Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

2026-05-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа Үндэсний Цагаачлалын удирдах газрын дэд дарга Чью Баоли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт идэвхтэй өргөжин хөгжиж буйтай уялдан хууль сахиулах байгууллагууд, тэр дундаа шилжилт хөдөлгөөн, хил, орох гарах асуудал хариуцсан байгууллагуудын хамтын ажиллагаа тогтвортой бэхжиж, удирдлагын түвшний харилцан айлчлал, ажлын уулзалтууд үр дүнтэй хэрэгжиж байгааг талууд онцлон тэмдэглэлээ.Мөн “Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам хоорондын хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд шилжилт хөдөлгөөний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийн хууль ёсны шилжилт хөдөлгөөнийг дэмжих, алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр бодит ахиц гарч байгааг онцлов.

Цаашид шилжилт хөдөлгөөн, хил, орох гарах хяналтын чиглэлээр хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, алба хаагчдыг мэргэшүүлэх хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, мөн цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, хууль бус шилжилт хөдөлгөөн зэрэг цаг үеийн шинжтэй сорилтын эсрэг холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бодит үр дүнд чиглэсэн арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр Талууд санал нэгдлээ.

БНХАУ-ын Үндэсний Цагаачлалын удирдах газар нь улсын хэмжээнд хил, орох гарах болон гадаадын иргэдтэй холбоотой бодлого, зохицуулалт, хяналт, зохион байгуулалтын чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд виз, оршин суух зөвшөөрөл, хилийн шалган нэвтрүүлэх, хил орчмын хууль сахиулах, хууль бус шилжилт хөдөлгөөн болон хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг хэрэгжүүлдэг төв байгууллага юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин