Монголын хүүхдийн ордон зуны сургалтын үйл ажиллагаа явуулахгүй

2026-06-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.БАТЦЭЦЭГ

Монголын хүүхдийн ордон спорт цогцолборын барилгын их засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан энэ зуны сургалтын  үйл ажиллагаа явуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Сургалтын менежер Б. Санчирмаа “ 2025-2026 оны хичээлийн жилд урлаг, уран бүтээл, гадаад хэл, шинжлэх ухаан, лаборатори, спортын 24 төрлийн дугуйланд 4000 гаруй хүүхдийг хамруулж, мэргэжлийн чиг баримжаа олгох, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэн ажилласан. Энэ жилийн гол онцлог нь НИТХ-ын шийдвэрээр анх удаа салбар дугуйлангуудыг хичээллүүлсэн явдал байв. Нийслэлийн долоон дүүрэгт салбаруудыг нээн уран зураг, дуулаач, драм, бүжиг, амьдрах ухаан зэрэг сургалтуудад үнэ төлбөргүй хүүхдүүдийг хамруулан ажилласан. Монголын хүүхдийн ордон нь жил бүр дотоодын болон гадаадын фестиваль, тэмцээн уралдаанд оролцож, Монгол улсынхаа өв соёл, уламжлалыг сурталчлан таниулдаг. Энэ жил тус ордны сурагчид шатар, найрал дуу, сонгодог хөгжмийн тэмцээнүүдэд амжилттай оролцсон бөгөөд тун удахгүй Япон, Турк, Солонгос, Хятад, Орос улсуудыг зорин олон улсад эх орноо төлөөлөн оролцоно” гэлээ.

 Монголын хүүхдийн ордны спорт цогцолборын барилгын засварын ажил тавдугаар сарын 29-ний өдрөөс эхэлсэн бөгөөд барилгын их засвартай холбоотойгоор энэ зуны сургалт, үйл ажиллагааг явуулахгүй. Ирэх намраас илүү өргөн цар хүрээтэй, олон төрлийн дугуйлангаар хүүхэд багачуудаа шинэчлэгдсэн орчинд хүлээн авахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа юм байна.

Эх сурвалж:www.polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа

Дэлхийн банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч

5 цаг 56 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

7 цаг 39 мин
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

15 цаг 51 мин
2026.11.13: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. 

15 цаг 51 мин
Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

Өчигдөр 15 цаг 44 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

Өчигдөр 15 цаг 26 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Өчигдөр 11 цаг 35 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Өчигдөр 11 цаг 24 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Өчигдөр 11 цаг 18 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13