Шударга ёсны манаанд зогсох шинэхэн өмгөөлөгчид тангараг өргөлөө

2026-06-04
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.БАТЦЭЦЭГ

Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн хэлэлцүүлгийн танхим өнөөдөр хөл хөдөлгөөн ихтэй, баярын уур амьсгалаар бялхаж байлаа. Танхимд суугаа залуу хуульчид догдлол дүүрэн,  харин тэднийг дэмжихээр ирсэн гэр бүл, дотнын хүмүүс нь баяр хөөр дүүрэн баглаа цэцэг тэвэрчээ.  Хаа сайгүй  камерын дуран, гэрэл  анивчина. Энэ бол Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 2026 оны Өмгөөлөгчийн шалгалтад тэнцэж, иргэдийн эрх ашгийг хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг хүлээж буй шинэхэн өмгөөлөгчдийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа.

Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчийн 2026 оны тавдугаар сарын 21-ний өдрийн А/105 дугаар тушаалаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхээ авсан эдгээр хуульчид өнөөдөр /06.04/ ийнхүү албан ёсоор холбооны гишүүнээр элсэж, тангаргаа өргөлөө. Ёслолын ажиллагаанд Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров, Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Жадамба, Мэргэшлийн хорооны гишүүн Б.Өлзийсайхан нар оролцож, шинэ өмгөөлөгчдөд гэрчилгээ, үнэмлэхийг нь гардуулан өгсөн юм.

 

 

Л.Данзанноров: Өмгөөлөгч хүн  шилдэг мэтгэлцэгч байж, өөрийн байр суурийг оновчтой, зөв илэрхийлэх чадвартай байх ёстой

Уг  ёслолын үеэр  Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноровтой уулзаж, цөөн асуултад хариулт авлаа.

-Энэ удаагийн шалгалтын шүүлт, шинэ гишүүдийн бэлтгэгдсэн түвшний онцлогийг Холбооны зүгээс хэрхэн дүгнэж байна вэ?

-Оролцогчдын бэлтгэл маш сайн байлаа. Өмгөөлөгчдийн холбооноос шалгалтад орж буй хуульчдад зориулан чиглүүлэх сургалт зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн сургалтын агуулга оновчтой болсон нь харагдлаа. Шалгалтад тэнцсэн хуульчдыг ажиглахад чиглүүлэх сургалтад бүрэн хамрагдсан хүмүүс давамгайлж байна. Энэ удаагийн шалгалтаар хуульч хүний мэргэжлийн ёс зүйг тусгай  шалгуураар үнэлсэн. Мөн хуульч, өмгөөлөгч нар бол хамгийн шилдэг мэтгэлцэгчид байж, өөрийн байр суурийг оновчтой, зөв илэрхийлэх чадвартай байх ёстой гэсэн үүднээс мэтгэлцэх ур чадварын шалгалтыг авдаг.  Эдгээр шалгуурыг амжилттай давсан хуульчид маань өнөөдөр тангаргаа өргөж байна.

 -Өмгөөлөгчийн тоо нэмэгдэхийн хэрээр чанар болон мэргэжлийн ёс зүйн асуудал хөндөгддөг. Монголын өмгөөлөгчдийн холбооны зүгээс шинэ залуу гишүүдээ ёс зүйн алдаа гаргахаас сэргийлэх, тэднийг дэмжих ямар бодлого баримталж байна вэ?

-Өмгөөлөгчдийн мэргэжлийн ёс зүйд хяналт тавих, тэдэнд зөвлөн туслах чиглэлээр манай холбооны бүтцийн нэгж болох Мэргэжлийн хариуцлагын хороо бие даан ажилладаг.  Нийтлэг гардаг ёс зүйн  зөрчлүүдтэй холбоотой  зөвлөмж, шаардлага хүргүүлэхийн зэрэгцээ зарим тохиолдолд  ноцтой зөрчлүүдэд хариуцлага тооцон ажиллаж байна. Өмгөөлөгчдийн тоо нэмэгдэнэ гэдэг нь сөрөг зүйл биш. Иргэншсэн, эрх зүйт нийгэм төлөвшсөн улс оронд нэг хүнд ногдох өмгөөлөгч, хуульчдын тоо харьцангуй өндөр байдаг.

Энэхүү мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалт нь хуульчийн эрх авсан,  мэргэжлээрээ дадлагажсан хүмүүсээс авдаг  өндөр босго, шалгууртай, чансаа шаарддаг.  Хуульчийн шалгалтад тэнцэгсдийн тоо ч харьцангуй цөөн  байдаг. Тиймээс өнөөдөр үнэмлэхээ гардан авч буй хуульчдыг хүний эрх, хууль ёсыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, тэдний ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн итгэл найдварыг даах хэмжээнд бүрэн бэлтгэгдсэн гэж үзэж байна.

 -Шударга ёсны манаанд зогсохоор хөл тавьж, иргэдийн эрх ашгийн төлөө зүтгэхээр тангараг өргөсөн хамтран зүтгэгч нартаа хандаж юуг захих вэ?

-Хуульч, өмгөөлөгч хүн мэргэжлийн ёс зүйгээ чандлан сахиж, мэргэжлийн үнэ цэн, нэр төрөө цэвэр ариун байлгах нь хүний итгэлийг даах хамгийн чухал үндэс юм. Ёс зүйгүй бол тухайн хүнийг "хуульч" гэж нэрлэхэд ч хэцүү. Энэ салбарт хүчин зүтгэж буй залуус маань мэргэжлийн ёс зүйгээ чанд сахиж, мэдлэгийн цар хүрээгээ тасралтгүй тэлж байгаарай гэж хүсье.

 

 

Монголын өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Жадамба: Хууль хэрэглээ ба бичгийн ур чадварыг урьтал болгосон

 -Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлөөс өмгөөлөгчдийн мэргэжлийн шалгалт зохион байгуулах журмыг шинэчлэн баталсан. Энэхүү журмын гол агуулга нь хуульчдын хууль хэрэглээний мэдлэг, нотлох баримтыг үнэлж дүгнэх болон бичгийн ур чадварыг илүүтэй тодорхойлоход чиглэгдсэн бөгөөд энэ удаагийн шалгалт уг журмын дагуу амжилттай зохион байгуулагдлаа" гээд залуу хуульчдад үнэний төлөө, шударга ёсны төлөө, хүний эрхийн төлөө бүрэн тууштай ажиллахыг шинэ өмгөөлөгчдөдөө хүсье.

 

С.Болорчимэг: Шударга үнэний төлөө цуцашгүй зүтгэх гал цогтой өмгөөлөгч байхыг хүсдэг

Тангараг өргөх ёслолын хамгийн нандин агшны гэрч болж, албан ёсны үнэмлэхээ гардан аваад догдлон зогсох шинэхэн өмгөөлөгчийн сэтгэгдлийг сонслоо.

 

-Өмгөөлөгчийн шалгалт бол хуульчдын хувьд маш том даваа, өндөр шалгуур байдаг. Энэхүү амжилтад хүрэхийн тулд танаас хэр их хугацаа, хичээл зүтгэл шаардагдсан бэ?

-Би анхнаасаа л өмгөөлөгч болох тодорхой зорилготой байсан учраас нэлээд урт хугацааны хичээл зүтгэл, цаг хугацааг зарцуулсан. Сүүлийн хоёр жилийн турш тасралтгүй бэлдэж, хоёр дахь удаагаа шалгалт өгөөд ийнхүү амжилттай тэнцлээ.

-Тангараг өргөж, албан ёсоор өмгөөлөх эрхийн үнэмлэхээ гардан авах агшинд ямар мэдрэмж, сэтгэгдэл төрөв?

-Албан ёсоор "Хүний эрхийн хамгаалагч" болж байна гэж бодохоор үнэхээр сайхан, бахархалтай мэдрэмж төрж байна.

-Залуу хуульчийн хувьд цаашид эрх зүйн аль чиглэлээр дагнан ажиллах сонирхолтой байна вэ?

-Цаашид хүүхдийн эрх, гэр бүлийн эрх зүй болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн чиглэлээр дагнан өмгөөллийн үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байгаа.

-Өмгөөлөгч байна гэдэг зөвхөн мэргэжил биш, хүний хувь заяаг дэнслэх, эрхийг хамгаалах өндөр хариуцлага. Энэхүү том хариуцлагыг энэ агшинд хэрхэн мэдэрч байна вэ?

-Хуульчийн болон өмгөөлөгчийн гэсэн хоёр том тангараг, давхар хариуцлагыг хүлээж байгаа учраас маш хүндтэй бөгөөд хариуцлагатайгаар мэдэрч байна.

-Өнөөдөр таны амжилтаар бахархаж, хайртай дотнын хүмүүс тань хүрэлцэн ирсэн харагдана. Тэдэндээ болон мэргэжил нэгтнүүддээ хандаж юу хэлэх вэ?

-Намайг үргэлж дэмждэг хайртай хүмүүстээ маш их баярлалаа. Тангараг өргөсөн нийт мэргэжил нэгт хамтран зүтгэгчдэдээ ажлын өндөр амжилт хүсье.

-Энэ мэргэжлээрээ ажиллаад хожим хэрхэн дурсагдахыг хүсэж байна ?

-Хэлэх үг нь хурц, шударга үнэний төлөө цуцашгүй зүтгэдэг, гал цогтой эмэгтэй өмгөөлөгч байсан гэж дурсагдахыг хүсдэг дээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
4
0
0
0
0
0
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

2 цаг 11 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

2 цаг 18 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

3 цаг 5 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

4 цаг 50 мин
Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар т

8 цаг 33 мин
2001 оны есдүгээр сарын 11-ний Нью-Йоркийн эмгэнэл, дэлхий дахины өөрчлөлт, Монголын оролцоо

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Анализ тойм” хөтөлбөрт оролц

8 цаг 33 мин
У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж, аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө. Тэрээр

8 цаг 33 мин
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүртгэгдэж эхэлжээ 

“Зууны мэдээ” сонинд одоогоос 10 жилийн өмнөх энэ өдөр сэтгүүлч Б.Энхзаяагийн “Соном өвгөний хул

8 цаг 33 мин
SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

Есдүгээр сарын 19-ний өдөр SocialPay Park-д болох “Super Concert: Special” тоглолтод Кпоп-ийг төлөөлөх томоохо

18 цаг 11 мин
Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

Есдүгээр сарын 19-нд SocialPay Park-д SUPER CONCERT: SPECIAL тоглолт зохион байгуулагдана.

18 цаг 17 мин