Төвталбайг чимсэн "America’s Day"

2026-06-08
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

Сүхбаатарын талбай өнгөрсөн амралтын өдрүүдэд Америкаар “амьсгалав”. Хамгаалалтын дуулга өмссөн хүүхдүүд америк хөлбөмбөгийн бөмбөг дамжуулан бэлтгэл хийж, тэдний хажууханд комиксын баатруудтай зургаа татуулахаар хүүхдүүд дугаарлана. Колорадогийн өргөн талаас авчирсан шонхор шувууг хүмүүс сонирхож, өөр хэсэг газарт Америкаар овоглосон бизнесийн, соёлын, боловсролын, байгаль орчны байгуулагууд үйл ажиллагаагаа танилцуулна. Хамгийн том асарт сансрын нисгэгч болохыг мөрөөддөг хүүхэд багачууд олноор цуглаж бэлтгэл хийж байгаа нь ч харагдана. Ийнхүү амралтын өдрүүдэд “Америкийн өдрүүд: Тусгаар тогтнолын 250 жилийн ой” арга хэмжээ нийслэлийн төв талбайг Америкийн соёл, спорт, боловсролын нээлттэй тайз болгон хувиргав.

АНУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан энэхүү арга хэмжээ нь АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглалын 250 жилийн ойг тохиолдуулан хэрэгжүүлж буй бүтэн жилийн хөтөлбөрийн голлох олон нийтийн арга хэмжээ юм. Хоёр өдрийн турш үргэлжилсэн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй учир иргэд Америкийн соёл, боловсрол, спортын олон талт үйл ажиллагаатай танилцах боломжтой байлаа.

АНУ-ыг одоогоос 250 жилийн өмнө Тусгаар тогтнолын тунхаглал гарган баталгаажуулж байсныг энэ жил зөвхөн АНУ-д гэлтгүй дэлхий нийтээр тэмдэглэж байна. Тиймээс ч гадаад орнуудад суугаа АНУ-ын ЭСЯ-дууд тухайн улс орон бүртээ түүхэн ойгоо тэмдэглэж байгаа аж. Харин АНУ, Монгол хоёр улсын хувьд энэ жилийн түүхэн ойгоос ирэх жил манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн түүхэн ой тохионо. Тиймээс ч хоёр өдрийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган онцгойлон дурдаж байлаа. Тэрээр “Тусгаар тогтнолын тунхаглалын 250 жилийн ойг тэмдэглэж буй энэ үед бид үндэслэн байгуулагчдынхаа үзэл санааг эргэн харахаас гадна Монгол болон бусад улс орнуудтай тогтоосон хамтын ажиллагаагаагаа ч эргэцүүлэн боддог. 250 жилийн ой бол зөвхөн өнгөрсөн үеийн тусгал биш, ирээдүйн тулгуур” хэмээгээд цаашид хоёр улсын хамтын ажиллагаа шинэ түвшинд өргөжиж, илүү инновацийг дэмжсэн, дараагийн 250 жилийн дипломат харилцааны шинэ үеийг тодорхойлох ач холбогдолтой” хэмээн онцолсон билээ.

Элчин сайдын хэлсэн энэ санаа талбай дээрх уур амьсгалаас ч мэдрэгдэж байлаа. Учир нь “Америкийн өдрүүд” зөвхөн Элчин сайдын яамны арга хэмжээ биш, харин Монгол дахь Америкийн өргөн хүрээний хамтын нийгэмлэгийн баяр болсон байв. Монгол дахь Америкийн худалдааны танхим буюу AmCham Mongolia-ын гишүүн байгууллагууд, боловсролын болон соёлын байгууллагууд, төгсөгчдийн холбоод, сайн дурын байгууллагууд өргөнөөр оролцжээ. Америкт суралцсан төгсөгчид, солилцооны хөтөлбөрт хамрагдсан залуус, Америкийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, англи хэл суралцагч хүүхэд залуус гээд Америктай ямар нэгэн байдлаар холбогдсон хүмүүс энэ амралтын өдрүүдэд төв талбайд нэгэн дээвэр дор цугласан нь анзаарагдав.

Талбай даяар байрлуулсан асруудаар зочилсон иргэд Америкт суралцах боломж, боловсролын хөтөлбөрүүд, соёлын солилцооны төслүүд болон хамтын ажиллагааны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байлаа. Бизнесийн байгууллагууд хөрөнгө оруулалт, бизнесийн орчны талаар мэдээлэл өгч, төгсөгчдийн холбоод залуусын сонирхсон асуултад хариулж байсан нь энэ арга хэмжээг зөвхөн баярын бус, мэдээлэл солилцох талбар болгож байв.

Арга хэмжээний хамгийн их хөл хөдөлгөөнтэй хэсгүүдийн нэг нь Монголын Америк хөлбөмбөгийн холбооны талбай байлаа. Хүүхэд, залуус хамгаалалтын өмсгөл өмсөн бөмбөг дамжуулах, шидэх, барих анхан шатны дасгалуудыг туршиж, дасгалжуулагчдын зааварчилгааг сонирхон сонсож байсан нь олны анхаарлыг татав. Монголд төдийлөн түгээмэл биш энэ спортыг ойроос үзэж, өөрсдөө туршиж үзэх боломж олдсон нь олон хүүхдийн хувьд шинэ туршлага болсон юм.

Мөн хүүхэд багачуудын хамгийн их саатсан хэсэг нь шинжлэх ухаан, комиксын булан байв. DuDu Science Museum туршилт, үзүүлэнгээ дэлгэж, хүүхдүүдийг өөрсдөөр нь туршуулан шинжлэх ухааны сонирхолтой үзэгдлүүдийг тайлбарлаж байсан бол Комик фэстийн оролцогчид дуртай дүрүүдийнхээ хувцсаар гоёж, үзэгчидтэй зураг татуулж байлаа.

Бямба гарагийн орой “Sound of America” тоглолт эхэлж, жазз болон кантри хөгжмийн аялгуу талбай дүүрэн цуурайтав. Country Music Club, Fat Cat Jazz Club-ын уран бүтээлчид үзэгчдэд зориулан тоглолтоо толилуулсан бол энэ удаагийн арга хэмжээнд зориулан Монголд тусгайлан ирсэн АНУ-ын Наймдугаар армийн хамтлаг тайзнаа гарч, үзэгчдийн халуун алга ташилтыг хүртсэн юм. Хөгжмийн хэмнэлд хүмүүс шугаман бүжиг бүжиглэж, оройн арга хэмжээ баярын уур амьсгал дунд үргэлжиллээ. Үдшийн төгсгөлд салют буудаж, төв талбай баярын өнгөөр гэрэлтэв.

Арга хэмжээний үеэр олон нийтэд толилуулсан “Horse Power” баримтат кино үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байлаа. Учир нь дорнын зурхайгаас санаа авч, морийг хүн төрөлхтнийг холбох нийтлэг хэл хэмээн өгүүлсэн энэхүү баримтат кино дэлхийн адууны өдрийг санаачлан НҮБ-аар батлуулж чадсан манай улсын соёлын салшгүй нэг хэсгийг тод томрууг харуулж чадсанаараа онцгой бүтээл байлаа. Мөн кинонд “морь шивнэгч” дүрээр оролцсон Clayson Benally энэ сарын сүүлээр гурван үеийн гэр бүлийнхний хамт Монголд ирж, киноны гол дүр болсон унаач охин Зулаа болон түүний цагаан морьтой уулзахаар төлөвлөж буй талаар зохион байгуулагчид мөн сонирхуулав.

Харин ням гарагийн хөтөлбөрт Америкийн төвийн оюутан дадлагажигчдын “Үндэслэгч эцгүүд” сэдэвт илтгэл, Монголын Америк хөлбөмбөгийн холбооны үзүүлэн тоглолт багтсан бөгөөд арга хэмжээний хаалтыг Bayanmongol Big Band болон дуучин Наранбаатар нарын тоглолтоор үдсэн юм.

“Америкийн өдрүүд” нь АНУ-ын Тусгаар тогтнолын 250 жилийн ойд зориулсан бүтэн жилийн хөтөлбөрийн зөвхөн эхлэл юм. Цаашид спортын хамтарсан арга хэмжээнүүд, хиймэл оюун ухаан, технологийн инновацийн лекцүүд, Америкийн сонгодог хөгжмийн тусгай төслүүд, кино үзвэр, соёлын солилцоо болон боловсролын олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Ийнхүү энэхүү өдрүүд нь зөвхөн АНУ-ын 250 жилийн ойн баяр бус харин Монгол, Америкийн харилцааны туршид бий болсон иргэд хоорондын итгэл, нөхөрлөл, боловсрол, бизнес, соёлын хамтын ажиллагааны үр шимийг нэг дороос харсан хамтын баяр болж буйг зохион байгуулагчид бахархан ярьж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 107 (7849)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

1 цаг 21 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

1 цаг 28 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

2 цаг 15 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

4 цаг 1 мин
Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар т

7 цаг 43 мин
2001 оны есдүгээр сарын 11-ний Нью-Йоркийн эмгэнэл, дэлхий дахины өөрчлөлт, Монголын оролцоо

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Анализ тойм” хөтөлбөрт оролц

7 цаг 43 мин
У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж, аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө. Тэрээр

7 цаг 43 мин
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүртгэгдэж эхэлжээ 

“Зууны мэдээ” сонинд одоогоос 10 жилийн өмнөх энэ өдөр сэтгүүлч Б.Энхзаяагийн “Соном өвгөний хул

7 цаг 43 мин
SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

Есдүгээр сарын 19-ний өдөр SocialPay Park-д болох “Super Concert: Special” тоглолтод Кпоп-ийг төлөөлөх томоохо

17 цаг 21 мин
Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

Есдүгээр сарын 19-нд SocialPay Park-д SUPER CONCERT: SPECIAL тоглолт зохион байгуулагдана.

17 цаг 28 мин