Газар нь Х.Нямбаатарын үед гаргасан хууль бус шийдвэрүүдийн нэгтэй холбогдож байгаа барилга сурталчилгаагаа эрчимжүүлжээ

2026-06-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Өнөөдөр /2026.06.04/-нд “Монастыр товэр” гэдэг компани  барилгын  танилцуулгаа хийх гэж байгаа тухай цахим орчинд зарлажээ. Хотын төвийн олон давуу талтай гэж өөрийгөө танилцуулсан энэхүү барилгын төслийн талаар сарын өмнө “Монастыр товэр” шүүхэд татагдсан талаар мэдээлэл цацагдаж байсан. Мөн түүнчлэн энэхүү барилгын төслийг эхлүүлж байгаа газар нь Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатарын үед гаргасан хууль бус ажлуудын нэгтэй холбогдож байгаа аж. Тодруулбал, Улсын дээд шүүхийн эцэслэн гарсан хоёр шийдвэрийг хотын дарга Х.Нямбаатар хэрэгжүүлэлгүй, хууль бус шийдвэрүүдийг хотын байгууллагуудаар гаргуулсан байдаг. Ингэснээр эмийн үйлдвэр байсныг нурааж, Х.Нямбаатар өөрөө лайвдаж байгаад дуудлагаар зарлаа гэж зарлаад байсан нь одоо энэ  “Монастыр товэр” орон сууцны төсөл болчхоод явж байгаа юм байна.  УДШ-ийн шийдвэр эцсийнх бөгөөд хэрэгжих ёстой. Тиймээс УДШ эцэслэн гарсан шийдвэр байхад наагуур нь хотынхон бужигнуулсан асуудал нь эргээд хуулийн зөрчилд хүргэж байгааг учир мэдэх эх сурвалж хэлж байна.

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар өнгөрсөн сард гишүүд орон сууц захиалаад хохирсон иргэдийн тайлбар, мэдээллийг сонсож, уг асуудлыг шалган судалж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулав. Өргөдлийн байнгын хорооны хурлын үеэр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Найрамдал “Одоогийн байдлаар манай яаманд 52 төсөл дээр гомдол ирсэн. Тэдгээрийг судлаад үзэхэд барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа 15, ажил удааширсан дөрөв, зогссон 15 төсөл байна. Ажил огт эхлээгүй, шүүхийн байгууллагаар хянагдаж байгаа тус бүр дөрвөн төсөл байна. Мөн шүүхийн шийдвэр гарсан хоёр төсөл байна” гэсэн юм. Тодруулбал энэ бүхний цаана иргэд хохирч байна гэсэн үг.   Барилгын салбар дахь залилангийн асуудал УИХ-ын төвшинд хүрч, ноцтой яригдаж байгаа энэ үед хэрэглэгчид ч хохирохгүйн тулд хэрсүү байх ёстой цаг. Хаана, хэний барьсан ямар барилгад захиалга өгч авах нь хувь хүний эрх ч гэлээ эцэстээ хохирохгүйн тулд хуулийн зөрчилтэй эсэхийг шалгах тодруулах, баталгаа авах нь хэрэглэгчдийн хувьд хамгийн чухал гэдгийг сэрэмжлүүлэх нь зүйтэй.

Эх сурвалж:www.polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
Dd
Dduudlaga hudaldaagaar zaraagui yum uu Tegeed
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин