О.Номинчимэг:Ж.Энхбаяр сайд цагаандаа гарч тамхины хуульд өөрчлөлт оруул гэдэг албан даалгаврыг Сангийн сайддаа өгч байна

2026-06-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн О.Номинчимэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Нийгмийн өмнө тулгамдсан асуудал болсон тамхины хэрэглээтэй тэмцэхийн оронд тодорхой бизнесийн бүлэглэлүүд эрх ашгаа хамгаалахын төлөө нам дамнасан нөлөөллийн сүлжээ үүсгэсэн нь ил болж байна.Янжуур тамхи болон электрон тамхины импорт, худалдаатай холбоотой зарим компаниуд өөрсдийн бизнесийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд төрийн байгууллагад нөлөөлөх оролдлого хийж, нийтийн эрх ашгийг хамгаалах хуулийн төслийг гацааж байна гэсэн хардлага төрүүлж байна. Төрийн ордноор тамхины компаниуд гишүүдийн өрөө өрөөгөөр явж байна. Үнэхээр сүүлчийн сумаа тавьж байна гэж би харж байна. Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярын гарын үсэгтэй бичиг миний гарт байна. Тамхины асуудлыг ярьснаас хойш Ж.Энхбаяр сайд улаан цагаандаа гарч байна. Тамхины хуульд өөрчлөлт оруул гэдэг албан даалгаврыг Сангийн сайддаа өгч байна. Энэ албан даалгавар нь төрийн бодлого болох гээд явж байна. Ж.Энхбаяр сайд ХХААХҮ-ийн сайд байхдаа Евразийн гэрээ хэлэлцээрт тамхин бүтээгдэхүүнийг оруулах зөвшөөрлийг өгөөд бүх тамхин бүтээгдэхүүний гаалийн албан татварыг тэглүүлсэн хүн. Үүнийгээ онцгойгоороо нөхчихнө гээд үлгэр яриад сууж байсан хүн. Үнэхээр гутаж байна. Бид яагаад цөөн хэдэн бизнес эрхлэгчийн ашиг сонирхлын өмнө буулт хийх ёстой гэж? Яагаад Монгол Улсын хүүхэд, залуусын эрүүл мэндээс илүүтэйгээр электрон тамхины бизнесийг хамгаалах асуудал яригдах ёстой гэж? Электрон тамхи бол гаднын цөөн үйлдвэрлэгчдийн нийлүүлдэг бүтээгдэхүүн. Тэдний ашгийг нэмэгдүүлэхийн төлөө Монголын ирээдүй болсон хүүхэд, залуус эрүүл мэндээрээ хохирох ёсгүй. Хууль санаачлагчийн хувьд би энэхүү төслийг улс төрийн оноо авахын тулд бус, нийтийн эрх ашиг, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чин хүсэл, хариуцлагын үүднээс өргөн барьсан. Тиймээс энэ хуулийн төлөө тууштай тэмцэх болно. Энэ санаачилгыг дэмжиж буй иргэд, УИХ-ын гишүүд олон бий. Харин үүнийг янз бүрийн арга замаар эсэргүүцэж, гацаахыг оролдож буй хүмүүс ямар байр суурь баримталж байгааг иргэд та бүхэн анхааралтай ажиглана гэдэгт итгэлтэй байна.Хүүхдийн эрүүл мэндээс дээгүүр тавигдах бизнесийн ашиг сонирхол гэж байх ёсгүй. Энэ хууль хаврын чуулганы хугацаанд батлагдах ёстой. Цаашлаад энэ нь 126 гишүүнтэй шинэ парламент үнэхээр иргэдийн эрх ашиг, хүүхдийн ирээдүйг хамгаалж чадах уу гэдгийг шалгах мөс чанарын сорилт болно" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

23 цаг 43 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

23 цаг 56 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

23 цаг 58 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин