О.Цогтгэрэл: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр байна

2026-05-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

АН-ын дарга О.Цогтгэрэл өнөөдөр /05.21/  цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.  Тэрээр "Би хэсэг хугацаанд чөлөөтэй байж байгаад өнөөдөр ажилдаа ирж байна. Засагт хамтрах асуудал албан ёсоор яригдсан зүйл одоогоор байхгүй. Ардчилсан нам Засгийн газарт хамтрах асуудлаар би өмнө нь олон удаа байр сууриа илэрхийлсэн. Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт ажиллах ёсгүй, буруу гэж үздэг. Энэ байр суурин дээрээ одоо ч хэвээр байна. Яагаад гэвэл УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүн тодорхой гарсан. Парламент олонх, цөөнхтэй болсон. Олонх нь олонхийнхоо ажлыг хийх ёстой, цөөнх нь цөөнхийнхөө үүргийг биелүүлэх ёстой. Энэ зарчмыг алдагдуулж болохгүй. Яагаад гэвэл зөвхөн хууль, эрх зүйн талаасаа биш, улс төрийн байр суурийн хувьд ч буруу. Ардчилсан нам өнгөрсөн 10 жилийг “авлигад идэгдсэн 10 жил” гэж удаа дараа шүүмжилж ирсэн. Бид энэ асуудалд шүүмжлэлтэй ханддаг. Тэгэхээр хамтарч авлигад идэгдсэн 10 жилийг хамтдаа хаацайлах гэсэн үг биш. Ийм зүйл байх ёсгүй. Ардчилсан нам бол сөрөг хүчнийхээ байр суурийг баримталж, цөөнхийн сонголтоо хийх ёстой гэсэн байр суурьтай байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин