Байдрагийн усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-05-21
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ч.БЯМБАХАЖИД

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж шийдвэрүүдээ танилцуулсныг тоймлон хүргэе.

 

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр:

-Өнөөдрийн хурлаар Байдрагийн усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх тогтоолын төслийг баталлаа. Төр хувийн түншлийн түншлэлээр нүүрсний борлуулалтыг олон гарцаар сайжруулах хүрээнд 270 км замыг концессын гэрээгээр барих шийдвэр гаргалаа. Мөн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж, зарчмын хувьд дэмжсэн. Түүнчлэн төрийн нууцтай холбоотой зарим мэдээллийг ил болголоо. Тухайлбал, маш нууц байсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг улсын нууцаас гаргалаа. Энэ нь Богдхан төмөр замын төсөл дээр "Бодь интернейшнл" компанитай төрийн нууцад авах байдлаар шууд гэрээ байгуулж нүүрсний оффтейк гэрээ хийсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж болон үүнтэй холбоотой Засгийн газрын хоёр тогтоолын төслийг тус тус улсын нууцаас гаргасан.

Мөн олон нийтийн сүлжээгээр Ерөнхий сайд, Ардчилсан намыг Засгийн газарт урьж байгаа гэх илт худал мэдээлэл түгээгдсэн. Ийм асуудал байхгүй, яригдаагүй. Засгийн газар үйл ажиллагаа тогтвортой явуулж байна.  Ямар нэгэн байдлаар халаа сэлгээ хийх эсвэл хамтарч ажиллах талаар юу ч яригдаагүй. Тиймээс энэ яриаг тасалбар болгохыг хүсэж байна.


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир: Хүн ам зүйн бодлогоо дэмжих тусдаа хуультай болж байна

 

- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас боловсруулсан Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хууль болон Халамжийн тухай хуулийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дэмжиж УИХ-д өргөн барихаар болсон. Монгол Улсад 990 гаруй мянган гэр бүл байна. Сүүлийн үед төрөлт буурч гэр бүл салалт нэмэгдэж байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад гэр бүл батлуулах нь 3000-аар буурчээ. Нас баралтыг тооцоод үзвэл Монгол Улсын хүн ам жилдээ 40 мянгаар л нэмэгдэж байна гэсэн үг. Иймд төрөөс хүн ам зүй, гэр бүлийн хөгжлийг дэмжих бодлогоо илүү тодорхой болгох шаардлага үүссэн. Энэ зөвхөн Монгол Улсын асуудал биш. Европын орнууд ч ажиллах хүчний хомсдолд орж, хүн амын өсөлтөө дэмжих бодлого руу шилжиж байна. Хууль зүйн яамнаас Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хууль”-ийг өргөн барьсан. Нэг хууль байсныг нь салгаж, зөрчлийн шинж чанартай зохицуулалтуудыг “Гэр бүлийн тухай хууль”-д тусгасан буюу Хууль зүйн яамны өргөн барьсан хувилбараар байгаа. Харин Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өргөн барьж байгаа хууль нь гэр бүлээ дэмжсэн бодлогуудыг барья гэх шийдвэрүүд гарсан. Ингэхдээ зарим заалтууд хасагдсан. Тухайлбал, гурав ба түүнээс дээш хүүхэдтэй бол гэр бүлийн нэг гишүүнийг ХХОАТ-аас чөлөөлөх заалт байсан. Энэ нь жилд 206 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэлт буурахаар байсан. Засгийн газраас өргөн барьсан татварын хуульд 792 мянга буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ХХОАТ-аас чөлөөлсөнтэй холбоотой Гэр бүлийн тухай хуулиас дээрх заалтыг авах ийм заалт байна.

Одоо мөрдөгдөж буй Халамжийн тухай хуулиар улсын төсвийн зардалд 2.4 их наяд төгрөг халамжийн зардал байдаг. Хүүхдэд өгч байгаа 100.000 төгрөгт жилд 1.5 их наяд орчим төгрөг төсөвлөгддөг. Мөн цалинтай ээж, одонтой ээж зэргийн мөнгийг халамжийн мөнгө гэж өгдөг байсан нь Монгол Улсын хүн ам зүйн бодлогыг халамж болгож харагдуулж буй учир гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэл рүү тусад нь салгана. Ингэснээр халамжийн мөнгө зорилтод бүлэгтээ буюу хөгжлийг бэрхшээлтэй, ахмад настнууд зэрэгтээ очиж чадна. Мөн хүн ам зүйн бодлогоо дэмжих тусдаа хуультай болж байна гэсэн үг. 

Өнөөдөр манай улсын халамжийн зардал өндөр байгаа талаар их яригддаг. Бүх зүйл халамж болоод байна, харин хүн ам зүйн бодлого хаана байна вэ гэсэн шүүмжлэл ч бий. Тиймээс шинэ хуулиудаар хүн ам зүй, гэр бүлийг дэмжих бодлогыг тусад нь ангилж, харин Халамжийн тухай хуулиар зорилтот бүлэгт чиглэсэн дэмжлэгийг олгохоор зохицуулж байгаа юм. Ингэснээр халамж илүү эзэндээ хүрнэ гэж үзэж байна. Учир нь өнөөдөр зарим төрлийн мөнгөн тэтгэмж амьжиргааны түвшин өндөр айл өрхөд хүртэл очиж байгаа асуудал бий. Харин бодлогыг ийнхүү салгаснаар дэмжлэг илүү оновчтой, зорилтот бүлэгтээ хүрэх боломжтой юм.

Мөн дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлүүдийг ипотекийн зээлд дараалал харгалзахгүй хамруулах, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх зэрэг заалтууд хуулийн төсөлд тусгагдсан. Үүнээс гадна гэр бүлийн харилцаа, сэтгэлзүйн асуудалд нь анхаарч сэтгэлзүйчийн үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Мөн тавдугаар сарын 15-ны өдрийг улс даяар “Гэр бүлийн долоо хоног” болгон тэмдэглэх зохицуулалт ч орж ирсэн.

Жил бүр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах аяныг зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн аян эхэлсэн байгаа. Аяны хүрээнд нийт 40 суманд ажиллаж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдүүлэхэд анхаарах юм. Цалинтай ээж хөтөлбөрийн мөнгөн дүнг нэмэгдүүлэх асуудал дээр одоогоор яамны хэмжээнд санхүүгийн боломж, орон зай харагдахгүй байна.

“Халамж хавтгайрч хүмүүс ажил хийхээ болилоо” гээд тооцоогүй яваад байсан бол дээрх хоёр хуулиар халамжийн асуудал, гэр бүл рүү чиглэсэн дэмжлэгийн бодлого тодорхой болох нь гэж ойлгож болно. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 97 (7839)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин