Д.Алтанхуяг: Би албан тушаалтай зууралдаагүй, надаас илүү хүн байвал зайгаа тавьж өгнө

2026-06-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТЦЭЦЭГ

 

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хаалгаар нь ороод хананд өлгөсөн алдартнуудын зураг анхаарал татаж, улаан хивсэн дээр гишгэн хэвлэлийн хурал болох давхрын зүг гарлаа ягаан өнгөтэй өндөр хана, гурван том арктай цонхыг бүрхсэн хилэн хөшиг угтлаа. Энэхүү танхимд өнөөдөр/06.05/ МУГЖ Д. Алтанхуяг захирлын албан үүрэгтээ эргэн ирж өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. 

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2026 оны тавдугаар сарын 29-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал асан Д.Алтанхуягийг тус театрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Түүнийг өмнө нь албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэртэй холбоотой маргаан шүүхээр шийдвэрлэгдсэн бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх сайдын шийдвэрийг хүчингүйд тооцсон байна.

Эргэн томилогдсон талаараа Д.Алтанхуяг цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Энэ бол миний хувьд албан тушаалын тухай бус, харин урлаг соёлын төлөө хүлээсэн үүрэг хариуцлага, итгэл найдварын үргэлжлэл юм. Амьдралынхаа ихэнх хугацааг зориулсан энэ сайхан байгууллага, уран бүтээлчид, хамт олон, үзэгч түмэндээ үйлчлэх эрхэм боломжийг дахин олгосонд талархаж байна” хэмээн бичсэн байна. Мөн өөрийг нь дэмжиж ирсэн хамт олон, үзэгчид болон ойр дотнын хүмүүстээ талархал илэрхийлээд, “Албан тушаалд бус, урлагт хайртай сэтгэлээрээ сурсан мэдсэнээ эх орон, ард түмэн, ирээдүй хойч үедээ зориулан ажиллахыг эрхэмлэдэг” гэжээ.

Хэвлэлийн хурлын үеэр өөрийгөө албан тушаалтай зууралдах сонирхолгүй гэдгээ илэрхийлсэн. Тэрээр “Албан тушаалтай зуралдаад байгаа Зүйл огт биш. Энэ албан тушаалын систем бодлогын хувьд харж анхаарах цаг болсон надаас илүү хүн байвал зайгаа тавьж өгнө” хэмээн хэлэв.  Мөн “Дуурь бол дууриа, балет бол балетаа хөгжүүлж энэ алтан тайз ариун сүмээ хөгжүүлж цаашлах урагшлах хүчийг зөв явуулъя. Үзэгчид сайн чанарын орчин цагийн бүтээлийг хүлээж байгаа” хэмээн онцоллоо.  

Тайзны асуудал, тоног төхөөрөмжийн асуудал, барилгын асуудал, хүний нөөц цалингийн асуудал гэдэн маш олон асуудлууд байна. Цалингаас эхлээд ярьвал нэг аравны долоо \1.7\ сая төгрөг хэр хүртээмжтэй байдаг вэ? 

     -Өнөөгийн нийгэмд хэрэгцээнд хүрэхгүй. Ухан бүтээлч хүн уран бүтээлийнхээ          хамгийн төгс хувилбарыг гаргах юм бол манай нийгэмд үзэгчид зөндөө байгаа. Үүний төлөө бид уран бүтээлч хүн уран бүтээлдээ анхаарах, удирдлага бол зөв чиглүүлэх гацалттай болсон учраас ийм нөхцөл байдалд хүрсэн. 

Таны хувьд өмнө нь энэ байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан. Өмнө нь ямар үр дүнтэй ажиллаж байсан бэ? Цаашид ямар төлөвлөгөөтэй байна вэ?

     -Өмнө хамгийн эхний асуудал болох халаалтын ажиллагааг хийсэн. Жижиг асуудал гэхгүйгээр бүгд орж ажилламаар байна. Нийслэлийн есөн дүүрэг, хөдөө орон нутагтаа хүрч ажиллая. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрыг удирдаж байх үедээ олж тогтоосон зүйл нь системийн гажуудалд орсон байна.- 

Театрын асуудал, барилгын асуудал эхэлбэл уран бүтээлчдээ хэрхэн зохицуулах вэ?

     -Уран бүтээлчид бол зогсолтгүй байх ёстой. Театрын хаалга нээгдсэн ч өөр театрын хаалга нээлттэй байгаа, энэ бол зохион байгуулалтын л асуудал. 

Эх сурвалж:www.polit.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин