Б.Ган-Очир: Авлигын музей байгуулахаар болсон

2026-06-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ардчилсан намын бүлгийн гишүүд ээлжит 4/11 хэвлэлийн хурлаа хийж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.Нийслэлийн ардчилсан намын дарга Б.Ган-Очир " Би ажлаа аваад хоёр сар болж байна. Энэ хугацаанд нийслэлийн иргэдээс ирсэн санал хүсэлтээс дүгнэхэд, нийслэлийг авлигаас салгах ёстой гэдэг дээр төвлөрч, бодлогоо тодорхойлох нь зөв юм байна. Монгол Ардын намын бүх бодлого авлигад живжээ. Тухайлбал, утаа, түгжрэл дарга нарын бизнес болсон байна. Хамгийн сүүлд гэхэд Туулын хурдны замыг авлигалд идэгдсэн байна гээд Ерөнхий сайд зогсоолоо. Сүүлдээ нийслэлийн МАН нь хоёр хуваагдаад нэгнийхээ идсэн уусныг дэлгэж байна. Иргэдийн Төлөөлөгчийн хурал нь хуралдахаа байсан. Амар тайван аюулгүй нийгмийг бүтээнэ гэж арван жил ярьжээ. Гэтэл бид амар тайван орчинд амьдарч чадаж байна уу. Шүүх засаглал авлигад идэгдсэн. Тиймээс энэ их авлига сөрөг хүчний буруу үйлдлийн төлөө тэмцэнэ. Ингэхдээ бодлогын зөвлөл санал бодлоо нэгтгэж ажиллана. Харин иргэд байгаа газартаа болохгүй байлаа зүйлийг бидэнд мэдээлээрэй. Татвар нэмэхгүй гээд нэмсэн. Нэмсэн мөнгө нь авлигад очиж байна. Ард түмний мөнгийг хулгайлж байна. Улс үндэстнээрээ авлига, хулгайтай тэмцье. Нийслэлийн ардчилсан намын тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр авлигын музей байгуулахаар болсон" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа

Дэлхийн банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч

5 цаг 39 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

7 цаг 22 мин
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

15 цаг 35 мин
2026.11.13: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. 

15 цаг 35 мин
Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

Өчигдөр 15 цаг 44 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

Өчигдөр 15 цаг 26 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Өчигдөр 11 цаг 35 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Өчигдөр 11 цаг 24 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Өчигдөр 11 цаг 18 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13