“Монастыр товэр”: Дээд шүүхийн шийдвэр байдаг гэж сонссон, гэхдээ бид хохирохгүй!?

2026-06-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Хотын дарга Х.Нямбаатарын үед гаргасан хууль бус шийдвэр олон. Түүний нэг нь Сүхбаатар дүүргийн VIII хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа Эмийн үйлдвэрийн барилгын газрын асуудал байдаг. Хотын дарга байхдаа тэрээр тус газрыг “хүч түрэн” булаан авч, эмнэлгийн барилгыг албадан нурааж, газрыг нь "Эхлэл брэнд" ХХК-д дуудлага худалдаа нэртэйгээр өгчихсөн байдаг.  Хууль бус гэсний учир нь тус газар нь Улсын дээд шүүхийн эцэслэн гаргасан хоёр ч шийдвэртэй.   Түүнийг  хэрэгжүүлэлгүй, хууль бус шийдвэрүүдийг хотын удирдлагууд хүч түрэн гаргасан нь цаасан дээр хараар үлдсэн үнэн юм.  Тэгвэл анхнаасаа хуулиас даван өрөгдсөн энэ газарт өнөөдөр “Монастыр товэр” нэртэй орон сууцны хороолол сүндэрлэхээр  барилгын ажлаа эхлүүлээд байна.  Барилгын компанийн менежер гэх хүн “Дээд шүүхийн тогтоол байдаг гэж сонссон.  Бид Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг дэмжих байдлаар оролцож байна. Бүүр муугаар бодоод дээд шүүхийн тогтоол хэрэгжвэл бид хохирохгүй, нийслэл хариуцлагаа хүлээнэ” гэсэн тайлбарыг хэвлэлд өгчээ.  УДШ-ийн шийдвэр эцсийнх бөгөөд хэрэгжих ёстой. Барилгын компани хохирохгүй бол нийслэл бүүр эцэстэй энэ барилгад захиалга өгөх иргэд хохирох вий. Дээд шүүхийн эцэслэн гарсан шийдвэр байхад хуулийн зөрчилтэй газар барилгын ажлыг эхлүүлж байгаа нь дахиад л хуулийн зөрчил болно гэдгийг сэрэмжлүүлэх нь зүйтэй.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0
1
Анхаармаар юм байна.
Ene ugaasaa huuli bus deeremdeh deerelheh uil ajilgaa baisan shuudeeolon hun hohirooson buruu uildel baisan tun haramsaltai b. Gevch odoo buruug zalruulaj hohirson humuust n hoirliig n baragduulaj ogoh heregtei !
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

23 цаг 43 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

23 цаг 56 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

23 цаг 59 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин