Өнөөдөр Бурхан халдун уулнаа 99 зайран Хар сүлдний тахилгыг үйлдэнэ

2026-06-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх ёслол өнөөдөр /06.22/ эхэлж байна.  “Мөнх тэнгэр хороо”-ноос гаргасан сонгон шалгаруулалтын болзлыг  хангасан есөн шилдэг зайран өнөөдөр Төрийн голомтын галын тахилга, Хар сүлдний тахилгыг үйлдэнэ.  Бурхан Халдун хайрханы тэнгэрийг тайх ёслолд бөө нарыг  өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцуулах шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн тавдугаар сард гаргасан юм. Төрийн нэрийн өмнөөс олон бөөгөөр тодорхой зорилго бүхий үйл хийлгэх тохиолдол түүхэн уламжлалтай болохыг судлаачид Монголын нууц товчооны 272 дугаар зүйл болон Жужан, Хятан улсын тухай түүхэн сурвалжуудыг харьцуулан судалсны үндсэн дээр тогтоожээ. Монгол Улсын хэмжээнд өдгөө 5-6 мянга орчим бөө байдаг гэж үздэг бөгөөд тэдгээрээс дор хаяж 13 жил бөөлсөн, ёс зүйн хувьд үлгэр жишээ, өөрийн санаачлагаар нийгмийн сайн сайхны төлөө үйлс хийдэг, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, нэр хүнд цэвэр ариун гэх мэт олон шалгуурыг архивын таван үеийн тухай лавлагаа, цагдаагийн байгууллагын тодорхойлолт зэрэг олон баримтаар баталж чадсан шилмэл 99 бөө Бурхан Халдуны төрийн тахилгад оролцож Бурхан Халдун уулнаа мөн нарны залбирал, лусын тахилга, хайрханы тахилга, галын тахилга зэргийг үйлдэх юм байна. 

Эх сурвалж:www.polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

15 цаг 43 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

Уржигдар 17 цаг 41 мин
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

Уржигдар 11 цаг 19 мин
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

Уржигдар 11 цаг 18 мин
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

Уржигдар 09 цаг 31 мин
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

Уржигдар 06 цаг 00 мин
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

Уржигдар 06 цаг 00 мин