Б.Бат-Эрдэнэ ойн эсрэг хуулиа УИХ дээр ч “еэвэнгийн хоёр тал” шиг ярьж бантан хутгалаа

2026-06-22
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Тэрээр Байгаль орчны сайд байсан хүн гэхэд итгэмгүй, ойг ашиглахад тусгай зөвшөөрөл шаардахаа болих, түүгээрээ ойд дайсагнасан Ойн тухай хуулийн төсөл боловсруулжээ. Гэвч Б.Бат-Эрдэнэ энэ үйлдлээ яг л кинон дээрх “еэвэнгийн хоёр тал” гэдэг шиг төөрөлдүүлж тайлбарлаад байгаа юм. Тиймээс түүнийг байгаль орчны салбарынхан “Ойн эсрэг ийм хортой төсөл боловсруулж, батлуулахаар  дайрч байгаагаараа дахин хэзээ ч байгаль орчны салбарт ойртуулж болохооргүй хүн гэдгээ нотлон харууллаа” гэж дүгнэж байна.

Гэвч уг төслийг УИХ-ын энэ сарын 19-ний чуулганаар хэлэлцэх эсэхийг нь хэлэлцэж дэмжээд, анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр БОХХААБХ-нд шилжүүлээд байна. Гэхдээ УИХ-ын зарим гишүүн уг төслийн талаарх асуудлыг чуулганы үеэр хөнджээ.

Тухайлбал УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Би энэ яамны сайдаар ажиллаж байхдаа 16 хуулийн төслийг бэлдсэн. Нэг нь энэ Ойн тухай хууль. Үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ ажлын хэсэг байгуулаад хэд хэдэн зүйлийг засаж залруулахгүй бол иргэд, мэргэжлийн байгууллагуудаас нэлээд асуудал, маргаан дагуулахаар байгаа. Нэгдүгээрт, Ойн тухай хуулийн төсөлд анх d-parliament дээр санал авч байхад байсан зургаан төрлөөс яг өргөн барихад үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэх, ойн дагалт баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх гэснийг хассан байгаа юм. Ямар байгууллагаас энэ санал ирээд хасчхав аа гэдгийг хэлж өгөөч. Мөн Зөвшөөрлийн тухай хуульд бүгд заасан гээд байгаа. Гэхдээ Зөвшөөрлийн тухай хуульд ойн асуудал хариуцсан төрийн захиргааны ямар байгууллага олгохоор зааснаас биш дотор нь ямар ямар төрөл байхаар тусгаагүй байгаа юм. Би хуульчидтай зөвлөлөө. Зөвшөөрлийн хууль, Ойн тухай хууль гээд маргаан гарахад шийдэхэд хүндрэлтэй асуудлууд гарах гээд байгаа юм. Нэг чухал зүйл нь тусгай зөвшөөрлийг авахдаа Зөвшөөрлийн хуулиар заавал ойн дагалт баялгийг ашиглах ойн мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөл шаардаж байгаа юм. Ийм төрлийн мэргэжлийн байгууллагыг тусгай зөвшөөрөлгүй болчихоор ойн баялгаа хамгаалах тогтолцоо нэг алхам одоо ухарч байгаа юм биш үү. Хоёр дахь асуудал нь хушны самрын идээний гарц хаягдлыг тодорхой заалтаар оруулахгүй юм уу. Баахан журмуудыг Б.Бат-Эрдэнэ гишүүн гаргаж байсан. Би гаргаж байсан. Бүгдийг нь Засгийн газраас хүчингүй болгосон. Хууль давсан журам гээд. Тэгэхээр үүнийг энэ хуульдаа оруулъя. Энэ чиглэлээр ажилладаг хүмүүсээ янз бүрийн эдийн засгийн асуудалд оруулаад баймааргүй байна” гэж асуужээ. Үүнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Өнөөгийн Ойн хууль, Зөвшөөрлийн хууль хоёр нийцэл нь хангагдаагүй. Таны дурдсан мэргэжлийн байгууллага гэдэг томьёоллоор аливаа үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгож өгөөгүй. Нэгдүгээрт Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1-ээр байгаль орчны салбарт олгож байгаа тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцаа зохицуулагдаж байгаа. Хоёрдугаарт Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1-ээр олгогдож байгаа зөвшөөрлийн 1.29 дээр ойн дагалдах баялгийн нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах, 1.30 дээр ойгоос мод бэлтгэх эрхийг заавал тусгай зөвшөөрөлтэй харилцаанд зоож өгсөн” гэж хариулжээ.

Үүн дээр УИХ-ын гишүүн С.Одонтуяа

“Би таны хэлсэн тайлбарыг нэгд нэгэнгүй сонслоо, ойлгохгүй юм зөндөө байна. Тэгэхээр иргэд үүнийг ойлгох уу. Хууль иргэдэд маш ойлгомжтой байх ёстой. Ойн тухай хууль дээрээ л ойлгомжтой, бүгдийг нь заачихмаар байна. Тэгэхгүй ингээд, тэрэнд байгаа, энэнд байгаа гээд байхаар чинь иргэдэд хууль ойлгомжгүй, тийм болохоор л маргаан гарна. Хоёрдугаарт, би энэ хуулийн үзэл баримтлалтай нэлээд танилцлаа. Гаднын хуулиудыг судлахаар ашиглалт тал руугаа маш их зүйл оруулж өгдөг. Гэтэл бид хэт задгай тавиад байна” гэж тодруулахад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “С.Одонтуяа сайд өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиа их сайн харах хэрэгтэй. Зөвшөөрлийн хууль дээр мэргэжлийн байгууллага мод бэлтгэх, байгалийн ойн дагалт баялгийн нөөцийн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах харилцааг тусад нь хуульчилж өгсөн. Хоёрдугаарт Ойн тухай хууль бол ойтой холбоотой харилцааг зохицуулах ёстой хууль болохоос биш Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа зөвшөөрлийн харилцаа бүгдээрээ Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа” гэж тайлбарлажээ.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Баатархүүгийн “Энэ хууль дээр нэг зүйл ойлгомжгүй байна. Ойгоо хамгаалъя, ойн баялгаа ашиглая гээд бүх зүйлийг Зөвшөөрлийн хууль руу оруулж байгаа чинь Ойн хууль гэсэн малгай хууль дээр маш буруу, ойлгомжгүй харилцаа үүсэх юм биш үү. С.Одонтуяа гишүүний хэлээд байгаа болгоомжлолтой би санал нэг байна. Энэ дээр чинь ямар асуудал үүсэх вэ гэхээр хуш модны самрыг ямар ч зөвшөөрөлгүй дур дураараа ашиглаад хэрэглээд байх боломж бололцоог нээчихсэн байна. Тэгэхээр малгай хууль дээрээ хариуцлагын, ойг хамгаалах заалтуудаа оруулж өгөхгүй бол ойг зөвхөн баялаг гэж үзээд ашиглах тухай эрхүүдийг нь нээж өгсөн хууль болчхоод байна. Энэ дээр маш тодорхой хариулт өгөөч ээ” гэсэн асуултад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Хууль дээр Зөвшөөрлийн тухай хуультай харилцааг огт хөндөөгүй. Тэр агуулгаараа хуш модны самар ч гэсэн бүгдээрээ тусгай зөвшөөрөлтэй байгаа. Зөвшөөрлийнхөө харилцаагаар шийдэгдэнэ. Харин дагалт баялгийн дунд ургацын жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд нь аль ч зориулалтаар ашиглахыг зөвшөөрнө гэдэг ч юм уу, ийм тодорхой дэглэм зохицуулалтын харилцааг л оруулж өгч байгаа юм. Иргэдэд нээж өгч байгаа. Нээж ч юу байх вэ, илүү хялбар болгож өгч байгаа” гэсэн хариултыг өгчээ.

Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ чуулган дээр мөнөөх л “еэвэнгийн хоёр тал” шиг Ойн тухай хуулийн төсөл асуухаар Зөвшөөрлийн тухай хуулиар хариулж яриад өнгөрөөв. 

Аргаа бараад  УИХ-ын гишүүн С.Одонтуяа чуулганы дараа хэвлэлд “Тусгай зөвшөөрлийг ямар чиглэлийн газруудад олгох вэ гэдгийг цагаан дээр хараар биччихсэн байсан. Эндээс гол нь иргэдийн, мэргэжлийн хүмүүсийн бухимдаад байгаа нь ойн дагалдах баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах гэдгийг тусгай зөвшөөрлөөс хасчихжээ л гээд байгаа. Гэтэл Бат-Эрдэнэ гишүүн “Үгүй ээ энэ чинь Зөвшөөрлийн хуулиараа зохицуулчихсан байна. Зөрчлийн хууль бүх юмаар зохицуулчихсан байна. Тэр хуулиа та нар харахгүй байна” гээд байгаа юм. Гэтэл хууль иргэдэд хамгийн ойлгомжтой байх ёстой. Тэгэхээр одоо яах вэ. Хууль дэмжигдээд ажлын хэсэг гарахаар үүнийг иргэдэд маш ойлгомжтой л болгох ёстой юм. Иргэдэд ойлгомжтой байхгүй бол энэ дээр зөрчлүүд гарна. Эсвэл маргаан үүсээд орон нутагтаа ч юм уу компани, аж ахуйн нэгжүүд иргэдийн хооронд маш том маргаан үүсдэг. Ялангуяа самрын бэлтгэл дээр их хэмжээний, олон мянган тонноор самар түүж байна. Энэ дээр хамгийн гол зүйлүүд гарч байгаа. Хоёрдугаарт хууль хоорондын зөрчил байх ёсгүй. Бид ойгоо хамгаалах юмаа маш сайн оруулж өгөхгүй бол хэтэрхий их ашиглах тал руугаа байна. Ойг яагаад хамгаалах гээд байгаа вэ гэдэг дээр би ганц л тоо хэлье. Монгол Улсын хэмжээнд байгаа хуш модны 80 хувь нь хөгширсөн. Энэ нь бид нөхөн сэргээлтийг одоо цаг тухайд нь хийхгүй байна гэсэн үг. Тэгэхээр хуш модыг ашиглаж байгаа хүмүүс тусгай зөвшөөрөлтэй ашиглана. Тусгай зөвшөөрөлтэй ашиглаж байгаа хүмүүс нөхөн сэргээлт хийх үүрэг хүлээнэ. Нөхөн сэргээлтдээ заавал хуш модоо тарьж ургуулахаар хийгээч, хуульчилъя гэсэн санал гаргана” гэж байр сууриа илэрхийлжээ. Үнэндээ Б.Бат-Эрдэнэ Ойн тухай хуулийн төслөө ойн эсрэг агуулгатай гэдгээ УИХ-ын дээрх чуулганы үеэр хүлээн зөвшөөрсөн. Тэрээр “Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1-ээр олгогдож байгаа зөвшөөрлийн 1.29 дээр ойн дагалдах баялгийн нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах, 1.30 дээр ойгоос мод бэлтгэх эрхийг заавал тусгай зөвшөөрөлтэй харилцаанд зоож өгсөн” гэчхэж байгаа юм. Тэгснээ Ойн тухай хуулийн төслийн талаар олон нийтийн сүлжээ, хэвлэлүүдээр “тайлбар няцаалт” гэх зүйлийг өдөр шөнөгүй ярьж байна. Тэдгээрээр “тэмээ гэхээр ямаа” гэсэн байна. Тухайлбал, өнгөрсөн бямба гаригт цахим хуудсаараа “Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцааг хэвээр хадгалж, Зөвшөөрлийн тухай хуультай бүрэн уялдуулсан” гэсэн.

Түүнээс хоёр хоногийн өмнө “Зөвшөөрөлгүй болгож иргэд нь орж хядлаа гээд худал мэдээлэл тараагаад байх юм. Тийм юм гэж байхгүй. Монгол Улсад зөвшөөрлийн харилцааг зөвхөн Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулдаг” гээд нөгөөхөө ярих жишээтэй.

Түүний өмнө ч “Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгад Зөвшөөрлийн тухай хуульд ямар нэг өөрчлөлт оруулаагүй. Хяналт хангалттай бий” гэсэн.

Ер нь бол Б.Бат-Эрдэнэ ийн муйхарлахдаа төсөлд ямар хор хохиролтой зүйл заалтууд орсныг мэдэлгүйгээр хэн нэгний бэлдэж өгсөн төслийг, зааж өгсөн тайлбарын хамт давтан давтан яриад байх шиг байна. Аль эсвэл уг төсөлд захиалгаар зүйл заалтуудыг оруулж, ямар ч хамаагүй аргаар батлуулахаар зүтгэж, мэдэн будилаад байж мэдэхээр байна.

Үргэлжлэл бий…

Түрүүч нь Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ ойг хяналтгүй хядах, “Тэрбум мод” төслийг үнэгүйдүүлэх хуулийн хулгай хийхийг завдаж байна

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

 

Б.Бат-Эрдэнэ “тэмээ гэхээр ямаа” гэдэг шиг  Ойн хуулийн төслөө Зөвшөөрлийн хуулиар тайлбарлаад байна

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

УИХ дахь намын бүлгүүд өчигдөр хуралдсангүй. Харин Төрийн ордонд хөдөө аж ахуйн сал

3 цаг 35 мин
М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ ээлжит нэгэн сонсголоо хийж байна. Тодруулбал, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байн

3 цаг 35 мин
Р.Болд: Генерал хүн нэн тэргүүнд төрөө дээдлэх учиртай

Түүхийн ухааны доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

3 цаг 35 мин
НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага 2026 оны өсөлтийн таамгаа бууруулав

НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын /UN Tourism/ есдүгээр сарын "Дэлхийн аялал жуулчлалын барометр"-т 202

19 цаг 6 мин
Трамп Ираны долоо хоног гал зогсоох саналыг няцаав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны санал болгосон долоо хоногийн  хугацаатай гал зогсоох саналы

19 цаг 8 мин
Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

21 цаг 28 мин
С.Магнайсүрэн: Төрийн албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэхэд 2.1 их наяд төгрөг тусгасан нь инфляцыг өдөөх эрсдэлтэй

С.Магнайсүрэн: Төрийн албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэхэд 2.1 их наяд төгрөг тусгасан нь инфляцыг өдөөх эрсдэлтэй

21 цаг 31 мин
Х.Тэмүүжин: Монгол Улсын төрөөр тоглох бодолтой гишүүд байна

Х.Тэмүүжин: Монгол Улсын төрөөр тоглох бодолтой гишүүд байна

21 цаг 58 мин
Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч, тэргүүлэгч компаниуд хүртэл хүндрэлтэй нөхцөл байдлыг д

Өчигдөр 06 цаг 00 мин
Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д төрийн айлчлал хийсэн

Өчигдөр 06 цаг 00 мин