Чойр-Замын-Үүд чиглэлийн тусгай зориулалтын автозамын барилгын ажил эхэллээ

2026-05-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсчилсэн хөгжил болон олон улсын транзит тээврийн бодлогын хүрээнд хэрэгжиж буй Чойр-Замын Үүд чиглэлийн тусгай зориулалтын авто замын төслийн барилгын ажлыг эхлүүлэх арга хэмжээ  өнгөрсөн ням (2026.05.17) гаригт боллоо.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, УИХ-ын 2024 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон үйл ажиллагааны төлөвлөгөө”, мөн бүс нутгийн болон олон улсын транзит тээврийн бодлогын хүрээнд Чойр, Замын-Үүд чиглэлийн 435.3 км урттай хүнд даацын тусгай зориулалтын авто замын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 355 дугаартай тогтоолоор Хөшигийн хөндий, Чойр, Замын-Үүд чиглэлийн 2 эгнээ хүнд даацын тусгай зориулалтын авто замын төслийг хэрэгжүүлэх чиглэлийг баталж, улмаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Ингээд Зам, тээврийн яамнаас 2 үе шаттай сонгон шалгаруулалт зохион байгуулж, гүйцэтгэгчээр “Жүнлүшүн Констракшн Инвестмент” ХХК шалгарч, барилгын ажлыг эхлүүллээ.

"Чойр-Замын-Үүд чиглэлийн хүнд даацын авто замын төсөл өнөөдөр ийнхүү эхэлснээр Азийн авто замын сүлжээний AH-3 коридорт нэгдэх, Монгол Улсыг бүс нутгийн тээвэр, логистикийн гол зангилаа болгон хөгжүүлэх урт хугацааны зорилт хэрэгжих үндэс болж байгааг дуулгахад таатай байна. Товчоор хэлбэл,  Азийн замын эхлэлийг тавьж байна. Энэхүү төсөл нь Монгол Улсад хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих дэд бүтцийн шинэ жишиг төсөл болох боломжтой гэж үзэж байна.

Учир нь улсын төсвөөс 500 сая ам.долларын хөрөнгө гаргаж барих нь өрийн дарамт нэмэгдүүлэх, өндөр хүүтэй зээл авах шаардлага үүсгэх эрсдэлтэй байдаг.

Харин энэхүү төсөл нь дээрх эрсдэлийг хувийн хэвшилд шилжүүлж, төрөөс шууд хөрөнгө, ажиллах хүч гаргахгүйгээр 30 жилийн дараа стандартын шаардлага хангасан, иж бүрэн их засвар хийгдсэн авто замыг үнэ төлбөргүй хүлээн авах нөхцөлөөрөө онцлог юм.

Зам, тээврийн яамнаас цаашид их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан ийм төрлийн авто замын төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Төслийг нийт 500 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 3 жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд “Хятадын барилгын инженерийн зургаадугаар товчоо” ХХК нь 435.3 км авто замыг 7 хэсэгт хуваан гүйцэтгэхээр болсон байна гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ.

Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
зөвөө хүнд даацын замтай болсон нь дээр
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин