Б.Жаргалан: Энэ зун баруун аймгуудаар хэт халж, төв болон зүүн бүсээр аадар бороо орно

2026-06-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ХУЛАН

Энэ зуны цаг агаарын ерөнхий төлөв байдал, гол мөрний усны түвшин болон байгалийн болзошгүй эрсдэлийн талаар Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хиймэл оюун ухаан, тоон загварчлал судалгааны хэлтсийн мэргэжилтэн Б.Жаргалангаас тодрууллаа.

- Энэ зуны цаг агаарын ерөнхий төлөв ямар байна вэ. Олон жилийн дундажтай харьцуулахад хур тунадасны хэмжээ ямар байна вэ?

- Зуны саруудын агаарын температур болон хур тунадасны хэмжээ бүс нутгуудаар харилцан адилгүй байна. Тухайлбал, зургаа болон долоодугаар сард Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь болон Хэнтийн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, харин бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй.

Хур тунадасны хувьд баруун аймгуудаар Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайд дунджаас бага, говийн бүсийн зүүн болон өмнөд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.

 Наймдугаар сард Өмнөговь, Дорноговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Хур тунадас баруун аймгуудаар үргэлжлэн дунджаас бага байх бол говь болон зүүн аймгуудын нутгаар дунджаас ахиу орох төлөв гарсан.

- Сүүлийн үед богино хугацаанд аадар бороо, аянга цахилгаан зэрэг гэнэтийн үзэгдэл ихэссэн. Энэ зун үер усны аюул аль бүс нутагт илүү байна вэ. Гол мөрний усны түвшин ямар байх бол?

 - Энэ зун ч гамшигт үзэгдэл ажиглагдах магадлал өндөр байна. Ялангуяа төв болон зүүн аймгуудын нутгаар буюу Сэлэнгэ, Төв, Хэнтийд хүчтэй аадар бороо орох, голын усны түвшин нэмэгдэх эрсдэлтэй.

Зургаадугаар сард ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджийн орчим буюу түүнээс бага байх ч Ховд гол болон Сэлэнгэ мөрний уртын дагууд усны түвшин дунджаас 5–60 см ахиу байна. Энэ сард хур борооны эрчимжлээс шалтгаалан богино хугацаанд уруйн үер, хур борооны үер үүсэх эрсдэл өндөр байгаа тул гол мөрөн, хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин