М.Бадамсүрэн: Бидэнд газрын тосны олборлолт, хайгуулын төрийн өмчит компани алга, гадаадын компанийн хараат байна

2026-05-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын өнөөдрийн чуулганы эхэнд Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн талаар Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулав.  Хуулийн төслөөр УИХ-аар соёрхон баталсан хэлэлцээрийн хугацаанд багтаан хэрэгжүүлэхгүй тохиолдолд төслийн хугацаа хойшлох өртөг өсөх хүүгийн болон үйлчилгээний зардал нэмэгдэх улмаар хөрөнгө оруулалтын төслүүд хугацаандаа ашиглалтад ороогүйгээс үүдэн нийгмийн ач холбогдол эдийн засгийн үр өгөөж саарах бодит эрсдэлийг бий болгож байна. Энэ мэт зарим төслүүд 5-10 жилээр хойшлох эрсдэл бий. Тиймээс уг төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ. 

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: -Монгол Улсын эдийн засгийн асуудалтай холбоотой чухал асуудал учраас дэмжиж байгаа. Гэхдээ бодлогын хувьд анхаарал зүйлс байна. Тухайлбал, Газрын тосны үйлдвэр нь төрийн өмчит газар. Гэтэл бидэнд газрын тосоо олборлох төрийн өмчит олборлолт, хайгуулын компани алга. Өөрөөр хэлбэл гадаадын компанийн хараат. Монгол Улсын нийт газрын тосны 95%-ийг зөвхөн Дорнод аймгийн нутгаас олборлодог тул энэ асуудлыг гадарлана. Тэгэхээр үйлдвэрийнхээ түүхий эдийг яаж хангах вэ гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас асууя. Хоёрдугаарт, Үйлдвэртэй холбогдуулан хоёр хөрштэйгөө хэрхэн хамтарч ажиллах талаар төлөвлөж байгаа юу. Түүхий эдээ хойд хөршөөс эсвэл Казахстанаас авна гэж яриад байгаа. Газрын тос тээвэрлэлт их нарийн технологитой. Ихэвчлэн  дамжуулах хоолойгоор тээвэрлэдэг. Авто зам эсвэл төмөр замаар тээвэрлэнэ гэвэл өртөг маш өндөр. Тиймээс технологийн их онцлог сонголттой бүтээгдэхүүн учраас түүхий нефтээр хангана гэдэг их том асуудал. Үүнийг юу гэж үзэж байна вэ? 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:-Нэгдүгээрт, Газрын тосны үйлдвэрийн түүхий эдийг тасалдуулах ажилд манай монголын төрийн шат шатны байгууллагууд системтэйгээр ажилласан юм шиг эсэргүү үйлдлүүд зөндөө хийсэн. 1991 онд байгуулагдсан бүтээгдэхүүн хуваах гэрээ, 30-аад жил тамлаад хаячихсан. Яривал олон юм бий. Газрын тосны харилцааг Ашигт малтмалын харилцаагаар шийдэж торгосон асуудал шүүх дээр очоод ойлгомжгүй шийдэгдсэн. Удахгүй Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг дагуулаад олон улсын гэрээ хэлэлцээртэй холбоотой асуудлыг оруулж ирнэ гэж төлөвлөж байгаа. Монгол Улс 1,2 сая тонн хүртэлх түүхий эдийг өөрсдөө олборлодог байсан бол хөрөнгө оруулагч ААН-тэй хийсэн төрөл бүрийн маргаанаас болж 300 мянга болсон. Тийм учраас бид дунд хугацаандаа ОХУ болон бусад улсаас түүхий тос авч ирж үйлдвэрийнхээ түүхий эдийг монголынхтой хамт хийх ажлыг хийж байна. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
зочин
Түүхий нефтээ үйлдвэрийнхээ дэргэдээс олзворлохгүй, хуучнаараа оросоос авч бензин, түлш гаргах юм бол ямар балтуушаа хийж хаа хамаагүй, ажилд удаан, залхуу, цаг хугацаа барьдаггүй нь гайхагдсан энэтхэгээр үйлдвэр бариулах болсон юм бэ? 1. Нефтийн түүхий эдээ Дорнодоос төмөр зам, засмал зам, эсвэл хоолой барьж зөөх юм бол энэтхэгүүдээр үйлдвэр бариулаад бүтээгдэхүүн гарна гэж итгэхэд хэцүү. 2. Бөөн зардал, цаг, хүн хүч үрж УБ хот руу зөөж аймаг, сумд руу дахин зөөх бодлого, үйлдэл нь өнөөдөр Оросын Эрхүүгээс бэлэн бензин, дизель аваад бэлэн төмөр замаар, авто цистернээр хөдөө хүргэдэг хэвшиж тогсон тогтолцооноос юугаараа илүү, дээр юм бэ? Зардал нь хямд уу? Бүтээгдэхүүн нь шинэ үү? Байгальд хор хөнөөл бага уу? Монголчууд бид илүү сайн найдвартай ажиллах уу?
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин