"Улаанбаатарын яриа хэлэлцээ”: Энх тайвнаас хиймэл оюун хүртэл

2026-06-05
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хурал Улаанбаатар хотноо өчигдөр эхэллээ.

 “Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг Монгол Улс энхийн замаар шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс анх 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар эхлүүлж байсан олон улсын хурлыг 2014 оноос зохион байгуулах болсон юм.

Энэ жилийн бага хурлыг нээлтэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Мухамэд Халид Хиара видео мэндчилгээ ирүүлсэн байлаа. Тэрээр “Зүүн хойд Азийн бүс нутаг бол их эмзэг бөгөөд чухал стратегийн бүс нутаг. Тус бүс нутгийн аюулгүй байдалтай холбоотой асуудлыг ярилцдаг олон улсын ийм тавцан дутагдагдалтай байсан бол Монгол Улс сүүлийн 11 жилийн хугацаанд энэхүү талбар болгож бага хурлыг тасралтгүй зохион байгуулж байгаа нь Азийн аюулгүй байдалд жижиг гэлтгүй улс орнууд хувь нэмрээ оруулж болдог гэдгийг харуулж байна” хэмээн манай улсыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв.

Энэ удаагийн хуралд 40 орчим улс, олон улсын байгууллагын төлөөлөл болон эрдэмтэн судлаач зэрэг дотоод гадаадын нийт 300 гаруй төлөөлөгч хүрэлцэн иржээ. Тэд Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, цаашлаад эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хиймэл оюун ухааныг хэрхэн зохистой ашиглах талаар гээд олон асуудлаар санал бодлооо солилцож байна. 2014 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдах болсон Улаанбаатарын яриа хэлэлцээ нь бүс нутгийн төдийгүй Ази, Номхон далай, Ойрх Дорнод, Хойд Америк, Европ тивийн улс орны төлөөлөгчид оролцдог уламжлал тогтоод байна.

Хоёр өдөр үргэлжлэх уг бага хурлаар таван үндсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. Үүнд, “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын сорилт, энхтайвныг цогцлоох боломж”, “Урьдчилан сэргийлэх дипломат ажиллагаа, зуучлалын арга зам”, “Аюулгүй байдлын шинэ сорилтууд, хиймэл оюун”, “Зүүн хойд ба Төв Азийн холболт”, “Зүүн хойд ба Төв Азийг холбох ногоон эрчим хүчний коридор” сэдвээр тус тус хуралдах юм.

Геополитик, олон улсын нөхцөл байдал ээдрээтэй байгаа энэ цаг үед улс орнуудыг нэгэн дор цуглуулж, энх тайвныг ярилцах гол улс Монгол болж байгаа гэдгийг олон улсын судлаач, мэргэжилтнүүд онцлон тэмдэглэж байлаа.

Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ч жилээс жилд Улаанбаатарын яриа хэлэлцээ өргөжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрээр "Энэхүү бага хурлыг анх зохион байгуулж байхад зөвхөн бүс нутгийн орнууд оролцдог байсан бол өдгөө Ази, Европ, Америкаас Улаанбаатарын яриа хэлэлцээнд оролцож байгаа нь бага хурлын төдийгүй манай улсын гадаад бодлогын дэвшил гэж үзэж болно” гэв.

Хүрэлцэн ирсэн хүндтэй зочдын нэг нь БНСУ-ын Нэгдлийн сайд Жонг Дунг Ён байлаа. Тэрээр -“Улаанбаатарын яриа хэлэлцээ” бол бүс нутгийн төдийгүй төвийг сахьсан дипломат бодлого явуулдаг, бүс нутагт аюулгүй байдал энх тайвныг тогтоох үйлсэд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж байгааг би өндрөөр үнэлдэг. “Зүүн хойд Ази нь эдийн засгийн хувьд ч, иргэд хоорондын хувьд ч маш нягт харилцаатай бүс нутаг. Гэсэн хэдий ч улс төр болон аюулгүй байдал талдаа байнгын зөрчилтэй явж ирсэн. Тиймээс бүс нутагт энх тайвныг тогтоох асуудлыг систем болгож хөгжүүлж чадаагүй байна. Энэ нь манай бүс нутгийн хамгийн том дутагдалтай тал юм уу гэж харж байна гэв. 

Энэ удаагийн Улаанбаатарын яриа хэлэлцээний гол сэдвүүдийн нэг нь хиймэл оюун ухаан байлаа. Дэлхий нийтээр хиймэл оюун ухааны хэрэглээ эрчимтэй нэмэгдэж, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, үйлдвэрлэл зэрэг олон салбарт бодит үр дүнгээ өгч эхлээд байна. Гэвч нөгөө талд нь аюулгүй байдал, мэдээллийн үнэн зөв байдал, кибер орчин дахь эрсдэл, хүний эрх, хувийн мэдээлэл хамгаалах зэрэг шинэ сорилтууд гарч ирж буйг оролцогчид онцолж байв.

Бид энэ талаар Финляндын олон улсын харилцааны хүрээлэнгийн ахлах судлаач Олли Руохомякийн байр суурийг сонирхсон юм. Тэрээр “Улс  орнууд хиймэл оюун ухааныг хэрхэн зөв ашиглах талаар хамтдаа суралцаж, зохицуулалтын орчноо боловсронгуй болгох шаардлагатай.  Европт Европын Холбоо, Зүүн өмнөд Азид АСЕАН зэрэг бүс нутгийн хамтын ажиллагааны тогтолцоо байдаг бол Зүүн хойд Азид ижил түвшний механизм төдийлөн хөгжөөгүй. Харин “Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь бүс нутгийн улс орнуудыг нэг дор цуглуулж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх ховор боломж юм” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 106 (7848)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Lisa Donato
For 43 years, I struggled with bad credit due to my own poor decisions, and my credit score was around 490. When my girlfriend and I decided to buy a house, a mortgage broker informed us that it would be impossible to secure a mortgage with my credit score. As a result, she referred me to a company called HACK MAVENS CREDIT SPECIALIST, assuring me of their professionalism and ability to assist with credit improvement. Upon contacting them, I was impressed by their professionalism and they assured me that they could help. In less than 6 days, my credit score skyrocketed to 785, and they also successfully resolved issues in my credit report, including the bankruptcy. I am incredibly satisfied with their service and would highly recommend HACK MAVENS CREDIT SPECIALIST for reliable credit repairs. You can reach them at H A C K M A V E N S 5 [AT] G M A I L [DOT] COM or at [+] [1] [2 0 9] [4 1 7] – [1 9 5 7]. Thanks to their help, my girlfriend and I are now proud homeowners.
ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM
Наадмын эргэн тойронд

Наадмын эргэн тойронд

5 цаг 47 мин
Үндэсний сурын харвааны нээлт

Үндэсний сурын харвааны нээлт

5 цаг 48 мин
"Мөнхөд орших монгол наадам" тоглолт

"Мөнхөд орших монгол наадам" тоглолт

5 цаг 50 мин
Үндэсний их баяр наадмын нээлт

Үндэсний их баяр наадмын нээлт

5 цаг 51 мин
Төрийн тугийг заллаа

Төрийн тугийг заллаа

6 цаг 11 мин
Хүй долоон худагт байгуулах “Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг ₮00 орчим тэрбум төгрөгөөр барихаар төлөвлөжээ

Хүй долоон худагт байгуулах “Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг ₮100 орчим тэрбумаар барихаар төлөвлөжээ

Уржигдар 19 цаг 02 мин
Ховор металлын салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж ажиллахаар тохирчээ

Ховор металлын салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж ажиллахаар тохирсныг онцолжээ

Уржигдар 18 цаг 57 мин
БНСУ-ын тэргүүн хатагтай Ким Хе Гён Чингис хаан Үндэсний музейд зочиллоо

БНСУ-ын тэргүүн хатагтай Чингис хаан Үндэсний музейд зочиллоо

2026-07-09
БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хавдрын эмнэлэг байгуулах тухай санамж бичиг солилцов

БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хавдрын эмнэлэг байгуулах тухай санамж бичиг солилцов

2026-07-09
Албан ёсны баримт бичигт гарын үсэг зурлаа

Албан ёсны баримт бичигт гарын үсэг зурлаа

2026-07-09