“Эгийн голын цахилгаан станцын асуудлыг шийдэх болзолтойгоор хэлэлцээрийг дэмжих хэрэгтэй”

46 мин
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Монгол Улсад 2024 оны есдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч Путины хийсэн албан айлчлалын үеэр Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд “Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай” болон “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” хэлэлцээрүүдийг байгуулсан.  Хэлэлцээрийн хүрээнд татвар, хөрөнгө оруулалтыг тогтворжуулах заалт тусгасан. Улмаар нэмэлт хэлэлцээр хийхээр болж хуулийн төсөл боловсруулж өчигдрийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хэлэлцээрийг хийснээр агаарын хөлгийн түлшний хангамж баталгаажиж “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа тасралтгүй, тогтвортой үргэлжлэх нөхцөл бүрдэх юм байна. Олон улсын стандартад нийцсэн түлшийг дундын зуучлагчгүйгээр, зах зээлийн бодит үнээр шууд нийлүүлэх боломжтой гэж үзжээ.  Төрийн өмчит компаниуд хамтарсан компани байгуулж, нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийн үйл ажиллагааг хариуцах юм байна.

 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:

-Дэлхийн геополитикийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед дээрх хоёр хэлэлцээр хамтдаа хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр манай улсын газрын тосны бүтээгдэхүүн, түлш, шатахууны нийт хангамжийн аюулгүй байдалд онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ. Иймд агаарын тээврийн салбарын хөгжлийг дэмжих, шатахууны хангамжийн найдвартай байдлыг хангах зорилгоор боловсруулсан тус хэлэлцээрийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.

УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн: 

-Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж байна.  Гэхдээ цаашид хоёр улсын Засгийн газар хоорондын яриа хэлцэл хийхээсээ өмнө Улсын Их Хурал дээр урьдчилан хэлэлцэж, хүрээ хязгаараа тогтоож байх нь зүйтэй. Мөн Засгийн газар хоорондын хэлэлцээр гэхээсээ илүүтэй хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр ажилламаар байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Цаг үе ойрхон өөрчлөгдөж байгаа онцгой нөхцөл гэдгийг тооцож, хэлэлцээр соёрхон батлахын оронд маш үр дүнтэй хамтран ажилладаг хувийн хэвшлүүддээ боломж олгож байх хэрэгтэй шүү.

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр:

- Эдгээр хэлэлцээр соёрхон батлагдахтай зэрэгцээд түлшний хангамжийн талаарх гэрээ бүрэн дүүрэн хэрэгжинэ.  Улмаар  Эгийн голын усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдэх гэдэг нөхцөлтэйгөөр уг асуудлыг дэмжинэ. Хоёр улсын харилцааны асуудал учир гадаад явдлын яам энэ асуудлыг ярьдаг баймаар байна. Аж үйлдвэрийн сайдад шууд хамааруулж болохгүй. Төмөр зам, Эгийн гол төслийг үүнтэй уялдуулаад урагшлуулсан байх ёстой. Г.Дамдинням сайд та байгууламж гэдэг зүйлийг тодорхой болгож оруулах хэрэгтэй. Нисэх буудалд өмч өгч огт болохгүй. Энэ гэрээг бид нөхцөлтэйгөөр дэмжих нь зөв. Энэ гэрээ батлагдахтай зэрэгцээд дизель түлш, бензиний хангамжийн гэрээ "амилах" ёстой. Эгийн голын цахилгаан станцын асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Энэ хоёр асуудалтай уялдуулж ОХУ-ын талын саналыг Монголын парламент дэмжих хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

 -Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийн дэмжиж байна. Гэхдээ гэрээний ганц нэг орчуулгын алдаа байна. Өмнөх хэлэлцээр дээр Чингис хаан Олон улсын нисэх буудлын дэд бүтцийг удирдах болон ашиглах гэсэн заалтад үүнийг цогцолбор гэсэн байгаа юм. Гэтэл шинэ хэлэлцээрт " агаарын хөлгийг цэнэглэх байгууламж" гэжээ. Үүнийгээ шинэ хэлэлцээр дээрээ орос хэл дээр цогцолбор гэж байгаа хэр нь  монгол дээр байгууламж гэдгээ өөрчлөөгүй байна. Олон улсын гэрээ дээр иймэрхүү алдаа гаргаж болохгүй. Өмнө нь ч ийм алдаанууд гарч байсан, үүнийг цаашид анхаарах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Энэхүү нэмэлт гэрээг хийснээр манайд ямар ач холбогдолтой вэ. Хоёрдугаарт, агаарын хөлгийн шатахууны нийлүүлэлт тогтворжих уу. Үнийн хувьд ямар байх вэ, тогтвортой байх уу. Агаарын тээврийн үнийн асуудалд яаж нөлөөлөх вэ. Мөн нефть боловсруулах үйлдвэр хэзээ ашиглалтад орох вэ?

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: 

-Монгол Улс хоёр том хөрштэй. Украйн, Ормузын хоолойн нөхцөл байдлаас шалтгаалж бэрхшээл байна. Улмаар гуравдагч хөршөөр дамжуулж шатахуун авах нэлээд бэрхшээлтэй байдаг. Тиймээс хүссэн хүсээгүй хоёр хөршөөсөө авна. Сүүлийн үед Засгийн газар хоорондын хэлэлцээргүй байгаа учраас хойд хөрш экспорт дээр мэдэгдэхгүй хориг тавьдаг болсон. Ингэхэд засгийн газар хоорондын хэлэлцээртэй улсдаа хэлэлцээрийн дагуу нийлүүлдэг. Гэхдээ ОХУ бидэнд итгэж монголтой хэлэлцээргүй ч манайх руу тасралтгүй нийлүүлж байгаа. Зарим үед түлш олдож байгаа нь их юм болж байна. Агаарын хөлгийн түлш дэлхийн зах зээл дээр 1 тонн нь 1600 орчим ам.доллар байгаа харин манайх 1200 орчим ам.доллараар авч байгаа. Агаарын тээврийн ачаа тээвэр 21 хувь зорчигч эргэлт 15 хувь өсөж, өнгөрсөн онд  2.3 сая зорчигч зорчсон.Мөн 2.1 тэрбум ам.долларыг нефтийн бүтээгдэхүүнд зарцуулж байна. 3 сая тонн нефтийн бүтээгдэхүүн хэрэглэхээр байна. Уул уурхайн үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж 2025 онд онд 90 сая тонн экпортолсон бол энэ онд энэ тоог 100 сая тонн болгоно. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-2024 оны есдүгээр сард байгуулагдсан хэлэлцээрт би гарын үсэг зурж байсан юм. Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай болон Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хоёр хэлэлцээр бий. Хоёр дахь хэлэлцээрийг нь тодорхой асуудлуудыг шийдсэний дараа оруулж ирнэ гээд хайран нэг жил алдсан. Засаж залруулаад явах боломж байсан. Хоёр удаа одоо бензин тасалдаад Г.Дамдинням сайдыг дүүжилж алахаа шахсан. Хэлэлцээрээ баталсан байсан бол бид цаас бариад ярих боломж байсан. Дараа нь Монгол Улсын төрийн өндөрлөгүүд, сайд нар очиж бөхөлзөөд, энэ асуудлыг яаралтай батална гээд явж байсан. Бид гадаад талдаа ялангуяа хоёр хөршдөө барьцгүй, худлаа ярьдаг болчхоод байна. Үүнд УИХ тодорхой хэмжээнд буруутай. Газрын тосны үйлдвэрт түүхий нефтийн хангамжаа яаж шийдэх гэж байна Г.Дамдинням сайд аа?

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: 

- Нефтийн хангамжийг хоёр хөршөөсөө авна. Мөн дотоодоос хангана. Одоогийн байдлаар 400 мянган тонн нефть олборлож байна. Үйлдвэрт 1.5 сая тонн нефть шаардлагатай. Үүнээс 1.1 сая тонн нефтийг нөхөхийн тулд Петрочайнатай холбоотой маргааныг шийдэх ёстой. Дэлхийн хамгийн том нефть үйлдвэрлэдэг компанийн нэг болох Петрочайна компанийг манайх их зовоосон. Манайд дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. 

 

“Хуулийн өөрчлөлтийг Үндсэн хуульдаа нийцүүлээгүй явж ирсэн хариуцлагыг хэн хүлээх вэ”

 

Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ.  Тус дүгнэлтээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль дахь төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна гэдэг заалт нь Үндсэн хууль дахь Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэдэг заалттай зөрчилдөж байна гэж үзсэн юм.  2019 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгодог болсон. Гэтэл түүнээс хойш долоон жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн тухай хуулийг Үндсэн хуультай нийцүүлэлгүй явж иржээ. УИХ-ын гишүүн Б.Жаргалан дараах байр суурийг илэрхийлэв.  Тэрээр "Одоогийн Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан гэдэг хүн 2019 оны зургаадугаар сарын 6-ны өдөр УИХ-ын 58 дугаар тогтоолоор цэцийн гишүүнээр томилогдсон. ҮХЦ-ийн гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байдаг. Гэтэл бүрэн эрхийн хугацаа нь дууссан хүн цэцийнхээ даргаар ажиллаад, улс төрийн ноцтой шийдвэрүүд гаргаад явж байна. Тиймээс  ҮХЦ-ийн гишүүний орон тоонд орных нь хүнийг томилох асуудал бус ҮХЦ-ээс гаргасан улс төрийн үр дагавартай шийдвэрүүд нь хууль ёсны чадамжтай юу гэдгийг ярих ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдуулан бусад хууль тогтоомжийг яагаад нийцүүлээгүй вэ гэдэг асуудал яригдаж байна. Гурван ч парламент дамналаа. Хариуцлага ярих хэрэгтэй шүү”  гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 103 (7845)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Эгийн голын цахилгаан станцын асуудлыг шийдэх болзолтойгоор хэлэлцээрийг дэмжих хэрэгтэй”

Монгол Улсад 2024 оны есдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч Путины хийсэн албан айлчлалын үеэр Монгол Улс, ОХ

46 мин
Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Жил бүрийн зургаадугаар сарын 1-н өдрийг Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг. Гэ

46 мин
Н.Учрал: Тэтгэврийн шударга тогтолцоо руу шилжиж байж инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэх боломжтой болно

Н.Учрал: Тэтгэврийн шударга тогтолцоо руу шилжиж байж инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэх боломжтой болно

17 цаг 58 мин
Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 31-нд тохионо

Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 31-нд тохионо

20 цаг 33 мин
Төрийн өмчит 10 компанийг татан буулгах шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн харьяанд байдаг 10 компанийг татан буулгаж, нийтд

Өчигдөр 06 цаг 00 мин
Р.Болд: Төрийн цэргийн байгууллагуудаа нэгдмэл удирдлагаар хангах нь чухал байна

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Уржигдар 16 цаг 49 мин
Цэц: Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

УДШ-ийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

Уржигдар 15 цаг 20 мин
“Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ

Эрхэм эцэг эхчүүд, ах эгч нар аа,

Уржигдар 14 цаг 27 мин
АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

Уржигдар 09 цаг 57 мин