Э.Жононбаярын тухай зарим нийтлэлтэй холбоотой гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлж, түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг нь сэргээх няцаалт хийж байна

2026-06-19
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

ШШГЕГ-ын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Б.Янжинлхамаас манай сонины редакид хаяглан бичиг ирүүлжээ. Учир нь, бид “Трафигура”-гийн Э.Жононбаярын талаар “Трафигурад 1.1 тэрбум долларын хохирол учруулсан гэх Э.Жононбаярын түншүүд нь улстөрчид биш биз” гэх зэрэг хэд хэдэн нийтлэл бичсэнд тэрээр гомдож шүүхэд хандсан. Шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны арванхоёрдугаар сарын 8-ны шийдвэрээр “Нэхэмжлэгч Э.Жононбаярын нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргэж, уг мэдээг гаргасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хий” гэж даалгасан.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр биелүүлж, Э.Жононбаярын нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, энэхүү няцаалтыг хүргэхийг шаарджээ. Мөн улсын тэмдэгтийн хураамж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг “Голомт” банкны дансанд шилжүүлэхийг мэдэгджээ. Тиймээс, шүүхийн шийдвэрт дурдсанчлан нийтлэлүүдийн дараах хэсгүүдэд няцаалт гаргаж, Э.Жононбаярын нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж байна.

-Трафигурад 1.1 тэрбум долларын хохирол учруулсан гэх Э.Жононбаярын түншүүд нь улстөрчид биш биз гэх гарчиг бүхий нийтлэлд “Монголын улстөр, бизнесийнхэн Э.Жононбаяр гэдэг нууц ноёнтонтой болсон. Монголын улс төр, хууль хяналтын томчуудын халамж хамгаалалтад байдаг” гэх.

-Э.Жононбаяр керосин, нафта зэрэг нефтийн дайвар бүтээгдэхүүнийг оруулж ирэхэд анхаардаг. Э.Жононбаярын бизнесийг дэмжих шийдвэрийг Монголын төр дээд түвшиндээ бүгд шахам зүтгэж байж гаргаж өгдөг. Тухайлбал, 2023 оноос керосин, нафта зэрэг нефтийн бүтээгдэхүүнийг Монголд хаалтгүй, онцгой татваргүй оруулдаг болсон гэх.

-Э.Жононбаярыг салбар бүсийн захирлын үүрэгт ажлаас нь өнгөрсөн хавар чөлөөлжээ. Түүний тухайд 2012 оноос хойш “Трафигура”-гийн Монгол дахь захирлаар ажилласан гэх.

-“Трафигура”-гийн Монгол дахь салбар буюу Э.Жононбаяр нь ...бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, “Трафигура” компанийн тогтоосноос хэтрүүлсэн мөнгийг төлсөн, улмаар Монголын нэр бүхий түншүүдтэй хийсэн гүйлгээний нарийн төвөгтэй сүлжээ үүсгэсэн гэж зарлажээ. Энэ бол фактад тулгуурласан дүгнэлт юм. Тэгэхээр Э.Жононбаяртай төвөгтэй сүлжээ үүсгэсэн түншүүд хэн бэ, улстөрчид үү гэдэг асуулт тавигдаж байна гэх.

-“Трафигура” групп 500 сая ам.доллараа Монгол Улсаас хайж байна. “Трафигура”-гийн Монгол дахь гол түнш “Лекс ойл” ХХК нь алга болсон 1.1 тэрбум ам.долларын өрийн хүлээн зөвшөөрсөн гэж байна. Шалгалтын явцад “Лекс ойл” ХХК нь талаас илүү буюу 600 ам.доллартай холбоотой болохыг тогтоожээ. “Лекс ойл” ХХК нь “Трафигура Монголы”-ыг хариуцаж байсан Э.Жононбаярын ойрын хамаарал бүхий компани юм. 2018-2023 онд “Трафигура Монгол”-ын Э.Жононбаярын талаар маш олон баримт Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтлэгдсэн. “Трафигура”-гийн 500 сая ам.доллар тансаглалд зарцуулагдсан уу. Монголын улстөрчдөд зарцуулагдсан уу гэж ярьж эхэллээ гэх.

-“Трафигура” групп Монголд 1.1 тэрбум доллараа алдсанаас болж ашгийн 62 хувийн алдагдал хүлээсэн үү гэх гарчиг бүхий нийтлэл.

-“Трафигура” групп Монголд 1.1 тэрбум доллараа алдаад “Трафигура Монгол”-ын Э.Жононбаярыг ажллаас чөлөөлжээ гэх гарчиг бүхий нийтлэл.

-Монгол Улс 1.1 тэрбум долларыг маань залгичихлаа гэж “Трафигура” дэлхийд зарлачихлаа, таг л байх уу гэх мэдээлэл.

-“Трафигура” Э.Жононбаяр нефтийн бүтээгдэхүүний импортоос гадна нефтийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, уул уурхай, банк санхүү, үүрэн телефоны салбарт хөл тавьж байгаа талаар яригдсан. Дараа жагсаалт хүргэмз. Э.Жононбаярыг өргөжих тусам өнөө хэдэн улстөрч маань гар хөл нь болчихсон тууж яваа дуулдана гэх.

Дээрх хэсгүүдэд Э.Жононбаярын нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээх шүүхийн шийдвэрийн дагуу энэхүү няцаалтыг хийж байна.

“Зууны мэдээ” сонины зөвлөл

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 116 (7858)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

23 цаг 43 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

23 цаг 56 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

23 цаг 58 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин