"Аяллын жим: Гэгээн хутагтын замаар" номын нээлт боллоо

2026-06-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.Хулан

А.Санжмятавын "Аяллын жим: Гэгээн хутагтын замаар" хэмээх хоёр дахь боть номын нээлтийн үйл ажиллагаа өнгөрсөн бямба гарагт боллоо.  Уг бүтээлд Хамба хутагтын үйл хэрэг, түүхэн ойг зохион байгуулж байсан үеийн гэрэл зураг, баримтууд болон “Богд хаан”-ы кино бүтсэн үйл явц түүхийн тухай багтжээ.  Үйл ажиллагааг нээж  "Аяллын жим: Гэгээн хутагтын замаар" зохиогч А.Санжмятав "Энэ номыг бүтээхэд маш олон хүний хөдөлмөр, зүтгэл, буян шингэсэн учраас олны хүртээл болгож, нээлтийг нь хийх хэрэгтэй гэж хамтран ажиллагсад маань зөвлөсөн юм. Ном маань дотроо таван бүлэгтэй. Өнөөдрийн үйл ажиллагаанд Хамба хутагтын XVIII дүр Данзан-Агваанчойдорж тусгайлан цаг гаргаж хүрэлцэн ирсэнд туйлын их баярлаж байна" гэв. Номыг бүтэхэд туслалцаа дэмжлэг үзүүлсэн найз нөхөд болон шашны зүтгэлтэн бүхий хүмүүст номынхоо дээжийг гардуулж дурсгалын зургаа татууллаа.

Нээлтэд уригдан ирсэн Хамба хутагтын XVIII дүр Данзан-Агваанчойдорж үг хэлж, баяр хүргэлээ. Тэрээр “Шашны уламжлалт ойлголтоор хутагт хувилгаан хүн өөрийн тавьсан ерөөл болон шавь олны ерөөл гэх хоёр хүчин зүйлийн дор эргэж төрдөг” болохыг дурдсан юм.

Хамба хутагт "Би 20 нас хүртлээ шашны номд элэгтэй явдаг байсан ч хутагт гэсэн мэдрэмжийг авч байгаагүй. Харин 2006 оноос эхлэн шавь олны хүсэл ерөөл биелж, энэ зүйл биед мэдрэгдэж эхэлсэн. Тэр цагаас хойш явсаар 2024 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Далай багшаас хутагтын батламжаа гардаж авсан. Номын зохиогч маань 20 жилийн өмнөөс энэ үйл хэргийг эхлүүлж, намайг тодрох хүртэлх бүх ажилд оролцсон байна. Миний хувьд хамгийн үнэ цэнтэй дурсамж бол хутагтаар тодрох мөч байсан бөгөөд үүнийг ном болгон үлдээж байгаад баяртай байна"гэв. Мөн тэрээр уг бүтээлийг хойшдоо Хамба хутагт судлал болон дараа дараагийн хутагтууд тодроход судалгааны үнэтэй материал болно гэж үзэж байгаагаа илэрхийлж байлаа.

Эх сурвалж:www.polit.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
3
0
0
0
0
0
nice
Goy boljee. S
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин