Б.Энхбаяр: Үндсэн хуульд заасанчлан манай улс бол нэгдмэл улс, холбооны улс биш, муж улсуудад хуваагддаггүй шүү

2026-05-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Ерөнхий сайдын Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг огцруулах захирамжийг танилцуулж, Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр нэгдүгээр орлогч Б.Мөнхбат ажиллахыг мэдэгдэв. Нийслэлийн дараагийн Засаг даргыг 14 хоногийн доторНИТХ-д нэр дэвшүүлж, томилох юм.

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: Би дөнгөж сая нэгдмэл Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийг танилцууллаа. Зүгээр нэг нэгдмэл улс гэж онцолж хэлсэнгүй. Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан манай улс бол нэгдмэл улс, холбооны улс биш. Муж улсуудад хуваагддаггүй. Нэг төртэй, нэг Монгол Улсын Их хурал, нэг Ерөнхий сайдтай, нэг ард түмэнтэй улс.

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжийн хүрээнд гарсныг Та бүхэнд танилцуулж байна. Монгол Улсын Үндсэн хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдагын тухай хуульд заасанчлан Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарснаар дараагийн Засаг даргыг 14 хоногийн хугацаанд НИТХ-аас нэр дэвшүүлэхээр хуульчилсан. Энэ хууль тогтоомжийн дагуу дараагийн Нийслэлийн Засаг даргыг нэр дэвшүүлж томилох хүртэлх хугацаанд Б.Мөнхбат дарга үүрэг гүйцэтгэнэ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, харьяа байгууллагууд Монгол Улсын Үндсэн хууль, төр ёс, ард түмэнд үйлчлэх үндсэн чиг үүргээ хуулийн дагуу, хэвийн, тасралтгүй явуулахыг Ерөнхий сайд үүрэг болголсныг танилцуулж, чиглэл болгож байна гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин