Сэрэмжлүүлэг

2026-05-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Цахим орчинд сүүлийн үед “судалгаа бөглөөд урамшуулал аваарай, сугалаанд оролцоод мөнгө хожоорой” гэх агуулгаар хуурамч пост түгээх замаар иргэдийн хувийн мэдээллийг авч, санхүүгийн эрсдэлд оруулах тохиолдол ихэсч байна. Тодруулбал, хуурамч пост, сурталчилгаагаар халхавчилсан  сэжигтэй холбоос дээр дарахад банкны  нэр, логог хуурамчаар үйлдсэн цахим хуудас ажиллаж,  иргэдээс интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, OTP буюу нэг удаагийн код шаарддаг. Гэвч иргэд энэ төрлийн луйврыг танилгүйгээр дээрх мэдээллийг бөглөснөөр интернэт банкны мэдээллээ алдаж,  эцэст нь урамшуулал авах бус харин ч цахим залилангийн хохирогч болсоор байна. Иймд бэлэн мөнгө амласан хуурамч зар, сурталчилгаа, сэжигтэй холбоосыг нягталж, баталгаатай эх сурвалжаас мэдээллийг тодруулахыг зөвлөж байна.

Хувийн мэдээллээ хамгаалах зөвлөмж:  

  • Олон нийтийн сүлжээ буюу Фэйсбүүк орчинд гарч ирж буй банкны нэрийг барьсан хуудас \page\, холбоос \link\ дээр дарж орохгүй байх, хувийн мэдээллээ оруулахгүй байх;
  • Банкны нэвтрэх нэр, нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, Фэйсбүүк дээр гарсан хуудас дээр огт бичихгүй байх;
  • 2FA буюу давхар танин баталгаажуулалтыг заавал идэвхжүүлэх;
  • Албан ёсны эх сурвалж, банкны лавлах утаснаас мэдээллийг тодруулах;
  • Интернэт банкны төхөөрөмжийн бүртгэлээ тогтмол шалгаж, ашигладаггүй төхөөрөмж байвал устгах;
  • Зөвшөөрөгдөөгүй төхөөрөмжөөс интернэт банк руу нэвтрэх бүрд банк таныг хамгаалахаар илгээж буй нэг удаагийн \OTP\ кодыг бусдад дамжуулахгүй байх нь таныг луйварт өртөхөөс сэргийлнэ.

Банк нь ямар ч тохиолдолд и-мэйл, чат мессэж, албан бус вэбсайт, пост, холбоосоор дамжуулан таны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, OTP буюу нэг удаагийн нууц кодоо оруулахыг шаарддаггүй болохыг анхаарна уу.

 

Хэрэв та хуурамч цахим хуудсанд хувийн мэдээллээ алдсан тохиолдолд банкны 1800-1646 лавлах утас болон mail@golomtbank.com цахим шуудан руу холбогдож, интернэт банкны эрхээ яаралтай хаалгаарай. Мөн ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, 102 болон 5126-5666 дугаарын утсанд холбогдоорой.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин