Т.Ням-Очир: Хичээлийн шинэ жилийг хойшлуулахгүй, хэсэгчлэн цахимд шилжүүлэх зохицуулалт хийнэ

2026-06-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.Бямбаа

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын XVII бага хурал (COP17)-ыг 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсон. Тус хурлын үеэр гадаад, дотоодын нийт 10 мянга орчим төлөөлөгч оролцохоор байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хичээлийн шинэ жилийн эхлэх хугацаанд өөрчлөлт оруулах тухай асуудал яригдаж байгаа юм.

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн эхний өдрүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх, их, дээд сургуулиудын хичээл эхлэх хугацааг 1-2 7 хоногоор хойшлуулах хувилбарыг судалж байгаа талаар мэдээлэл гараад байсан. Энэхүү асуудлаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир "Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн эхлэх, дуусах хугацааг хуулиар тодорхой зохицуулсан байдаг.  Боловсролын ерөнхий хуулийн 5-р зүйлийн 5.1-д хичээлийн жил есдүгээр сарын 1-нд эхэлж, зургаадугаар сарын 15-нд дуусна гэж заасан. Мөн хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа 170-185 хоног байна гэж хуульчилсан. Тиймээс цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын хувьд хичээлийн шинэ жил хуулийн дагуу эхлэх юм.

Магадгүй тухайн үед зарим байршил дээр байгаа сургуулиуд COP17 холбоотой зохицуулалтад орохыг үгүйсгэхгүй. Яг одоогийн байдлаар бидэнд тодорхой чиглэл ирээгүй байгаа ч шаардлагатай тохиолдолд цахим хэлбэрээр хичээллүүлэх, эсвэл тухайн өдрийн хичээлийг өөр өдөрт нөхөн зохион байгуулах зэрэг зохицуулалт хийхийг үгүйсгэхгүй юм. COP17 хурлыг зохион байгуулахтай холбоотой зарим зохицуулалтыг тухайн нөхцөл байдалд нь үндэслэн хэсэгчилсэн байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэв.

Мөн их, дээд сургуулиудын тухайд хичээл эхлэх хугацааг есдүгээр сарын 15 эсвэл аравдугаар сарын 1-н  болгон өөрчлөх боломжийг судалж, холбогдох хэлэлцүүлгүүдийг өмнө нь хийжээ. Үүнээс гадна 3-4 курсийн оюутнуудын дадлагыг орон нутагт нь зохион байгуулах, 1-2 курсэд нь зайнаас болон танхимын хосолсон сургалтын хэлбэр ашиглах зэрэг хувилбаруудыг сургуулиудтай хамтран тооцоолж байгаа юм байна.

Эх сурвалж: www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин