Т.САЙХАН
УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдлын талаарх ерөнхий хяналтын сонсгол дөнгөж сая /06.16/ эхэллээ.
Хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа энэхүү сонсголоор өнөөдөр нийслэлээс хэрэгжүүлж байгаа төслүүдээр шинжээч нарын мэдээллийг сонсч, гишүүдийн асуултад нийслэлийн төр захиргааны холбогдох албан тушаалтнууд хариулт өгөх юм.
Өнөөдрийн сонсголоор нийслэлээс хэрэгжүүлж буй хамгийн өндөр төсөвтэй, олны анхаарал татсан мега төслүүд болох Туулын хурдны зам болон Сэлбэ дэд төвийн төслийн хэрэгжилт, төсвийн зарцуулалтын талаар хэлэлцэж, холбогдох албан тушаалтнуудын мэдээллийг сонсохоор төлөвлөсөн байна.
Эх сурвалж:www.polit.mn