Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

2026-05-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.Бямбаа 

Засгийн газрын "Чөлөөлье" санаачилгын хүрээнд Эрдэнэс Тавантолгой ХК дахь иргэдийн эзэмшиж байсан 1072 хувьцаа болон ногдол ашгийн өвлөгдөх эрхийг нээлээ.

Уг шийдвэрийн дагуу компанийн 110.9 ширхэг хувьцаа өвлөгдөж, түүнд ногдох нийт 73 тэрбум төгрөг буюу нэг өвлөгчид дунджаар 552.2 мянган төгрөгийн ногдол ашиг олгогдоно. Энэхүү ажил зургадугаар сарын 1-ий өдрөөс хэрэгжих аж.

Иргэдийн хувьд нас барсан гэр бүлийн гишүүний нэр дээр 1072 хувьцаа бүртгэлтэй эсэх, өвлөн авах боломжтой хувьцааны тоо хэмжээ, түүнд ногдох ногдол ашгийн мэдээллийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын Нотариатчдын танхим, “Эрдэнэс Тавантолгой” ХК болон холбогдох брокерын компаниудаас тодруулах боломжтой. Түүнчлэн иргэний хуулийн дагуу өв хүлээн авахад шаардлагатай баримт бичиг, бүрдүүлэх материал, шат дарааллын талаарх мэдээллийг авна. Мөн үнэт цаасны дансгүй тохиолдолд данс нээлгэх шаардлагатай.

Иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа болон ногдол ашгийг өвлөн авах үйл явцыг “ХУР” цахим системээр дамжуулан авна. Юуны түрүүнд хувьцаагаа өвлөн авах иргэд гэр бүл дундаасаа хэн нь өвлөн авахаа албан ёсоор тогтож, нотариатаар баталгаажуулснаар өөрийн үнэт цаасны дансанд хуримтлагдсан өмнөх жилүүдийн ногдол ашгаа саадгүй авах бөгөөд цаашид ч уг хувьцааг эзэмших эрхтэй болох аж.Иймээс эхний ээлжид шаардлагатай бичиг баримтаа бүрэн бүрдүүлж, харьяалагдах байгууллагадаа цаг тухайд нь хандахыг холбогдох газраас сануулж байна.

Хувьцаа болон ногдол ашгийн өвлөх эрхийн бүртгэлийг баталгаажуулах алхмууд:

Нэгд, хуульд заасан хугацаанд өв нээгдэж, өвлөгч тодорхой болгох

Хоёрт, өв залгамжлал нээх

Гуравт, өв залгамжлах эрхийн гэрчилгээ авах

Дөрөвт, хувьцаа эзэмшигчийн бүртгэл шинэчлэх

Тавд, иргэд хувьцаа, ногдол ашиг өвлөж авна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин