Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

2026-05-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар "Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай мэдээлэл хийлээ.  Тэрээр ""Эрдэнэс Монгол" нэгдлийн хүрээнд томоохон шинэчлэлийг эхлүүлж байна. Засаглалаа хараат бус байлгах, бизнесийн зарчмаараа ажиллах, уул уурхайн компаниудын өдөр тутмын ажиллагаанд оролцохгүй, илүү хөрөнгө удирдах, олон улсын зах зээлээс хөрөнгө босгох энэ чиглэл рүү үйл ажиллагаагаа чиглүүлэх шийдвэр гаргалаа. Үндэсний Баялгийн сангийн тухай хуульд "Эрдэнэс Монгол" ХХК-ийг хуримтлалын санд орлого төвлөрүүлэгч гэж зааж өгсөн байдаг. Хоёрдугаарт, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл, орд эзэмшигчдийн толгой компани, мөн ногдол ашгийн тодорхой хэсгийг ирээдүйд орлого, үнэ цэн бий болгох төсөл хөтөлбөрүүдэд оруулж байгалийн баялгаас орж байгаа орлогыг арвижуулах зорилготой компани. ТӨК-ийн шинэчлэлийн хүрээнд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас тэмдэглэлээр өгч байгаа үүрэг даалгавар бол "Эрдэнэс Монгол" нэгдэлд буй үр ашиггүй, давхардсан 10 компанийг татан буулгах шийдвэр гаргалаа. Томоохон олборлолт эрхэлдэг ААН-ийн бүтээмжийг сайжруулах, орон тоог багасгах, нэн ялангуяа дарга нарын орон тоог бууруулах чиглэл өглөө. Шинэчлэлийг эхлүүлснээр 260 орчим орон тоог оновчтой болгох үр дүн гарна гэж хүлээж байна. Төрийн өмчийн 10 компанийг татан буулганснаар захиргааны зардал 10, түрээсийн зардал 30 хувиар буурна. Нийт 67 тэрбум төгрөгийн хэмнэлт хийгдэнэ гэсэн үг. Ирэх сарын 15-ны дотор 10 ТӨК-ийг татан буулгах процесс явагдана. Компаниуд бүгд Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан учир тогтоолыг хүчингүй болгож, татан буугдах ажил явагдана гэсэн үг. Ирэх сарын 15 гэхэд ямар аж ахуйн нэгжүүдийг татан буулгаж байгаа нь тодорхой болно. Мөн ирэх зургаадугаар сарын 15-наас "Эрдэнэс Монгол" нэгдэл "Чингис хаан үндэсний баялгийн сан корпорац" нэрээр үйл ажиллагаа явуулна" гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин