион байгуулагдана.

17 цаг 28 мин